
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг танилцуулав. Нэр дэвшигч З. Ганзориг нь 1985 онд Булган аймгийн Булган суманд төржээ. 2023 оноос Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа. Нэр дэвшигч З.Ганзориг нь төрийн албанд 14 жил, шүүгчээр 11 жил 10 сар, үүнээс давж заалдах шатны шүүхэд 3 жил ажилласан болохыг П.Золзаяа дарга танилцуулав.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Сүүлийн үед Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц УИХ-ын хууль тогтоох бодлогын асуудлын агуулга руу орж байгаад шинээр томилогдож байгаа шүүгч анхаарч ажиллаарай.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: -Манай 143 орноос шүүхийн засаглалын шударга ёсны үзүүлэлтээр 68 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Өнгөрсөн жилээс нэг байраар ухарсан. Яагаад байр ухарч байгаа вэ гэдэг дээр Шүүхийн ерөнхий зөвлөл дүн шинжилгээ хийж байгаа байх. Иргэдийн шүүхэд итгэх итгэл унасан хэвээр байгаа. Жишээлбэл, Н.Алтанхуяг даргатай холбоотой асуудал дээр хэдэн ч удаа цагаадав, хэдэн удаа буцаав, сэргээв. Шууд утгаараа энэ бол улстөржилт. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн. Түүний ар дээр шүүх хэргээр барьцаалж улс төрийн өрсөлдөгчөө нухчин дарах гэсэн үйлдэл гэж олон нийтэд уншигдаж байна. Улс төрөөс ангид байх, шүүх тунгалаг байх дээр яаж ажиллах ёстой гэдэг дээр таны итгэл үнэмшлийг сонсъё.
Нэр дэвшигч З.Ганзориг: Хараат бус байдалтай холбоотой хэд хэдэн зохицуулалт Шүүхийн тухай хуульд туссан. Жишээлбэл, шүүгч шүүн таслах ажиллагаа явуулахад нь хэн нэг этгээд, улстөрч, олон нийтийн зүгээс хууль бус шийдвэр гаргуулахаар нөлөөлсөн тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтлөх боломжтой. Эсрэгээрээ улс төрийн албан тушаалтнууд шүүгчтэй уулзсан тохиолдолд энэ талаараа тэмдэглэл хөтлөх үүрэгтэй. Энэ зохицуулалт маш чухал механизм.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: АН-ын дарга байсан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэдэг хүнийг хэдэн удаа шүүх гэсэн юм. Таван удаа шүүлээ, гуравт нь цагаадлаа, хоёрыг нь дахин шүүлээ. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд уяж байгаа морь нь гараанаасаа гарч чадахгүй зогчихоод байгаа юм уу. АН-аас өрсөлдөх гэж байгаа хүний хөлийг тушиж байгаа юм уу. Нийгэмд тэгж л харагдаж байна. Эрх барьж байгаа намаас шүүхэд нөлөөлж байгаа нь үнэн шүү дээ. Нэр дэвшигч ээ, ийм байж болдог юм уу. Шүүхийн нийт гаргаж байгаа нийт 400 орчим мянган шийдвэрийн 44.7 хувьд өөрчлөгдсөн байна шүү дээ.
Нэр дэвшигч З.Ганзориг: Шүүгч нарын хэрэглэж байгаа хууль нэг. Анхан шатны шүүхийн шүүгчийн хэрэглэж байгаа хууль, арга зүй Давж заалдах шатны шүүхээс түүнийг хянаж байгаа хууль тайлбарлаж байгаа араг зүй зөрөх тохиолдол байна. Энэ зөрүүнээс үүдэн өөр шийдэл гаргах тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Агуулга нь бол Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах замаар Анхан шатны шүүхийн алдаа зөрчлийг арилгах үүрэгтэй.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Шүүхээс хэрэг буцаадаг хуулийг 2016 онд алга болгосон. 2017 онд буцаагаад оруулаад ирсэн. 2022 онд алга болгосон. Одоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхээс хэрэг буцаах ямар ч зүйл заалт байхгүй. Монгол Улсад тийм хууль байхгүй. Үндсэн хууль дахь гагцхүү хуульд захирагдана гэдэг энэ агуулга байхгүй болсон. Улсын дээд шүүх хүртэл хэрэг буцаагаад сууж байдаг. Гэтэл хууль зөрчөөд байгаа, огт хуульгүйгээр хэргээ шийдэхгүй буцаагаад байдаг .
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Шүүхийг улс төр, аливаа нөлөөнөөс ангид, хараат бус бие даасан байх баталгааг парламент өөрөө бүрдүүлэх үүрэгтэй. Шүүхээс өөрсдөөс нь нэхэхээс гадна. Шүүхэд гишүүд өөрсдөө нөлөөлж байна уу үгүй юу гэвэл бараг өөрсдөө нөлөөлж байгаа юм шиг л бүгд танхимд ярилаа. Тэгэхээр энэ асуултыг өөрөөсөө асуух ёстой.
ШЕЗ-ийн дарга П.Золзаяа: Шүүхээс өмнө болж байгаа асуудал. Хуулийн хувьд тодорхой болгох шаардлага байгаа гэж бодож байна. Халдашгүй байдлыг яаж хамгаалах юм, хэрэгт холбогдсон тохиолдолд ямар байгууллага яаж оролцох юм гэх мэт зүйлс тодорхой байх хэрэгтэй болов уу.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Хувийн байж болзошгүй. Гэхдээ шүүхэд ажиллаж байгаад хоёр ч бизнесийн байгууллагад дараалан ажилласан, эндээсээ удалгүй гарчээ. Эргээд есөн жил гаруй анхан шатны шүүхэд ажилласан байна. Нууц биш бол яагаад гэдгээ хэлж болох уу. Сүүлийн үед иргэдэд банк санхүүгийн байгууллага, зарим бизнесийн үйлчилгээний зөвхөн зөвшөөрөх гэдэг гэрээний нөхцөлөөр иргэдэд хэлцэл хйих боломж олгохгүй тулгадаг явдал их байгаа. Нийт хэргийн 20 орчим хувь апплипкэйшний зээл байна гэх тоо байна.
Нэр дэвшигч З.Ганзориг: 2012 онд Шүүхийн тухай багц хуулийг шинэчлэн батлахад Шүүгчийн туслахыг шүүгч болгохгүй гэсэн зарчим байсан. Би хуульчаар сурсных шүүгч болно гсэн зорилготой байсан учраас шүүхээс гарсан. Компанийн хуульчаар ажилласнаар хуулийг хэрэглэх чадвар нэмэгдэнэ гэж үзсэн.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 207 (7949)

“Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчил илэрчээ
35 настай малчин залуу толгойн орой хэсэгтээ 2-3 удаа хазуулсан, гарын бугалга, нурууны хэсэгт баавгайны хумс гүн орсон шархтай байжээ
Ослын улмаас дөрвөн хүн нас барсан хэрэгт зам хариуцагч компаниас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгох ял хэвээр үлдэв

Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэн хүсэлтээр зогсоожээ
ЕБС-ийн сурагчдын амралт арваннэгдүгээр сарын 2-8 хүртэл үргэлжилнэ
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Үг хэлэх эрх чөлөөг зөвхөн, ганцхүү үнэнийг хэлдэг хүн л эдлэх ёстой
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Италийн дизайны чиг хандлагаас сэдэвлэсэн 40 гаруй шинэ загварыг Kitchen ALL танилцуулж байна
“Петровис” компанийн түгээгч хувийн дансаар төлбөр авч шатахуун борлуулсан гэх асуудлыг шалгаж байгаа гэв
Монгол хөөмийн уламжлал ба шинэ илэрхийллийн огтлолцол: Д.Басангийн “Монгол” уран бүтээлийн тоглолтын тухай
Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэх эрмэлзэлгүй залуучуудыг "көүч"-тэй болгоно
Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж
БАЙР СУУРЬ: Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэн, хэн юуг өгүүлэв
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо: М.Энхцэцэг гишүүн утсаа гаргаж бичлэг хийж эхлэхэд камерыг нь дарж, бичлэг хийхээ зогсоохыг хүссэн, би биед нь огт хүрээгүй
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ
ТАНИЛЦ: Ирэх сарын 01-нээс эхэлж цалин ингэж нэмэгдэнэ
Бичлэг: Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэв
ЗГ: Ямааны годрон өвчнөөр малаа устгалд оруулсан малчдын нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Амралтын газарт амарч байхад нь айлган сүрдүүлж, хутгалаад гар утсыг нь дээрэмдэн зугтжээ
ҮНЭ ХАНШ: Гурил, сүү, өндөг, төмс, лууван, ногоон цай, шатахуун, дизелийн үнэ нэмэгджээ
Нөмрөгийн ДЦГ болон тус газрын хилээс гадна нийт 504,960.4 га газар шатжээ
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрчээ
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.