Гаалийн улсын байцаагчид 19.5 сая төгрөгийн хахууль өгсөн иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 35 минутын өмнө



Өнгөрсөн долоо хоногт Прокурорын байгууллага хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,201 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласан байна. Мөн хугацаанд 1,476 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 770 хэрэг шинээр нээж, 342 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлджээ.

Тухайлбал, иргэн М Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн газарт бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэгтээ зөрчилгүй хяналт шалгалт хийлгэж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор гаалийн улсын байцаагчид 19.5 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн  хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хахууль өгөх гэсэн заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймаг дахь Замын-Үүдийн сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мөн иргэн Б, М, С нар нэр бүхий компанийн удирдлагаар ажиллаж байхдаа бүлэглэн нэр бүхий компаниудын төлбөрийг дараа төлөх нөхцөлөөр худалдан авах гэсэн хүсэлтийг холбогдох дүрэм, журмыг зөрчиж, хуралдаанаар хэлэлцүүлэлгүй, нэмэлт гэрээ байгуулахгүйгээр шийдвэрлэж, “М” ХХК-д 1 тэрбум 646 сая төгрөгийн үнэ бүхий 5.8 тн цемент, “Т” ХХК-д 548.7 сая төгрөгийн 3 тн цементийг зээлээр олгож давуу бусдад байдал бий болгосон. Эдгээр хүмүүсийг давуу байдал бий болгосныг мэдсээр байж гэрээ байгуулж 2 тэрбум 446 сая төгрөгийн үнэ бүхий 8.9 тн цементийг зээлээр олгож, бусдад давуу тал бий болгосон хэрэгт холбогдсон нэр бүхий 10 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах заалтад үндэслэж яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.