Батлан хамгаалахын сайд Д.Батлут ажлаа өгч буйгаа мэдэгдлээ

8 цаг 23 минутын өмнө

Батлан хамгаалахын сайд Д.Батлут ажлаа өгч буйгаа мэдэгдлээ.

Тэрээр, "Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй…

Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа. Сайдын хувьд хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ХҮНДЭЭ ОЙР, ХҮНИЙГ ТӨВ БОЛГОЖ ажиллав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх,

Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлье" гэв.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.