Тэсрэх бөмбөг байрлуулсан гэх худал мэдээлэл өгсөн этгээдүүдийг олж тогтоон шалгаж байна гэв

11 сар 14. 14:16

Сүүлийн үед нисэх буудал, агаарын хөлөг, эрүүл мэнд, боловсролын байгууллага зэрэг олон нийтийн газар тэсрэх бөмбөг байрлуулсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэх болсон.

Үүнтэй холбоотойгоор Терроризмтой тэмцэх зөвлөлөөс сэрэмжлүүлэг гаргалаа.

Тус сэрэмжлүүлэгт "Терроризмтой тэмцэх зөвлөл болон түүний бүрэлдэхүүн байгууллагууд тухай бүр зохих хариу арга хэмжээг авч, хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн этгээдүүдийг тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Террорист үйлдлийн талаар зориуд худал мэдээлэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг тул энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос сэргийлж, худал мэдээлэхгүй, өөрийн үзэл бодол, байр суурийг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлэх, хэвлэн нийтлэхдээ террорист үйл ажиллагаанд олон нийтийг уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх, хатгахгүй байхыг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна" гэжээ.

зураг



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.