ЕБС-ийн сурагчдын амралт арваннэгдүгээр сарын 2-8 хүртэл үргэлжилнэ

3 цаг 24 минутын өмнө

ЕБС-ийн сурагчдын эхний улирлын амралт арваннэгдүгээр сарын 2-8 хүртэл үргэлжилнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд ирэх сарын 8 хүртэл амарна. Сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. Тухайлбал, хүүхдээ хаана, хэнтэй, юу хийж байгааг лавлаж, гэртээ ганцааранг нь үлдээхгүй байх, шаардлагатай тохиолдолд харгалзах хүнтэй байлгах, чөлөөт цагийг нь аюулгүй өнгөрүүлэхэд анхаарахыг зөвлөж байна. Мөн хүүхдэд болзошгүй эрсдэл, аюултай нөхцөл байдлын талаар насанд нь тохируулан ойлгуулж, аливаа асуудал тулгарсан үед хэнд, хэрхэн хандахыг зааж өгөх нь чухал юм.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.