2911-р сар, 2026Ням гараг

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

10 сар 14. 10:112 мин унших

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Засгийн газар "Рио Тинто"-оос ногдол ашиг авахаар тохирч, 2027 оны төсөвтөө тусгасан. Ногдол ашиг авах ажлын хэсгийн хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд манай Засгийн газар гурван их наяд төгрөг авах саналаа хэлж, хөрөнгө оруулагч тал ч энэ хэмжээнд хүргэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Ерөнхий сайд Н.Учрал ногдол ашгаар хаана юу хийхийг E-Mongolia-аар явуулах нээлттэй санал асуулгаар иргэд эцэслэн шийднэ гэж мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдрөөс “E-Мongolia”-аар дамжуулан Оюу толгойн ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асуух юм байна. Энэ нь маргаашийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэгдэх аж.

Засгийн газрын төлөвлөсөн зарцуулалт

• Иргэн бүрийн хуримтлалын данс

• Шинэ Дулааны VI цахилгаан станц: ДЦС-3-ын дэргэд 300 МВт хүчин чадалтай

• Есөн аймгийн дулааны станцыг дуусгах, үүний 30 хувийг ногдол ашгаас санхүүжүүлэх

• Малын эм, вакцины үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр

• Зургаан бүс тус бүрд Кэмбрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль

• Хоёр боомтын шинэчлэл

Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар төрийн өмчит компанийн ногдол ашгийг зөвхөн иргэдийн нэрийн хуримтлалын дансанд байршуулах ёстой. Тэгвэл нэг иргэнд 835 мянга орчим төгрөг ногдоно гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Тиймээс өнөөдрөөс Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууж, энэ долоо хоногт эцэслэн шийдэхээр төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Өнөөдөр та бүхэнд танилцуулах гол үндсэн асуудал маань Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хууль байгаа юм. Энэ хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжээд, энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар тогтсон. Бидний хувьд өнөөдөр авлигын гэмт хэрэгтэй тэмцэхдээ зөвхөн гэмт хэрэг илрүүлэх төдийгөөр хязгаарлахгүйгээр тогтолцоогоор нь харж, суурь өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ хүрээнд татварын тайлагнал болон буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг Сангийн яамтай санал солилцож, үзэл баримтлалын түвшинд боловсруулж байна. Өнөөгийн тогтолцоогоор хувь хүний орлогын албан татварын жишээн дээр авч үзэхэд цалин, орлого олсон хүн татвараа тайлагнах эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал байхгүй учраас төдийлөн тайлагнадаггүй тохиолдол бий

12.5K

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна

Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.10.23/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ерөнхий сайд Н.УЧРАЛ: Ногдол ашгийн хэмжээг яг хэдэн төгрөгөөр авах вэ гэдгээ эцэслэн тохиролцож, Монгол Улс хуулиараа баталгаажуулах шаардлагатай. Тиймээс Засгийн газар ирэх оны төсөвт “Оюу толгой” компаниас авах ногдол ашгийг тодорхой дүнгээр тусгаж, юунд зарцуулахыг нь орлого, зарлагын төлөвлөгөөнд суулган батлуулах замаар хуулийн шаардлага тавихыг зорьсон

8 188

435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 21-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ​​​​​​​ “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ. Ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна

8 115


Сэтгэгдэл 1

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Зочин
hutsalgui ard irgeded ug
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.