
УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар дараах хуулиудыг баталлаа.
УИХ-ын дарга С.Бямбацогт: УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Үүний дагуу Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүд, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг эцэслэн батална. Нийт долоон хууль нэг тогтоолын төсөл байгаа гэв.
Улмаар санал хураалт явуулахад,
-Хөдөө аж ахуйн тухай хуультай холбогдуулан боловсруулсан Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 81 хувиар дэмжлээ.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 68 хувиар дэмжлээ. Мөн хамт өргөн мэдүүлсэн 11 хуулийн төслийг баталлаа.
-Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 78 хувиар дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн 7 хуулийн төсөл нэг тогтоолын төслийг эцэслэн баталлаа.
Ирэх нэгдүгээр сарын 1-нээс тамхины татвар нэмэгдэнэ
УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 78 гишүүний санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нэлээд маргаан, шүүмжлэл дагуулсан юм.Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зөвхөн янжуур тамхи бус электрон тамхи, халаадаг тамхи зэрэг никотин агуулсан бүтээгдэхүүний худалдаа, сурталчилгаа, хэрэглээ болон хяналтыг зохицуулахад чиглэжээ. Мөн хүүхэд, өсвөр үеийнхнийг тамхины хэрэглээнээс хамгаалах, бүтээгдэхүүний найрлага, никотины агууламжид тавих хяналтыг сайжруулах зорилготой байна.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Хамрын тамхийг өв соёлтой холбоотой гэж үзэн янжуур, электрон болон халаадаг тамхинаас ялгаатай зохицуулалтаар авч үзсэн. Харин электрон тамхины сурталчилгааг хязгаарлаж, зөрчилд ногдуулах торгуулийг шинэчлэх, тамхитай холбоотой тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг чангатгахаар тусгасан. Бүтээгдэхүүн зах зээл дээр байж болох ч зар сурталчилгааг хэрхэн хийх, хүүхдэд борлуулах, эсэх никотины агууламжийг хянах, татвар, хураамжийг хэрхэн ногдуулах зэргийг нэг бүрчлэн хуулийн заалтаар зохицуулсан. Тамхидалт 2030 он гэхэд 14 хувиар буурна.
Хууль батлагдсанаар, 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс үнэр, амт оруулсан, гаатай тамхин төрлийн бүтээгдэхүүний татвар нэмэгдэнэ. Мөн электрон болон янжуур тамхины импорт, худалдаанд тавих хяналтыг сайжруулж, холбогдох зөрчилд хуулийн дагуу хариуцлага тооцно. Түүнчлэн их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс 500 метрийн радиуст тамхин төрлийн бүтээгдэхүүн худалдаалахгүй байхаар зохицуулсан. Хятад улсад электрон тамхи хэрэглэхийг бүрэн хориглосон ч гадны зах зээлд худалдах зориулалтаар дотооддоо үйлдвэрлэдэг. Монгол Улсад жил бүр тамхины хэрэглээтэй холбоотой шалтгаанаар 4300 орчим хүн нас бардаг гэсэн тооцоо бий. Энэ нь нийт нас баралтын 17 орчим хувийг эзэлдэг аж. Мөн тамхины хэрэглээнээс үүдэлтэй эдийн засгийн алдагдал жилд 801 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1 хувьтай тэнцдэг байна. Монгол Улсад Тамхины хяналтын тухай хууль анх 1993 онд батлагдсан бөгөөд 2005 оноос хойш хэд хэдэн удаа шинэчлэгдэж, нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
АМНАТ-ын хувь хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Заяабал “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 7 дугаар зүйл буюу хууль хэзээнээс эхлэн даган мөрдөх хугацаагүйгээр баталчихлаа. Энийг ердийн журмаар хугацааг тогтоох тухай тэмдэглэж өгнө үү. Хэрэгжих хугацааг хуулиар тусгайлан заагаагүй тохиолдолд Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараагаас хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ” гэв.
УИХ-ын дарга С.Бямбацогт “Энэ хуулийг хаваржин, намаржин хэлэлцээд нэлээд хэл ам дагуулсан хууль. Мэргэжлийн байнгын хороо ажилдаа хариуцлагатай хандал даа. Эх барьж байгаа зөвлөхүүд, байнгын хорооны зөвлөхүүд юугаа хийж байсан юм. Ажлын хэсэг юу хийж байсан бэ. Ийм хариуцлагагүй байж болохгүй шүү. Хуулиа хариуцлагатай батална шүү. Одоо ердийн журмаар хэрэгжинэ гэж ойлголоо” хэмээн онцлов.
Энэхүү хууль батлагдсанаар, геологийн хайгуулыг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын бодлогыг бэхжүүлэх, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зэрэг гол өөрчлөлтүүд хэрэгжих юм. Тухайлбал, орон нутагт хуваарилах АМНАТ-ын хувь хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, уурхайн нөхөн сэргээлт, хаалтын санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэхээс гадна зэсийн АМНАТ-ын зохицуулалтыг шинэчилж, салбарын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхээр тусгажээ.

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ
Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо
Монгол, Хятад иргэд бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн маргалджээ
Хүн амины хэргээр ял эдэлсэн Б.Махбал шоронгоос СУЛЛАГДЛАА

“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
М.Энхсайханыг АН-ынхан намдаа урьж ажиллуулаасай
ТАНИЛЦ: 1.4 их наядыг хаанаас хэмнэж төсвийн тодотголыг хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д айлчилж байна
ХУУЛЬ: АМНАТ, ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ БАТЛАВ
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: ХҮН нам хуйвалдааныг төгс утгаар нь хийж, эрчим хүчний салбарыг сүйрүүлж байна
Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Амралтын өдрүүдэд нийслэл хотод цэрэг татлага үргэлжилнэ
Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ
Өндрөөс үсрэхийг завдсан өсвөр насны хүүхдийг аюулгүй буулгаж, авран хамгаалжээ
Зах руу явахаа больё: Хүнсийг үйлдвэрээс шууд хаалган дээр тань
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ
БАЙР СУУРЬ: Оюу-Толгойн ноогдол ашгийг хуваах талаар хэн, хэн юуг өгүүлэв
CIETAC: Монголын шүүх“Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн барьцааг хүчингүй болгосноор Хятадын Хөгжлийн банкны нэхэмжлэлийг хангах боломжгүй байна
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья
ҮБХИС хүндэтгэлийн жагсаал хийж, төв талбай дээрх автобусны зогсоолыг түр хаахаар болжээ
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
ШИНЭ КЛИП: Дуучин Б.Замбалгарав, A.Сүхбат нарын хамтарсан "Чиний дүр"
Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ
“Сүх далайтал үхэр амар” гэж үү?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
Угаарын хийн хордлогын улмаас зургаан дүүргийн 74 иргэн эмнэлгийн тусламж авчээ
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
"Солонго-1, 2" төслийн орон сууцны мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой гэв
ТАНИЛЦ: Ирэх онд нэмэгдэх иргэдийн орлого
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.