
Монгол төр дундаж давхаргыг устгах санаатай эсвэл санаандгүй ч юмуу дайн хийгээд удсан. Тийм ч учраас ужиг гээд байгаа юм. Тэд энэ бүхнээ зах зээлийн гучин жилд баталсан хуулиудын дагуу, төрөөс, засгийн газраас гаргасан журам, зөвшөөрөл, тогтоол, зарлигийн дагуу хийдэг тул анх харахад гэмгүй. Хууль дүрмийн дагуу болж байгаа үйл явдал шиг харагдана. Төр яагаад ч юм дундаж давхаргад дургүй, бүүр үзэн яддаг ч гэж хэлж болохоор. Тэднийг үргэлж өөнтөглөж өдөр алгасалгүй татвар хураамж, жижиг сажиг арга хэмжээнд зориулсан хандив зэргээр дарамталж байдаг. Жишээ болгоод дэлгүүр нээх тухай өгүүлье. Найман нэрийн дэлгүүр нээе гэхэд түүний зөвшөөрөл авах гэдэг бол бараг л төр эргүүлэхээс ч хэцүү. Архи тамхины зөвшөөрөл авахгүй бол дэлгүүр нээгээд юм бараг олдоггүй. Бүүр хуулиараа тэдэн хүн дунд архи тамхины тэдэн дэлгүүр байна гээд заачихсан. Танай тэнд леминт хэтэрсэн гээд л гэдийгээд суучихна. Монголд батлагдаж байгаа бүх хууль хориглосон, хязгаарласан зохицуулалттай байдаг. Уул нь дэлгүүрийн тоог нөгөө зах зээлийн үл үзэгдэгч гар гээч нь зохицуулчихдаг баймаар. Гэхдээ найман нэрийн дэлгүүр нээж болно. Бүх байцаагч дарга даамлуудад “юм” өгч байгаад. Нэг харахад тус болоод ч байгаа юм шиг боловч нөгөө талаар бол хууль зөрчөөд байгаа хэрэг. Ийм байх нь төрийн албан хаагчдад ашигтай. Нэгэнт хууль зөрчөөд дэлгүүр нээсэн хүмүүс байнга тэдний гарын дор байна л гэсэн үг. Галын дүгнэлт, хогны үнэ, цахилгааны холболт, заавал камертай байх заавар, орчин тойрноо цэвэрлэх үүрэг. Энэ бүгд зөвшөөрөлтэй, бас зөвшөөрөл авахад төлбөртэй. Өөр олон олон зөвшөөрөлтэй зүйл байдаг ч энэ бүгдийг гүйцээгээд дэлгүүрээ ажиллуулж эхэллээ гэж бодъё. Одоо татварын дарамт шил шилээ даган бууж ирнэ. Нөгөө “Бурхад диваажинд мориллоо” гэдэг симфони найрал хөгжим шиг. Аж ахуйн нэгжийн 10 хувь бол нэг их дарамт нь гайгүй. Харин НӨАТ бол зүгээр л аж ахуйн нэгжийг сөхрөөдөг татвар. Хэдэн удаа ч НӨАТ төлдөг юм бүү мэд. Татварын хөнгөлөлтөөр жижиг аж ахуйн нэгжийг НӨАТ-аас чөлөөлсөн. Гэвч энэ нь ямар ч ашиггүй. Том сүлжээ дэлгүүрүүд тэдэнтэй тоож харьцахаа больсон. НӨАТ төлдөггүй газартай харьцахгүй гээд.Дараа нь ажилчдын НДШ төлнө. АА нэгж 13 хувь, хувь хүн мөн тийм. АА нэгжийн 13 хувь бол хэнд ч ашиггүй татвар. Энэ бол зүгээр л хүн авч ажиллуулж байгаагийн торгууль. Ажилчдын тэтгэвэр дээр огт нэмэгдэхгүй. Энэ бүгдээ төлж барлаа гээд татвар дуусахгүй. Одоо пос машины татвар, хотын татвар, хогны татвар, усны төлбөр, эрүүл ахуй, ариун цэврийн төлбөр, заавал даатгуулах хуультай гэх зэргээр авахгүй юмгүй хуу хамна. Татвар дуусаагүй байгаа хөөе. Хүлээж бай. Худалдагч, дэлгүүрийн эзний хувь дансыг шалгаж, түүгээр орж гарсан мөнгөнөөс татвар авах дутуу байгаа. За нэг юм татвар дууслаа. Одоо төр захиргаа, хороо хорины дарга нарын цуваа эхэлнэ. Ахмадын баяр болж байна гурван сая төгрөг. Спортын өдөрлөг болж байна, хоёр сая төгрөг. Манай хороо шагнуулсан хүлээн авалттай таван сая төгрөг. Хорооны спорт өдөрлөг болно хоёр сая төгрөг гээд ганц өдөр ч зүгээр суулгахгүй. Хэрэв аль нэгэнд нь өгөхгүй өнжвөл тэгээд дуусна. Хорооны цагдаа ч юм уу хэсгийн төлөөлөгч ороод л ирнэ. Тэр юунаас ч, ямар ч үйл ажиллагаанаас зөрчил илрүүлж чадна. Яагаад гэвэл хууль нь тийм. Бүх талын хориглосон хууль үгүй ядаж хориглосон журам гаргаад л ирнэ. УИХ болон Засгийн газраас бүүр дүүргийн даргын, хорооны даргын хориглосон журам байж л таардаг. Цагдаа бол хөнгөн жаалахгүй. Шууд хорь гучин сая төгрөгөөр торгууль бичээд л явчихна. Ингэсний дараа та хэсгийн даргыг орж ирэхэд навтас гэхгүй байхыг чинь харъя л даа. Энэ бүгдийг төлөхийг нь төлөөд, өгөхийг нь өгсний дараа ямар ч эерэг харилцаа төр засгаас гарахгүй нь гомдмоор. Тэд гөлөөг ч гэж тоодоггүй. Татвараа төлдөг сайн аж ахуйн нэгж гэж огтхон ч боддоггүй. Харж үзэх, өнгөрөөх, хамгаалах гэх зүйл гаргахгүй. Харин чи байж л байна уу, дараа улиралд байж байхыг чинь харна аа гээд хөмхийгөө зуугаад байх нь гомдмоор. Том аж ахуйн нэгжийг тэд яаж ч чаддаггүй. Тэд бол том жаална, дүүрэг мүүрэг тэднийг дарамтлах гэвэл дор хаяж сайдаас, гишүүнээс бүүр цаашилбал ерөнхий сайд, ерөнхийлөгчөөс ч дуудлага ирж магадгүй. Цагдаагийн даргаас дуудлага ирвэл ямар аймаар гээч. Бүүр жижиг бичил юмнуудыг тоохгүй,тэднээс бөөс л авахгүй бол өөр юуг нь авдаг юм гэж боддог байх. Харин дундаж давхаргынхныг бол үзэж чадахгүй шууд дайсагнан хандана. Тэд дээрээ татаас байхгүй, дэргэдээ эхнэрээсээ өөр түшиггүй бор зүрхээрээ зүтгэж яваа хүмүүс. Бас болоогүй өөр шигээ хэдэн юм тэжээж яваа нь төрийнхний зэвүүг бүүр хүргэдэг байх.
Д.НАЦАГ
ӨДРИЙН СОНИН


Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ
Э.Батшугар: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг 220 төрлийн эмийг хамтын төлбөрөөс чөлөөлнө
Батлан хамгаалахын сайд Д.Батлут ажлаа өгч буйгаа мэдэгдлээ
Сэрэмжлүүлэг: 18 нас хүрээгүй иргэн бүх төрлийн тамхи биедээ авч явсан бол 50,000 хонконг доллар эсвэл 6 сар хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ
Л.Оюун-Эрдэнэ: Н.Номтойбаяр миний хөгшин одоо наад сонсголоо хий, эсвэл боль!
Монгол Улсын 2027 оны төсвийг эцэслэн баталлаа
Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна
Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Б.Ган-Очир: Өнгөрсөн хугацаанд 900-аад хүн угаартаж нас барлаа, хэн хариуцлага хүлээх вэ?
ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ
Ш.Алтантуяагийн хэргээр 20 жилийн дараа Монгол Улс Малайзад албан ёсны шаардлага хүргүүллээ
Усны тухай хуулийг зөрчиж онцгой хамгаалалтын бүсэд "Авлига хороолол" сүндэрлэсэн болохыг УДШ тогтоолооо
Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ
Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина
"Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны харьяа төсөлд байр захиалаад өнөөдөр тартагтаа тултал явж байна"
Хөлгөн туульс, ардын язгуур урлаг, яруу найргийн гайхамшиг “Монгол найраг” тоглолт болно
Дуучин Б.Замбалгарав "Цаг хугацаа" цомгоо гаргалаа
Бичлэг: Т.Даваадалайгийн өмгөөлөгч ирээгүй улмаас хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгч хүлээж авсангүй
Оюу толгойн ногдол ашгийг ард түмэн бид ам.доллараар авъя!
“ОВГОР” киног 30 хоногт 108 мянган үзэгч үзжээ
31 ширхэг хөөрөг, 19 даалин, үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ
Сэрэмжлүүлэг: БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
Хүчингийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан Монгол иргэнийг Австралийн шүүх буруугүйд тооцжээ
Өнөөдөр Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг хэлэлцэнэ
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Г.В.Плехановын нэрэмжит сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллээс үүдэж өнөөдөр хичээллэхгүй гэв
С.Бямбацогт: Өнөөдөр бол өвөг дээдсийнхээ байгуулсан төрт улсаар бахархаж, тэдний үлдээсэн үнэт өвийг хамгаалан бэхжүүлж, ирээдүй хойч үедээ уламжлан өвлүүлэх эрхэм үүрэг, түүхэн хариуцлагаа ухамсарлах бэлгэдэлт өдөр
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
Uneheer hund bna shuu