
Хорвоо дэлхий, хүн зон дайн тулааны дуу чимээнд дөжирч эхлэв. Хойд хөршид нөхцөл байдал улам л ширүүсч байна. “Дайны хажуугаар дажин” гэгчээр манай улсын хилд тун ойрхон ОХУ-ын Эрхүү мужийн Шелехов хотод байрлах “Тахлын эсрэг эрдэм шинжилгээний хүрээлэн” (Аnti-Plague Research Institute)-д лабораторийн осол гарч, аюултай байж болзошгүй халдвар алдагдан 28 настай ажилтан 2026.10.02-нд тодорхойгүй гаралтай уушгины хатгалгааны дараа нас барсан. Үүний дараа ойролцоогоор 200 хүнийг ажиглалтад оруулсан байна.
Зарим мэдээлэлд Yersinia pestis-тэй лабораторийн осол холбоотой байж магадгүй гэсэн таамаг гарсан боловч Оросын эрх баригчид одоогоор тахлын халдвар, лабораторийн ослыг батлаагүй байгаа юм байна.
Бодвол, Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага Оросын мэдээлэлд үндэслэн “Эрхүү хотод батлагдсан тахлын тохиолдол бүртгэгдээгүй” гэж давхар мэдэгджээ. Гэхдээ Оросын мэдээлэлд итгэхийн аргагүй. Юутай ч Хятадууд итгэхгүйгээр барахгүй ихэд айж сандарч байгаа шинжтэй. Үүнийг нотлох мэт өнөөдөр (2026.10.13) Их Британийн “Daily News”-т Хятадууд энэ тахлаас ихэд айн болгоомжилж байгаа тухай нэгэн таагүй мэдээ гарсан тул манайхан энэ талаар ямар бодол сэтгэгдэлтэй байгааг Монголын мэдээллийн тэргүүлэх сайт зэргийг сонживол энэ тухай мэдээ огт харагдсангүй. Манайхан “таг мартсан” юм шиг байна.
Дээрхи тахалын мэдээ гарч байхад “Элбэгдорж хүүхэд шарж идсэн” тухай тэнэгдүү мэдээ, баавгай хүн барьсан аймшигт мэдээ, нийслэлийн төвд гал гарсан зэрэг олон олон таагүй хар мэдээнүүд цуварч манайхны анхаарлыг сарниулчихсан бололтой. Би ч ялгаагүй сарничихсан, мартчихсан байсан. Гэтэл өнөө өглөө “Daily News”-ийн энэ мэдээг хараад цочлоо. Тэгээд л үүнийг бичиж сууна.
“Daily News”-т “Олон нийтэд "хүнс нөөцлөх"-ийг уриалж, "Оросын тахал" "Хятадад хүрлээ" гэсэн айдас... дунд оршин суугчдыг хүнс хоолоо нөөцлөхийг уриалж буй олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд байна. 10-р сарын 2-нд Оросын лабораторийн ажилтан нас барж, дор хаяж 200 хүнийг хорио цээрийн дэглэмд хамруулсны дараа энэхүү санаа зовоосон асуудал гарч байна...гэх зэргээр бичсэн байх юм. Мөн, хаа холын Америкчууд үүнд санаа нь чилээстэй. Ерөнхийлөгч Трамп нь мэдэгдэл хийж байх юм. Гэтэл Эрхүүгийн хажууд нь байгаа бид тоохгүй суух. Мөн үү?
Хүн төрлөхтний түүхэнд хамгийн аймшигтай тахлын давалгаануудын нэг болох дундад зууны Европт асар олон хүний аминд хүрсэн “Хар үхэл”-ийн үүсгэгч Yersinia pestis бол тахал өвчнийг үүсгэдэг нян юм байна. Европчууд бол энэ тахалаас сүнс нь зайлдаг юм.
Тахал нь Булчирхайн тахал, Цусны тахал, Уушгины тахал гэсэн 3 хэлбэртэй. Эдгээр нь: Амьсгал давчдах, гэнэт өндөр халууран дагжин чичэрч, хүчтэй ханиалгах, заримдаа цустай цэр гарахаас гадна булчирхайнууд хавдаж өвдөн улмаар маш хурдан хүндэрч, эрхтэнүүдийн хэвийн ажиллагааг алдагдуулах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол 1-6 хоногийн дотор амь насаа алдах аюултай.
Хэдийгээр, өнөө үед орчин үеийн анагаах ухаан өндөр хөгжсөн антибиотик эмчилгээ энэ өвчнийг эрт оношилж чадвал үр дүнтэй эмчилдэг. Тэгэхээр юутай ч дундат зууны үе шиг нийтээрээ хиарчихгүй ч гэсэн санаа зовохгүй орхиж боломгүй өвчин тахал юм байна.
Нэг талд ингэж сандарч байхад нөгөө талаас, тухайлбал Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мөрдөн байцаалт явуулж байгаа бөгөөд лабораторитой холбоотой халдварыг үгүйсгэх боломжгүй гэж мэдэгдэв. Тахал гарсан ч юм шиг, гараагүй ч юм шиг ийм хачин бөөрөнхий мэдээнд манайхан тайвширсан юм байх даа. Анагаах ухааны хэлээр Yersinia pestis гэх нянгаар үүсгэгддэг энэ тахал нь монголчууд бидний сайн мэддэг “Тарваган тахал” юм байна. Энэ талаар “Хиймэл оюун ухаан”-аас асуувал ийм зурагт мэдээ хариу болгон бэлтгэж өгөв.
Монголын нутаг дэвсгэрийн ойролцоогоор 30% нь байгалийн тахлын голомт гэж ДЭМБ-ийн мэдээлэлд дурдсан бөгөөд Монгол хүний тахлын хамгийн түгээмэл эх үүсвэр нь тарвага агнаж иддэгтэй холбон тэмдэглэсэн байдаг гэнэ.
Тарвага агнагчид ингэж явахдаа түүнийхээ арьс, махтай харьцан улмаар дээрхи нянгийн халдвар авдаг байна. Гэтэл зарим хүний бие организмын онцлогоос шалтгаалан “нуугдмал хугацаа” нь заримдаа 1–3 хоног болдог бөгөөд энэ хугацаанд тэр хүн өөрөө мэдэлгүйгээр аюулт тахал тээгч-тараагч болмой. Тийм биз?
Ингэж бодохуйд, хэрэв халдвар авсан хэн нэгэн, нийслэл болон хүн ам олонтой суурьшлийн бүс рүү орохуйд өвчин түгэн тархах бүрэн боломжтой нь хэнд ч ойлгомжтой. Энэ тахлын нэг аюул нь, хамгийн түгээмэл зам нь хүнээс хүнд амьсгалын замын дуслаар (шүлс) халддаг гэнэ. Тэгэхээр, өөрөө тарвагчилж яваагүй ч өвдөж, халдвар тараагчтай санамсаргүй харьцаад өвчлөн улмаар үхэж ч болох нь байна шүү дээ. Гэхдээ үүнийг мэдэхгүй хүнгүй ч бас тоодог нь тоотой байх шиг. Манайхан чинь дуулгаваргүй, дураараа хүмүүс шүү дээ. Ингэж бодохоор өөрийн эрхгүй айдас төрж сууна. Засаг төр байгаа хойно зохих байгууллагууд нь ажиллаж байгаа л гэж итгэхээс. Гэхдээ миний л чих тавьснаар ямар ч мэдээ, мэдээлэл олж мэдээгүй нь намайг үүнийг бичихэд хүргэлээ. Энэ өвчин манайд орж ирвэл ёстой жинхэнэ аюул гээч нь тэр бус уу? Орост байдал эвгүйтвэл манай улс болзошгүй нөхцөлд бэлэн үү, эсхүл “Сүх далайтал үхэр амар” гээд нүдэн балай, чих нь дүлий мэт сууж байх уу? Эрх баригчид нэг юм хэлнэ байгаа.
Тодын Отгонбаяр (Лондон зураач) 2026.10.14

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав
Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо
Монгол, Хятад иргэд бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн маргалджээ
Хүн амины хэргээр ял эдэлсэн Б.Махбал шоронгоос СУЛЛАГДЛАА

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ
“Сүх далайтал үхэр амар” гэж үү?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
Угаарын хийн хордлогын улмаас зургаан дүүргийн 74 иргэн эмнэлгийн тусламж авчээ
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
"Солонго-1, 2" төслийн орон сууцны мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой гэв
ТАНИЛЦ: Ирэх онд нэмэгдэх иргэдийн орлого
Тоосгоны үйлдвэрийн авто замыг өнөө шөнөөс эхлэн хоёр хоног хаана
МАН-ынхан: С.Бямбацогтыг дэмжинэ, Г.Занданшатар бол зохимжгүй гэх болжээ…
Өнөөдөр Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна
Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа
Ирэх долоо хоногийн эхэн гэхэд шатахуун борлуулж буй ШТС-ууд, гадаах дарааллыг нь бодит цагийн горимоор харуулдаг болно
Б.Мөнхтамир: АИ-92 шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлж буй үнэ өссөнтэй холбоотой
Өмчдөө авсан "Хатанбаатар" эмнэлгийг ирэх сарын 1-нээс хүүхдийн эмнэлэг болгоно гэв
АН-ын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
Иргэн Х.Уянга: Би АТГ ажлаа хийдэггүй учраас нэр бүхий сэтгүүлч нэг сарын дотор 10 газар авсан асуудлыг ЦЕГ-т шалгуулахаар өгч байна
Ардчилсан намын бүлгийн даргын суудалд Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөнө
Баавгайтай тэмцэхэд нэг тэрбумыг зарцуулна
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
Энэ намар ХҮРЭН БААВГАЙ суурьшлын бүсэд ойртсон байршлууд
Баабар: Таван замын байлдаан
Цагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг
Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймрийг цурамд оруулжээ
Д.Сумъяабазарт "Үндэсний Эвсэл"-ээс Ерөнхийлөгчид нэр дэвших хувилбар бий
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”
Амралтын өдрүүдэд бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.