35 настай малчин залуу толгойн орой хэсэгтээ 2-3 удаа хазуулсан, гарын бугалга, нурууны хэсэгт баавгайны хумс гүн орсон шархтай байжээ

2 цаг 52 минутын өмнө

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат 35 настай “М” руу өнөө өглөө 08 цагийн үед баавгай дайрчээ. Түүний толгойн орой хэсэгт 2-3 удаа хазуулж ил шархтай, гарын бугалга нурууны хэсэгт баавгайны хумс гүн орсон шархтай байжээ. Тэрээр цочролд орсон байдалтай байжээ.

Малчин эр тугал мөөрөх дуунаар гэрээсээ гарч 150-200 метр зайд мотоциклтэй явж очжээ. Тухайн үед тугалыг баавгай барьчихсан байсан бөгөөд түүн рүү дайрчээ.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эрүүл мэндийн төвийн эмч нар тухайн иргэний амин үзүүлэлтүүдийг нь үзэж, өвчин намдаах, цус тогтоох эмчилгээ хийж Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.