“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргаланд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

2 цаг 12 минутын өмнө

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргаланд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүргүүллээ.

 

Ж.Э нь өөрт олгогдоогүй бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нэр бүхий ажилтнуудыг чөлөөлөх, томилох, ээлжийн амралт болон мөнгөн шагнал олгох, компанийг төлөөлөх, гэрээ байгуулах зэрэг шийдвэр гаргаж дураараа аашлах гэмт хэрэг үйлдсэн гэх,

 

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн албаны эрх нөлөөг ашиглаж “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг эрх бүхий албан тушаалтны тушаал шийдвэргүйгээр хууль бусаар хүлээн авч, улмаар өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд их хэмжээний ашиг олох нөхцөлийг бүрдүүлсэн гэх, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 210,0 сая төгрөгийн өртөгтэй худалдан авах гэрээг шууд байгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардалд хууль бусаар 42,6 сая төгрөгийг шилжүүлэн төрийн өмчид хохирол учруулсан гэх зэрэг үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1, 22.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.