Өндрөөс үсрэхийг завдсан өсвөр насны хүүхдийг аюулгүй буулгаж, авран хамгаалжээ

2 цаг 32 минутын өмнө

“Байрны дээвэр дээр хүн гарчихсан байна” гэх дуудлага, мэдээлэл өнөөдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 16 настай, эрэгтэй хүүхэд есөн давхар орон сууцны дээвэр дээрээс үсэрч амиа хорлохыг завдсаныг Орхон аймгийн цагдаагийн газрын эргүүлийн цагдаа нар шуурхай ажиллагаа явуулан аюулгүй буулгаж, амь насыг нь аварсан байна. 

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ сэтгэл зүйн байдал, зан төлөвийн өөрчлөлтөд анхаарч, сайтар ярилцаж, шаардлагатай үед мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, үйлчилгээг авахыг ЦЕГ-аас зөвлөв. 

"Дээвэр" хэсэгчилсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон сууцны дээвэр, тагт, эрсдэл бүхий орчинд хяналт шалгалтыг зохион байгуулж байгааг мэдээлсэн. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.