Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” (World Diabetes Day) болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан Диабет судлаач Г.Жаргалсайхантай ярилцлаа.

-Чихрийн шижин буюу диабет гэж ямар өвчин болохыг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу. Хүний цусан дахь сахарын хэмжээ хэвийн үедээ хэд байх ёстой вэ?
-Чихрийн шижин өвчнийг олон улсын нэршлээр диабет гэж нэрлэдэг. Ерөнхийдөө хүний цусан дахь сахарын хэмжээтэй холбоотой өвчин юм. Хүн бүрийн цусанд сахар байдаг. Сахар буюу глюкоз нь нүүрс усны хамгийн энгийн хэлбэр. Эрүүл хүний цусан дахь сахарын хэмжээ 3-5.5 ммоль/л орчим байдаг. Харин хоол идсэнээс хойш 1:30-2:00 цагийн дараа 7.8 ммоль/л орчим болж нэмэгддэг. Энгийн хүн хоол идсэний дараа сахарын хэмжээ нэмэгдэж, хэсэг хугацааны дараа буцаад хэвийн хэмжээндээ ордог. Харин чихрийн шижинтэй хүний цусан дахь сахарын хэмжээ 9, 10, 11, 12, цаашлаад 20, 30 хүртэл нэмэгдэх тохиолдол бий. Сахраа хянахгүй удаан явж хүндрүүлбэл бүх судсыг гэмтээдэг.
-Чихрийн шижин өвчин хүндэрснээр хүний биед ямар сөрөг нөлөөллүүд бий болох вэ?
-Чихрийн шижингийн хүндрэл гэдэг нь үндсэндээ судасны гэмтэл юм. Цусан дахь сахарын хэмжээ өндөр байх нь өөрөө үрэвсүүлэх, хоруу чанартай нөлөө үзүүлдэг. Үүний улмаас хүний бүх эрхтэн, эд эсийг тэжээдэг судас гэмтэнэ. Чихрийн шижингийн хүндрэлүүд үүсдэг. Мөн мартамхай болох, хараа муудах, нүд бүрэлзэх, бөөр өвдөх, шөнө олон удаа шээх, хөл өвдөх, гишгэж чадахгүй болтлоо зовуурилах зэрэг шинж илэрч болно. Мөн шарх удаан эдгэрдэг. Энэ бүхэн чихрийн шижингийн хүндрэл юм. Ийм аюултай учраас сахарын хэмжээг хүндрэл үүсэхгүй түвшинд барьж сурах хэрэгтэй.
-Цусан дахь сахарын хэмжээ хэт ихсэх эсвэл хэт буурах нь чихрийн шижин үүсэж байна гэсэн үг үү?
-Сахарын хэмжээ ихэссэн хүн болгон чихрийн шижингийн сонгодог хэлбэртэй байдаггүй. Жишээлбэл, илүүдэл жинтэй, таргалалттай хүний нойр булчирхайгаас ялгарч байгаа инсулины хэмжээ хэвийн хэмжээнээсээ хэт өндөр байх тохиолдол бий. Үүнийг инсулины дөжрөл буюу инсулины тэсвэржилт гэж нэрлэдэг.
Хүний эд эсэд цусанд байгаа глюкозыг нэвтрүүлдэг рецептор гэж бий. Энэ нь хэвийн ажиллахаа больсноор цусан дахь сахар өндөр хэвээр байдаг. Үүний зэрэгцээ нойр булчирхай их хэмжээний инсулин тогтмол ялгаруулж, ачааллаа хэтрүүлсээр байгаад үйл ажиллагаа нь аажмаар мууддаг.
Ингээд жинхэнэ чихрийн шижин үүсэж эхэлдэг. Гэхдээ инсулины тэсвэржилттэй үед нь зөв арга хэмжээ авч, энэ чиглэлээр мэдлэгтэй хүнээр удирдуулж чадвал эргээд эрүүл хүнийх шиг хэвийн байдалд орох бүрэн боломжтой. Бид эрүүл мэндийн мэдлэг муутайгаас болж энэ байдлаа даамжруулж, урьдал үеэс чихрийн шижин рүү шилжүүлчихдэг. Ингээд насан туршдаа хянах шаардлагатай өвчний ангилалд ордог юм.
-Чихрийн шижин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ. Хүн өөрөө анзаарах боломжтой юу?
-Ерөнхийдөө чихрийн шижинтэй холбоотой шинж тэмдэг илэрч эхлэхэд таргалалт, бүсэлхийн тойрог томрох зэрэг өөрчлөлт ажиглагддаг. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй илүүдэл жинтэй болж, хөдөлгөөн удааширна. Мөн залхуу болж, хөдөлгөөн хийх хүсэлгүй болдог. Биеийн зарим хэсэгт арьсан дээр жижиг товруу, гүврүү мэт зүйлс үүсэх тохиолдол бий. Эдгээр өөрчлөлт аажмаар илэрдэг учраас хүмүүс тэр бүр анзаардаггүй.
-Цусан дахь сахарын хэмжээгээ хэрхэн хянаж, хэвийн хэмжээнд барих вэ?
-Чихрийн шижин нэгэнт үүссэн бол насан туршдаа хянах шаардлагатай өвчин болдог. Тиймээс хүн өөрийгөө тогтмол хянаж байх ёстой. Өөрийгөө хянахаас өөр аврал байхгүй. Тиймээс манай компани монголд сахарын хэмжээг тогтмол хянах. Linx төхөөрөмжийг 2021 оноос нэвтрүүлсэн. Хүмүүс сахар хянах системийг биедээ нааж гар утсандаа Linx апплекейшнийг татаж холбон хэрэглэнэ. Ингэхдээ нэг удаагийн хэрэглээ 15 хоног бөгөөд 150 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Тухайн систем минут тутамд сахарыг хэмжиж гар утсанд нь мэдээлнэ. Өдөрт 1440 удаа хэмжинэ. Энэ бол сахар нь өндөр бүх хүнд сахарынхаа учрыг олох алтан боломж юм. Биед ямар нэг сөрөг нөлөөгүй бас тээргүй.
- Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нд дэлхий нийтээр “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” тохиодог. Тэгвэл танай байгууллага энэ хүрээнд ямар арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Инсулин дааврыг нээсэн эрдэмтэн Фредерик Бантингийн төрсөн өдрийг тохиолдуулан ДЭМБ болон олон улсын чихрийн шижингийн холбооноос анх 1991 онд энэ өдрийг санаачлан тэмдэглэж эхэлсэн. Манай байгууллага “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд “Сахартай хүмүүсийн групп”-ын гишүүд болон нийт иргэддээ зориулж арваннэгдүгээр сарын 13, 14-нд өдөрлөг зохион байгуулна. Тус өдөрлөгөөр манай бүх бүтээгдэхүүн 10-40 хувь хүртэл хямдарна. Манай эмчийн үнэгүй зөвлөгөө, азын хүрд зэрэг олон хөтөлбөрийг бэлдээд байгаа. Цагийн хуваарийн хувьд 10:00-18:00 цагт болно.
-Стресс чихрийн шижин үүсэхэд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Өнөөгийн нийгэмд хүн бүр л амьдралаа авч явах гэж хичээж байна. Орлого, зарлага, цалин, бизнес гээд хүнийг стрессдүүлэх зүйл олон байна. Бид стресс ихтэй нийгэмд амьдарч байгаа учраас стресс өөрөө бас нэг том аюул болдог. Хүн стрессээ хэрхэн тайлдаг вэ гэхээр, амттан их идэх нь түгээмэл. Амттан идэхэд аз жаргалын даавар болох дофамин, эндорфин болон бусад дааврууд ялгардаг. Тиймээс стресс ихтэй хүн амттан, бялуу зэрэг зүйл их идэх хандлагатай болдог. Үүний улмаас таргалалт үүсэж эхэлдэг. Амттан их хэрэглэх нь инсулины хэмжээг нэмэгдүүлж, инсулины тэсвэржилтийг бий болгоход нөлөөлдөг. Ингээд таргалалт, инсулины тэсвэржилт, стресс зэрэг хүчин зүйлс нийлж, чихрийн шижин үүсэх нөхцөл бүрддэг.
-Стрессээс гадна чихрийн шижин үүсэхэд нөлөөлдөг ямар шалтгаанууд байдаг вэ?
-Илүүдэл жин, таргалалтаас гадна нойр булчирхайн гэмтэл ч нөлөөлнө. Нойр булчирхайн үрэвсэлтэй байх, нойр булчирхайгаа авахуулах зэрэг тохиолдолд чихрийн шижин үүсэх эрсдэлтэй. Нойр булчирхай гэмтэх олон шалтгаан бий. Хүн өвдөх, халдвар авах зэргээс шалтгаалан нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдаж болно. Ингэснээр инсулин ялгаруулах үйл ажиллагаа доголдож, сахарын хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.
-Чихрийн шижин өвчнөөс хэрхэн сэргийлж, өөрийгөө хамгаалах вэ?
-Чихрийн шижин нэгэнт үүссэн бол өөрөө өөрийгөө хянах хэрэгтэй. Хүн насан туршдаа хажууд нь байж, өглөө бүр сахарыг нь хэмжиж, анхааруулж байх эмчтэй байна гэж байхгүй. Тиймээс өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, сахарын хэмжээгээ тогтмол хянаж сурах нь хамгийн чухал юм.
Ч.БЯМБАА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Э.Батшугар: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг 220 төрлийн эмийг хамтын төлбөрөөс чөлөөлнө
Батлан хамгаалахын сайд Д.Батлут ажлаа өгч буйгаа мэдэгдлээ
Сэрэмжлүүлэг: 18 нас хүрээгүй иргэн бүх төрлийн тамхи биедээ авч явсан бол 50,000 хонконг доллар эсвэл 6 сар хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ
Л.Оюун-Эрдэнэ: Н.Номтойбаяр миний хөгшин одоо наад сонсголоо хий, эсвэл боль!
Монгол Улсын 2027 оны төсвийг эцэслэн баталлаа
Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна
Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Б.Ган-Очир: Өнгөрсөн хугацаанд 900-аад хүн угаартаж нас барлаа, хэн хариуцлага хүлээх вэ?
ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ
Ш.Алтантуяагийн хэргээр 20 жилийн дараа Монгол Улс Малайзад албан ёсны шаардлага хүргүүллээ
Усны тухай хуулийг зөрчиж онцгой хамгаалалтын бүсэд "Авлига хороолол" сүндэрлэсэн болохыг УДШ тогтоолооо
Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ
Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина
"Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны харьяа төсөлд байр захиалаад өнөөдөр тартагтаа тултал явж байна"
Хөлгөн туульс, ардын язгуур урлаг, яруу найргийн гайхамшиг “Монгол найраг” тоглолт болно
Дуучин Б.Замбалгарав "Цаг хугацаа" цомгоо гаргалаа
Бичлэг: Т.Даваадалайгийн өмгөөлөгч ирээгүй улмаас хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгч хүлээж авсангүй
Оюу толгойн ногдол ашгийг ард түмэн бид ам.доллараар авъя!
“ОВГОР” киног 30 хоногт 108 мянган үзэгч үзжээ
31 ширхэг хөөрөг, 19 даалин, үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ
Сэрэмжлүүлэг: БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
Хүчингийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан Монгол иргэнийг Австралийн шүүх буруугүйд тооцжээ
Өнөөдөр Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг хэлэлцэнэ
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Г.В.Плехановын нэрэмжит сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллээс үүдэж өнөөдөр хичээллэхгүй гэв
С.Бямбацогт: Өнөөдөр бол өвөг дээдсийнхээ байгуулсан төрт улсаар бахархаж, тэдний үлдээсэн үнэт өвийг хамгаалан бэхжүүлж, ирээдүй хойч үедээ уламжлан өвлүүлэх эрхэм үүрэг, түүхэн хариуцлагаа ухамсарлах бэлгэдэлт өдөр
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.