
УИХ-ын намрын чуулганы өчигдрийн хуралдаан төсвийн тодотгол тойрсон хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Энэ өдөр 2026 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, дараагийн шатанд шилжүүлэхээр товлосон ч чуулганы танхимаас тодорхой асуудлыг Төсвийн байнгын хороонд дахин буцааж, Байнгын хороо хуралдсаны дараа чуулган үргэлжилсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаан 14:00 цагт 95 гишүүн буюу 75 хувийн ирцтэй эхлэв.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товлосон байлаа. Гэвч төсвийн тодотгол шууд дараагийн шат руу шилжсэнгүй. Хуралдааны эхэнд Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар горимын санал гаргав.Тэрээр өмнөх хэлэлцүүлгийн үеэр дэмжигдээгүй хоёр саналыг дахин авч үзэх шаардлагатай гэж тайлбарласан юм. Нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой 46.6 тэрбум төгрөгийн зардал. Нөгөө нь Боловсролын яамнаас оруулсан түрээсийн төлбөртэй холбоотой 14 гаруй тэрбум төгрөгийн асуудал байв. Н.Наранбаатар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд төсвийн гурав дахь хэлэлцүүлгээс эхлэн тодорхой асуудлаар Байнгын хороонд чиглэл өгч дахин хэлэлцүүлэх боломжтойг дурдаж, дээрх саналуудыг Төсвийн байнгын хороогоор дахин хэлэлцүүлэх санал гаргалаа. Түүний горимын саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.6 хувь дэмжив.Ингэснээр төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өгч, чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав.Төсвийн тодотгол ийнхүү гурав дахь хэлэлцүүлгийн шатнаас Байнгын хорооны ширээнд дахин очлоо. Чуулган завсарласны дараа Төсвийн байнгын хороо хуралдаж, нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу тодорхой асуудлуудыг дахин хэлэлцэв.
Энэ удаагийн хэлэлцүүлгийн онцлог нь төсвийн нийт орлого, зарлага, алдагдлын хэмжээг бүхэлд нь дахин ярьсангүй. Харин өмнөх хэлэлцүүлгийн үеэр дэмжлэг аваагүй тодорхой зардлуудыг төсвийн тодотголд хэрхэн тусгах вэ гэдэг асуудалд төвлөрөв. Эхнийх нь нийгмийн хамгааллын зардал. Хоёр дахь нь боловсролын салбарын түрээсийн төлбөр. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлэг эцсийн шатандаа ойртсон ч өмнөх санал хураалтаар орхигдсон зардлууд эргэн орж ирснээр парламент дахин хэлэлцэх шаардлагатай болов. Төсөв хэлэлцэх үеэр ийм нөхцөл үүссэн нь УИХ-ын гишүүдийн хувьд нэгэнт санал хураасан асуудлыг дахин хэлэлцэхдээ эх үүсвэр, зардлын зориулалт болон төсвийн нийт тэнцэлд хэрхэн нөлөөлөхийг зэрэг авч үзэх шаардлага бий болгосон юм.
14 тэрбумын түрээсийн зардал ч анхаарал татав
Хэлэлцүүлгийн нөгөө талд Боловсролын яамны түрээсийн төлбөртэй холбоотой 14 гаруй тэрбум төгрөгийн асуудал байлаа. Төсвийн тодотголын өмнөх шатанд дэмжигдээгүй энэ саналыг мөн дахин хэлэлцүүлэхээр чуулганаас чиглэл өгсөн юм. Ийнхүү нэг талд иргэдэд шууд очих нийгмийн хамгааллын зардал, нөгөө талд төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой түрээсийн зардал зэрэгцэн Төсвийн байнгын хорооны ширээнд дахин тавигдав. Төсвийн тодотголын хэлэлцүүлэгт төсвийн ерөнхийлөн захирагч бүр өөрийн салбарын шаардлагатай гэж үзсэн зардлыг хамгаалж байгаа бол УИХ тухайн зардлын эх үүсвэр болон зайлшгүй шаардлагатай Төсвийн байнгын хороо тодорхой асуудлуудын хүрээнд гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулсны дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэв. Ингэснээр энэ өдрийн төсвийн хэлэлцүүлэг чуулганаас Байнгын хороонд, Байнгын хорооноос эргээд чуулганы танхимд гэсэн дарааллаар өрнөв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн санал хураалтаар шийдвэрлэсэн байна. УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн байнгын хорооны даргын гаргасан горимын саналыг нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлж, олонхын саналаар тодорхой асуудлыг дахин хэлэлцүүлэх чиглэл өгсөн юм. Энэ шийдвэрээр Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслөөс гадна Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт өөрчлөлт оруулах төслүүд хамт Байнгын хороонд буцав.Өөрөөр хэлбэл, нэг саналын өөрчлөлт зөвхөн нэг яамны төсөвт хамаарахгүй.
Нэгдсэн төсвийн бүтцэд багтаж байгаа сангуудын орлого, зарлагатай уялдах учраас багц төслөөр нь хэлэлцэх шаардлага үүсэж, байгаа юм.Байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналуудыг санал хураалтаар шийдвэрлэсний эцэст Монгол Улсын 2026 оны төсөв, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Ингэснээр төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийн шат үндсэндээ өндөрлөв. Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батлах шаардлагатай. Ингэснээр арваннэгдүгээр сараас эхлэн таван асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, ахмадын суурь тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарын тарифын өсөлтийг шийдвэрлэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна. Мөн 2027 оны улсын төсвийг энэ долоо хоногт хууль тогтоомжид нийцсэн эсэхээр санал хурааж, ажлын хэсгээ байгуулан, хэлэлцүүлгийн цаглабарын дагуу улсын төсвийг батлахаар парламент ажиллаж байгаа юм.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 188 (7930)


АН-ын УИХ дахь бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр гэж улс төр ажиглагчид ярьж байна
Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав
ТАНИЛЦ: Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжийг олгох хуваарь
Т.Даваадалайн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн: Би хүүгүй мөнгө зээлсэн
12 дугаар ангийн сурагчид эвхдэг самаар тоглож байх үедээ нэгнээ хутгалж гэмтээжээ
БИЧЛЭГ: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал завсарлав
Ж.Баясгалан: Засгийн газар болон иргэдийнхээ эсрэг ажилладаг сайд Т.Аубакирыг ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна
Г.Энхтамир: Технологийн дэвшлийг ихээр ашигладаг болчихсон хүүхдүүдийг багш зөв чиглүүлэх хэрэгтэй
Ц.Идэрбат: Хятад улсаас хууль бусаар ухна ямаа оруулж ирж, годрон өвчин тараасан байж болзошгүй байна
Реппер Ginjin, жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтарлаа
Улстөрчдийн хэн нь юу хэлэв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Сурагчид аравдугаар сарын 30-нд хичээллээд нэг долоо хоног амарна
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна
Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно
А.Баярцэцэг: “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна, цагдан хорихгүйгээр шалгаач ээ
Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав
ФОТО: С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршуулжээ
ШУУД: Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Аймгууд өвөлд бэлэн үү
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүний амь нас хөнөөж, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг баривчилжээ
Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
128 иргэнд ЭМД-ын сангаас 119 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
Ахмадын баяр: Монгол улсын хамгийн өндөр настай ахмад 108 настай, урт нэртэй ахмадыг Гурвындавааотгонбаатар гэдэг
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.