ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ

8 цаг 58 минутын өмнө


Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ долоо хоног тутамд гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг судалж гаргадаг. Энэхүү судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас хоёр хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, нийслэлд үхрийн цул мах килограмм нь 34422 төгрөг, үхрийн ястай мах 29690 төгрөг, хонины ястай мах 24368 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Харин хүнсний ногооны хувьд дотоодын төмсний үнэ 2310 төгрөгт хүрсэн бол өндөг 627 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 2529 төгрөгийн үнэ хүрэв.

Харин шатахууны үнийг авч үзвэл, АИ-92 автобензин литр тутам нь 3592 төгрөг, дизель түлш 5700 төгрөгийн үнэтэй байна.

Орон нутагт хонины махны үнэ 0.1 хувиар буурч 21126 төгрөгт хүрсэн бол үхрийн мах 0.1 хувиар өсөж 25421 төгрөг болоод байна. Түүнчлэн нэгдүгээр зэргийн гурилын үнэ орон нутагт 0.5 хувиар өсөж 3380 төгрөгт хүрсэн бол задгай сүүний үнэ хамгийн өндөр хувиар буюу 3.5 хувиар буурч 4815 төгрөг болжээ. Харин шатахуун болон түлшний хувьд аймгийн төвүүдэд АИ-92 автобензин 3817 төгрөг, дизель түлш 5935 төгрөгөөр тус тус борлуулагдаж байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.