Маргааш нутгийн хойд хэсгээр цасаар шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна

3 цаг 7 минутын өмнө

Энэ сарын 31-нд буюу маргааш нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар салхитай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Хур тунадас:

  • 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
  • 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 11 дүгээр сарын 01-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар,
  • 02-нд Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр,
  • 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
  • 04-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи:

Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.    

Агаарын температур:

  • Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -3...-8 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0....-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан,
  • бусад нутгаар шөнөдөө -8....-13 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

  • Хур тунадас: 31, 11 дүгээр сарын 04-нд бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
  • Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 31, 11 дүгээр сарын 01-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр.
  • Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-18 градус, бусад хэсгээр -6...-11 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.