2911-р сар, 2026Ням гараг

Гаалийн улсын байцаагч Д.Н нь 350 сая төгрөгийн үнэтэй орон сууц , 55 сая төгрөгийн авто зогсоолоо ямар хөрөнгөөр авснаа тайлбарлаж чадаагүй гэв

11 сар 16. 11:491 мин унших

Өнгөрсөн дөрөвдүгээр сард АТГ-ын мөрдөгчид гаалийн улсын байцаагч Д.Н-ыг хотын баруун захад "Альфард" машин дотор 50 сая төгрөгийн хахууль авч байх үйлдэл дээр нь баривчилж, хахуулийн мөнгийг хураан авсан байдаг.  Түүнийг анх хахууль авсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Н нь 350 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц болон 55 сая төгрөгийн үнэлгээтэй авто зогсоолыг хууль ёсны дагуу олсноо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй тул Эрүүгийн хуулийн 22.10-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгажээ.

Өөрөөр хэлбэл, түүний хахуулийн хэрэг дээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг нэмэгдсэн үг. Түүний гэрээс 7,7 сая төгрөг, 4700 юань, 400 ам.доллар бэлнээр олдсоныг нэгжлэгээр илрүүлж хураан авсан, мөн дээрх 405,0 сая төгрөгийн үнэ бүхий 2 объектийг битүүмжилжээ.

Одоогоор энэ хэрэг прокурорт хянагдаж байгаа аж.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ТОДРУУЛГА: Луйврын зараар ОХУ-ын дайнд ачигдсан иргэдээ татан авахаар ажиллаж байна гэв

Монгол иргэд “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан очтол дайнд дайчлагдахаар ирсэн байна гэдгээ мэджээ. Энэ талаар нэгэн иргэний ар гэр олон нийтэд мэдээлснээр ил болсон юм. Харамсалтай нь энэ нь залилангийн нэг хэлбэр болж буйг холбогдох байгууллагууд ч анхааруулан мэдээлж эхэлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодруулахад, ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн олон нийтийн сүлжээнд байршуулсан. Түүнчлэн ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасны дагуу Монгол Улсад суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдсон. Тодруулбал, ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн

2 191400256365b9db8d707224

Хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авч, хилээр нэвтрүүлэхийг завдсан “Д” гэгч хэн бэ?!

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролдсон талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл "Д" гэгч хэн болохыг хотын дарга олон нийтэд цацлаа. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Улсын хилээр барьцалдуулагч бодис нэвтрүүлэхийг завдсан талаарх мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн захирал Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө

12.6K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.