Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Хүний эрхийг зөрчиж буй олон зүйл байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, хэрэглээг хуульд заасан үндэслэл шалгуурт нийцүүлэн хязгаарлах, цагдан хорих шийдвэрийн үндэслэлийг тодруулах хэрэгтэй гэж УИХ-ын тогтоолд тусгасан. Энэ хэрхэн хэрэгжиж байгаа вэ. Би нэг жишээ хэлье, Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга олон нийтэд яриад, орой нь сэтгүүлчийг авч очоод хорьчхож байна. Тэр хүний утсыг өгөхгүй 20 гаруй хоносон гэсэн. Та нар ийм зүйл мэддэг үү. Хүнийг шоронд хийчхээд утсыг нь өгдөггүй. Сэтгүүлч хүн яаж ажил хийх вэ. Сэтгэл санааны хохирол гаргуулах шүүх хурал болсон гэж байна. Тэгсэн чинь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж байна. Бид УИХ болон байнгын хороо дээр баахан шинжээч томилж, есөн зүйлтэй тогтоол гаргадаг. Энэ тогтоолын есөн зүйлийн нэг нь ч хэрэгжээгүй. Ирүүлсэн хариуг нь үзэхээр судалж байгаа, ярьж байгаа гэнэ. Засгийн газар ингэж ажил хийдэг юм уу.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн:
-УИХ-ын 15 дугаар тогтоол тавдугаар сарын 1-нд гарсан. Манай хууль эрх зүйн орчны хүрээнд илэрч буй зөрчлийн асуудлыг шийдвэрлэх чиглэл орж ирсэн. Манай байгууллагын зүгээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд ерөнхий төлөвлөгөө гаргаж, 4-5 хуулийн төсөл боловсруулсан. Таны дурдсан цагдан хорих, баривчлахтай холбоотой асуудалд хүний эрх, эрх чөлөөг хангах хүрээнд тодорхой өөрчлөлт хийх шаардлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн, энэ намрын чуулганаар УИХ-д өргөн барина.
ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж:
-Цагдаагийн байгууллагад ирж байгаа гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Саяхан нэр дурдсан иргэний хувьд гомдлоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын зөвшөөрөлтэйгөөр бие, гэр, тээврийн хэрэгсэл, гар утсанд үзлэг нэгжлэг хийсэн. Тухайн иргэний гар утаснаас гэмт хэргийн ул мөр илэрсэн болохоор нотлох баримтад тооцож хураан авсан гэлээ. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах асуудлаар АН-ын бүлгээс завсарлага авлаа.
Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Мөн өчигдөр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Т.Мөнхсайхан гишүүний санаачлан боловсруулсан Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. УИХ-ын гишүүд эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа, тэдний цалин урамшуулал, түүний эх үүсвэр, хуулийг хэрэгжүүлэх механизм, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтүүд, салбарын тогтолцооны нэгдмэл байдал, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх болон болзошгүй эрсдлээс сэргийлэх зэрэг олон асуудлыг хөндлөө. Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоонд төрийн байгууллагад үүсэх зардал 65.7 тэрбум төгрөг, хуулийн этгээдэд үүсэх зардал 18.2 тэрбум гэж тооцжээ. УИХ-ын гишүүд хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.Бямбацогт: Өнөөдөр бол өвөг дээдсийнхээ байгуулсан төрт улсаар бахархаж, тэдний үлдээсэн үнэт өвийг хамгаалан бэхжүүлж, ирээдүй хойч үедээ уламжлан өвлүүлэх эрхэм үүрэг, түүхэн хариуцлагаа ухамсарлах бэлгэдэлт өдөр
Захиалсан орон сууцаа эрсдэлгүй өмчлөх эрх зүйн орчинг бүрдүүлнэ
Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэх эрмэлзэлгүй залуучуудыг "көүч"-тэй болгоно
Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд яриад, орой нь сэтгүүлчийг хорьчхож байна

Б.Ган-Очир: Өнгөрсөн хугацаанд 900-аад хүн угаартаж нас барлаа, хэн хариуцлага хүлээх вэ?
ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ
Ш.Алтантуяагийн хэргээр 20 жилийн дараа Монгол Улс Малайзад албан ёсны шаардлага хүргүүллээ
Усны тухай хуулийг зөрчиж онцгой хамгаалалтын бүсэд "Авлига хороолол" сүндэрлэсэн болохыг УДШ тогтоолооо
Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ
Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина
"Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны харьяа төсөлд байр захиалаад өнөөдөр тартагтаа тултал явж байна"
Хөлгөн туульс, ардын язгуур урлаг, яруу найргийн гайхамшиг “Монгол найраг” тоглолт болно
Дуучин Б.Замбалгарав "Цаг хугацаа" цомгоо гаргалаа
Бичлэг: Т.Даваадалайгийн өмгөөлөгч ирээгүй улмаас хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгч хүлээж авсангүй
Оюу толгойн ногдол ашгийг ард түмэн бид ам.доллараар авъя!
“ОВГОР” киног 30 хоногт 108 мянган үзэгч үзжээ
31 ширхэг хөөрөг, 19 даалин, үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ
Сэрэмжлүүлэг: БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
Хүчингийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан Монгол иргэнийг Австралийн шүүх буруугүйд тооцжээ
Өнөөдөр Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг хэлэлцэнэ
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Г.В.Плехановын нэрэмжит сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллээс үүдэж өнөөдөр хичээллэхгүй гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Монгол бахархлын өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсний 864 жилийн ой тохиож байна
ТАНИЛЦ: Жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол төлөх торгууль
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
Н.Дамдинсүрэн: Ерөнхийлөгчийн ХОМ-т хийсэн шалгалтаар зөрчил илрээгүй
АТГ: Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий хувь хүн, хуулийн этгээдэд 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж байна
Сайд Ч.Номинг шалгахад Англи улсын холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна гэв
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг саатуулжээ
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
ТАНИЛЦ: “Чингис хаан” одонг хүртсэн эрхэмүүд
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.