
УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Төсвийн төсөлд Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн тусгах тухай талууд янз бүрийн байр суурь илэрхийлсээр байна. Өчигдөр болсон хуралдаанаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэе.
Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх онд дотуур байртай 15 сургууль байгуулна
Сүхбаатар дүүргийн 600 гаруй хүүхэд Кембрижийн хөтөлбөртэй 151 болон 166 дугаар сургуульд суралцаж эхэллээ. Энэ бол сайн жишиг. Хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамаарч чанартай боловсрол эзэмшинэ. Засгийн газраас бүс бүрд нэг, хотын зургаан дүүрэгт нэг, нийт 12 олон улсын хөтөлбөртэй ахлах сургууль байгуулахаар төлөвлөсөн. Санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусган УИХ-д өргөн мэдүүлээд байна. Кембрижийн хөтөлбөртэй сургуулийг төгсвөл дэлхийн том их, дээд сургуульд тэтгэлэг горилоход дөхөм болдог. Ирэх онд 15 дотуур байртай сургууль байгуулна. Дотуур байрандаа суунгаа, сургуульд сурна гэсэн үг юм. 2030 онд бүх сургуулийг эрүүл ногоон, аюулгүй ухаалаг болгоно. 2027 онд 100 сургуулийг нарны эрчим хүчээр хангадаг болно. Сэргээгдэх эрчим хүчээр цэнэглэснээр эрчим хүчний төлбөрийг хэмнэнэ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин: Долоон бор оготно нэг шар тос олчхоод зодолддог шиг л зүйл харагдаад байна
-Нэгдүгээрт, Оюутолгойгоос орж ирэх мөнгө үнэхээр ногдол ашиг мөн үү. Сайтаас нь харахад ногдол ашиг гэж ерөөсөө харагдахгүй байна. Хэрэв ногдол ашиг юм бол 34 хувийг эзэмшиж байгаа бусад хувьцаа эзэмшигчид ч бас авах ёстой. Санхүүгийн тайлан, ТУЗ-ийн болон хувь нийлүүлэгчдийн тогтоол гарах ёстой. Тэгэхээр энэ ер нь юуны төлбөр юм бэ. Бид яагаад энэ мөнгийг булаацалдаж, хуваах гээд байгаа юм бэ. Долоон бор оготно нэг шар тос олчхоод зодолддог шиг л зүйл харагдаад байна. Хоёрдугаарт, улсын төсвийн орлого 2017 оноос хойш дөрөв дахин өссөн. 2017 онд есөн их наяд төгрөгийн орлоготой байсан бол өнөөдөр 36-40 гаруй их наяд төгрөгт хүрч, дөрөв, тав дахин өссөн гэж ярьж байна. Гэтэл төсөв өссөнөөр улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал дээшилсэн зүйл алга. Үнэндээ татвар, хураамжийг нэмсэн учраас л орлого нь өссөн гэсэн үг. Төсвийн орлогоороо хийж чадаагүй ажлаа дахиад нэг удаагийн орлогоор хийх гэж байгааг эрс эсэргүүцэж байна. Баялгийн сангийн тухай хууль бий. Энэ зарчмаараа баялгийн санд нь үлдээе. Дараа нь зарцуулж болно шүү дээ. Бид улсын төсвөөс тэтгэврийн санд хуримтлал үүсгэж чадахгүй байна. Орсон мөнгөө хурааж аваад, буцаагаад гаргаж, тараагаад явж байгаагаас биш тэтгэврийн санд хуримтлал бий болохгүй байна.
Сангийн сайд З.Мэндсайхан: Ногдол ашиг бол ногдол ашиг, өөрөөр би тайлбарлаж чадахгүй
-Ногдол ашиг бол ногдол ашиг, өөрөөр би тайлбарлаж чадахгүй. Ногдол ашгаа л өгнө гэсэн үг. Би 34 хувьд ногдох ногдол ашгаа л авах гэж байгаа. Асуудал юу байна вэ гэхээр 2037 оноос хуваарилахаар төсөлд оролцогч талуудын хувь нийлүүлэгчдийн гэрээний нэмэлт, өөрчлөлтүүдээр зохицуулагдсан учраас өнөөдөр Монголын ард түмэн ногдол ашгаа авч чадахгүй байдалд байгаа юм. Тиймээс хэлэлцээрийн шатанд 2037 оныг 2027 оноос эхлүүлье гэсэн үр дүнд хүрсэн.Энэ хүрээнд бид ногдол ашгаа шийдвэрлэж, төсөвтөө суулгаад явъя. Төрийн өмч дээр явж байсан 3.5 их наяд төгрөгийг ч гэсэн төсөвтөө нэгтгэж байгаа шүү дээ. Өмнө нь төсвийн гадуур явж байсан хөрөнгө юм.Хэдэн жилийн өмнө улсын төсвийн орлого есөн их наяд төгрөг байсан бол өнөөдөр төсөв тэлээд явж байна. Эдийн засаг маань тэлж байгаа, цаашдаа улам тэлэх ёстой. Гэхдээ урсгал зардлаа хэрхэн удирдаж явах вэ гэдэг дээр бид шийдлээ гаргах хэрэгтэй.Өнөөдөр төсвийг хамгийн ихээр тэлж байгаа асуудал бол урсгал зардал, тэр дундаа цалингийн тогтолцооны асуудал юм.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Л.Энх-Амгалан сайд тойргоос сонгогдсон зөв гишүүн учраас Ерөнхийлөгчийн айлчлалд багтсан юм байна
-Л.Энх-Амгалан сайд Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд яваа учраас УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Т.Мөнхсайхан нараас салбарын сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцэхийг хойшлууллаа. Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр мөн л Ерөнхийлөгчтэй хамт хөдөө ажиллаж байсан. Бодвол тойргоос сонсгогдсон зөв гишүүн учраас явсан байх. Энд төсөв хэлэлцээд байдаг, сайд нар нь байдаггүй. Асуудалдаа оръё, нэмэлт өөрчлөлтөөр төсвийн тусгай шаардлагад хамаарахгүй гэсэн өөрчлөлт орж ирж байна. Ногдол ашгийн орлого эх үүсвэрээс шалтгаалсан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэн тооцож болно гэжээ. Ингэж болох юм уу. Хэдэн удаа ингэж нэг удаагийн хуулиар төсвөө шийдэх гэсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Очирбат: Оюутолгойн ногдол ашиг, ТӨК-ийн ногдол ашгийг хэрхэн хувааж идэх тухай хууль оруулж ирлээ
-Татвар төлөх сонирхолтой аж ахуйн нэгж байтугай иргэд байхгүй болсон. Монгол Улсын эдийн засгийн 70 хувийг төр шийддэг. Хувийн хэвшлээ дэмжсэн бодлого, чиглэл 2027 оны төсвөөс харагдахгүй байна. Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой дотоодын болон газаадын бизнес эрхлэгч байхгүй болчихсон. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байнга зөвлөдөг ч ЭЗХЯ, Сангийн яамныхан тоодоггүй. Одоо ингээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлт гээд нэмэлт ганц жилийн хугацаатай хуулийн төсөл оруулж ирж байна. Ерөөсөө Оюутолгойн ногдол ашиг, орон нутгийн болон ТӨК-ийн ногдол ашгийг хэрхэн хувааж идэх тухай хууль. Эрх баригчид өөрсдийн тансаглалаа хувааж идэхийн тулд хууль өөрчилдөг. Энэ хуулийг 23 удаа өөрчилсөн одоо 24 дэх өөрчлөлт нь явж байна. Нэг ч сайд энд алга. УИХ-ын гишүүдийнхээ үгийг сонсдоггүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 200 (7942)


Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход хоёр нисдэг тэрэг ашиглана гэв
НӨАТ-ын буцаан олголтоосоо 41,020 иргэн 779.4 сая төгрөгийн татвараа төлжээ
ТАНИЛЦ: Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүд
Арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр авагчдын үндсэн тэтгэвэр орохтой зэрэгцэн суурь тэтгэвэр нэмэгдэж орно
Монгол Улсын иргэд бүлэглэн хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ
“Солонго-1, 2” төсөл: Орон сууцны үнийг бууруулж, урьдчилгаагүйгээр өмчлөх боломжийг бүрдүүлнэ
Гурван настай хүүхдүүдийн эрт илрүүлэх үзлэгээр цус багадалт, амны хөндийн эрүүл мэндийн асуудал түгээмэл илэрч байна гэв
МАН-ЫНХАН: Намын хагарлын бэлгэ тэмдэг Г.Занданшатарыг үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдгээр өргөмжлөх юм уу…?
Н.Алтанхуяг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хууль, эрхзүйн хаалтгүй болжээ
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Малаа хайж яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай…
Мэдрэлийн эмч Б.Доржханд: Нойргүйдлээс үүссэн мэдрэлийн ядаргааг сэтгэл зүй рүү чиглэсэн аргачлалуудтай хавсарч эмчлэх нь үр дүнтэй
Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчлөл илэрсэн
78 насандаа докторын зэрэг хамгаалсан Ц.Пагмажав багш
Ерөнхийлөгчид хэрэгжүүлэх боломжгүй хуульд гарын үсэг зурахыг санал болгож байна
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.