Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

6 цаг 10 минутын өмнө


Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод орж, тархины эдгэшгүй эмгэгтэй болж хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан эх зургаан жил шүүх, цагдаагаар уйгагүй явсны эцэст төрөөс хохирлоо нэхэмжилж чаджээ.

Анх эл хэргийг дүүргийн прокурорын газар 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэж хаасан байна. Мөн Засгийн газрыг хамжигчаар татсаныг ч хэрэгсэхгүй болгож, түлшээ зааврын дагуу түлж чадаагүй гэж иргэнийг буруутгаж байжээ.

Харин Улсын дээд шүүх уг маргааныг хэлэлцээд Тавантолгой түлш ХХК-ийг буруутайд тооцож, иргэний хохирлыг барагдуулах шийдвэр гаргажээ. Мөн амь нас эрүүл мэндээрээ хохирсон эхэд сар бүр 1,500,000 төгрөгийн тэтгэмж олгохоор болсон байна. Түүнчлэн, Нэхэмжлэгч түлшийг зааврын дагуу түлээгүй, эсвэл түүний ханан пийшин доголдолтой байсан гэх баримт тогтоогдоогүй тул хохирогчийг буруутай гэж үзэх үндэслэлгүй гэж үзжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.