
Буяны үйлчилгээ эрхлэгч Нью Семетри болон Улаанбаатар буян компаниуд хамтран төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишиг тогтоосон Самбалхүндэв буюу Далан давхрын хаалттай оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр амжилттай хэрэгжүүлж, өнөөг хүртэл цэцэрлэгт хүрээлэнгийн арчлалт, хамгаалалтыг хариуцан ажиллаж байна.
Бурхан болоочдын дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, ар гэр, төрөл төрөгсөд нь эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх тайван тохилог орчин бүрдүүлэх зорилготой энэхүү төслийг 2022 онд эхлүүлсэн бөгөөд төслийн эхний үе шатанд оршуулгын газрын 10 га талбай дахь шарилыг нүүлгэн шилжүүлж, 2023 онд 14,323 бурхан болоочдын чандар шүтээнийг ар гэрийнхний оролцоотой, шашны зан үйлийг гүйцэтгэж Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөнд болон суваргад залж мөнхжүүлсэн.

Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын хүрээнд дурсгал хүндэтгэлийн хэсгүүд, явган зам, иргэдийн амрах суух талбай, гэрэлтүүлгийг тохижуулж, голт бор, гүйлс, далан хальс, шар хуайс, монос зэрэг мод, бут тарьсан.
Ийнхүү хуучин оршуулгын газрын хэсгийг бурхан болоочдын дурсгалыг хадгалсан, иргэдийн эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх ногоон орчин болгон өөрчилсөн юм.
Улмаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нийслэл хотод хуучин, хаагдсан оршуулгын газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнөөгийн байдлыг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр олон талт арга хэмжээ хэрэгжүүлж байгаа ба 2025 онд Самбалхүндэвийн оршуулгын газар дахь булш, бунхны бүртгэл, тооллогын ажлыг хийж гүйцэтгэн ubcemetery.gov.mn цахим мэдээллийн сан үүсгэсэн бөгөөд цаашид бусад хаагдсан, хуучны оршуулгын газрын булш, бунхныг бүртгэл, тооллогыг хийж байна.


Тооллогоор 63 га талбайд нийт 65,000 булш, бунхан тоологдсоноос 70 орчим хувь нь эвдэрч муудсан, ухагдаж, тоногдсон байдалтай байсан ба булш, бунхны гадна байдлыг фото зургаар баримтжуулж, нээлттэй мэдээллийн цахим санг үүсгэсэн нь хуучин оршуулгын газраас өөрийн эрхэм хүний булш, бунхныг эрх хайхтай холбоотой иргэдэд учирч буй олон хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх боломж бүрдүүлсэн байна.
Энэ онд Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил үргэлжилж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан 8.5 га талбай дахь шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар буян” ХХК шалгарч наймдугаар сард хурал номын айлдвараар эхлүүлж байсан боловч салбарын оролцогчдын шүүхийн маргаантай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар зогссон байдаг.

Улаанбаатар буян компанийн хувьд үйл ажиллагаа түр зогсох хүртэл 2 га талбай дахь 1,601 бурхан болоочийн шарилыг нүүлгэн шилжүүлж чандарласан бөгөөд эдгээр чандар шүтээнийг Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөнд болон суварганд залах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан байна.
Тус арга хэмжээний хүрээнд бурхан болоочид болон ар гэрт зориулж буяны ном хурж, чандар шүтээнийг ар гэрийн оролцоотой, төрийн холбогдох байгууллагын хяналт дор чандар шүтээнийг хөрсөнд болон суварганд залсан байна.
Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн нь бурхан бологсдодоо үзүүлж байгаа хүндэтгэл төдийгүй ар гэрийн хувьд тавтай, тухтай орчинд хайртай дотнын хүнээ дурсах, хүндэтгэх нөхцөлийг бүрдүүлсэн, нийслэл хотдоо нэг өнгө, утга нэмсэн бүтээн байгуулалт төдийгүй хуучин оршуулгын газрын дахин төлөвлөлтийн сайн жишиг болсон билээ.




“Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчил илэрчээ
35 настай малчин залуу толгойн орой хэсэгтээ 2-3 удаа хазуулсан, гарын бугалга, нурууны хэсэгт баавгайны хумс гүн орсон шархтай байжээ
Ослын улмаас дөрвөн хүн нас барсан хэрэгт зам хариуцагч компаниас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгох ял хэвээр үлдэв

Нэг байрыг 65 иргэнд давхардуулан худалдаж залилсан хэргийг цагдаагийн байгууллагаас анхааруулав
“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ
Монголын байгалийн дархан цаазат газрыг сүйдэлсэн хээрийн түймэрт хэн буруутай вэ?
Гэр хорооллын айл өрхийн оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээнд хөнгөлөлт үзүүлнэ
Шатахуунгүй, шахмал түлшгүй, тоггүй яаж амьдрах вэ, Засгийн газар аа
Нэг хүн нэг сошиал платформд нэг л хаягтай байх Г.Тэмүүлэнгийн санаачилгыг дэмжье
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, бурхан болоочдын чандар шүтээнийг Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залжээ
+1...+3 градус дулаан байна
Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслол боллоо
Нэг байрыг 65 иргэнд давхардуулан худалдаж залилсан хэргийг цагдаагийн байгууллагаас анхааруулав
Маргааш нутгийн хойд хэсгээр цасаар шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна
Сайтын эздийг нухсан загвараар Б.Наранхүү, Х.Бат-Эрдэнэ нарыг газрын сонсголд оруулахад л бүх зүйл ил болно
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
ТАНИЛЦ: Арваннэгдүгээр сарын 1-нээс хэдэн төгрөгийн суурь тэтгэвэр авах вэ?
Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэн хүсэлтээр зогсоожээ
ЕБС-ийн сурагчдын амралт арваннэгдүгээр сарын 2-8 хүртэл үргэлжилнэ
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Үг хэлэх эрх чөлөөг зөвхөн, ганцхүү үнэнийг хэлдэг хүн л эдлэх ёстой
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Италийн дизайны чиг хандлагаас сэдэвлэсэн 40 гаруй шинэ загварыг Kitchen ALL танилцуулж байна
“Петровис” компанийн түгээгч хувийн дансаар төлбөр авч шатахуун борлуулсан гэх асуудлыг шалгаж байгаа гэв
Монгол хөөмийн уламжлал ба шинэ илэрхийллийн огтлолцол: Д.Басангийн “Монгол” уран бүтээлийн тоглолтын тухай
Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэх эрмэлзэлгүй залуучуудыг "көүч"-тэй болгоно
Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж
БАЙР СУУРЬ: Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэн, хэн юуг өгүүлэв
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.