Н.Алтанхуяг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хууль, эрхзүйн хаалтгүй болжээ

10 сар 26. 11:27

Улсын дээд шүүх баасан гарагт хуралдав. Хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт шүүгдэгч нарын гаргасан гомдлыг хэлэлцжээ.

Оролцогчдын гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй байх тул хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.   

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсон 42 хүний нэг нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, тус банкны удирдлагуудад нөлөөлсөн хэмээн буруутгасан юм. 

Дээд шүүх түүний нэр холбогдсон хэргийг хэлэлцэхээс татгалзсанаар Н.Алтанхуяг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хууль, эрхзүйн хаалтгүй болж байна. Гэхдээ улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулаагүй байгаа юм.    



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.