2911-р сар, 2026Ням гараг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй төрийн айлчлал эхэллээ

10 сар 20. 9:402 мин унших



Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр Берлин хотноо хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгчийг Берлин-Бранденбургийн олон улсын нисэх онгоцны буудлын тусгай бүсэд Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Дөрте Дингер, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Граф, Ж.Оюунбаатар болон албаны бусад төлөөлөгч угтан авав.

Ерөнхийлөгчийн хөлөглөсөн нисэх онгоцыг ХБНГУ-ын агаарын хилээр нэвтэрснээс эхлэн Германы нисэх хүчний онгоц хамгаалан дагалдаж, онгоцыг газардсаны дараа хүндэтгэлийн нислэг хийв.  

Нисэх онгоцны буудалд Холбооны Зэвсэгт хүчний хүндэт харуул жагсаж, ёслолын 21 буудлага үйлдэн хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй төрийн айлчлал хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд болж байна.  

Айлчлалын үеэр хоёр Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцана.

Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлох юм.  

Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээнэ.

Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.

Монгол Улс, ХБНГУ 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоож, харилцааны түвшнийг 2008 онд “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн юм.

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчийн 2024 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг шат ахиулж “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон билээ.  

“Стратегийн түншлэл”-ийн харилцааны хүрээнд:

  • Улс төрийн харилцаа
  • Батлан хамгаалах,
  • Эдийн засаг,
  • Хөгжлийн бодлого,
  • Боловсрол, соёл,
  • Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх,
  • Хүмүүнлэг, олон нийтийн салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөөд удаагүй байгаа У.Хүрэлсүхийг өчигдөр Төрийн ордонд хуучин өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу таржээ. Үнэн худлыг нь шалгасан хүн амьтан ч алга байна

12.8K

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй, өөрийн хүсэлтээр Төрийн тэргүүний албан тушаалаа хүлээлгэн өгсөн нь Монголын улс төрийн түүхэнд урьд өмнө болж байгаагүй үйл явдал байв. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх тухай мэдэгдэл хийж, улмаар УИХ-д хүсэлтээ хүргүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн хүсэлтийг лхагва гарагийн хуралдаан хэлэлцэн дэмжиж, пүрэв гарагт нэгдсэн чуулганаар хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв. Баасан гарагт Монгол Улс зургаа дахь Ерөнхийлөгчөө хуулийн дагуу Төв талбайгаас үдэн гаргав

10.7K

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

10.1K

У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч огцрох нь шинэ юм болохоос У.Хүрэлсүх огцрох хаяж явах нь бол шинэ юм биш

12.4K


Сэтгэгдэл 1

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Зочин
Компютерийн програман төхөөрөмжөөр монгол хүмүүсийн садар бичлэгийг өөрсөд нь мэдэгдэлгү бичиж аваад гадаадийн гаж донтой баячуудад зарж
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.