
Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Г.Энхтамиртай ярилцлаа.
-Та боловсролын салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би 2012 онд МУИС-ийг төгссөн. Түүнээс хойш боловсролын салбарт 15 жил ажиллаж байна. Анх хувийн сургалтын төвд багшаар хоёр жил ажиллаж байгаад 2014 оноос энэ сургуульдаа багшилж эхэлсэн.
-Та өнөөдөр хэддүгээр ангийн хүүхдүүдэд хичээл зааж байна вэ.Түүх, нийгэм гэхээр дундаас дээш ангид уу?
-2022 онд манай сургуулийн 50 жилийн ой болсон. Энэ үед өөрийнхөө хувьд анхны 12 дугаар ангийг төгсгөсөн. Манай анги 50 дахь төгсөлт болсон. Түүхийн багш нар ЕБС-д нийгмийн хичээлийг давхар зааж явдаг. Тэр жишгээр 10, 11 дүгээр ангийн нийгмийн ухааны хичээлийн сонгон, 10, 11 дүгээр ангийн түүх, долоо, наймдугаар ангийнханд түүх нийгмийн хичээлүүдийг зааж байна.
-Ер нь сурагчид түүхийн хичээлийг хэр сонирхож байна вэ?
-Намайг сурагч байх үетэй харьцуулбал түүхийн хичээлийн сонирхол нь үл ялиг буурсан. Гэхдээ дунд ангийн сурагчид түүхийн хичээлд илүү дурлаж, сонирхож ханддаг, хичээлдээ идэвхтэй оролцдог. Ялангуяа түүхийн сонирхолтой олдвор, баримт, дүн шинжилгээ, болсон үйл явдал зэрэгт анхаарал нь татагддаг. Багш аа, энэ яагаад ийм юм болсон юм бэ, энэ юу билээ, энэ хүн чинь түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн билээ, тухайн үед энэ хүн ийм шийдвэр гаргаагүй байсан бол өнөөдөр түүх өөрчлөгдөх үү зэргээр түүхийг маш их сонирхож асуудаг. Ахлах анги руу ороод ирэхээр хүүхдүүд хичээл сонголт руу, мэргэжил рүүгээ анхаардаг болохоор түүхийг нэг их сонирхдоггүй. Сүүлийн жилүүдэд гэхэд элсэлтийн ерөнхий шалгалтад түүхээр өгөх хүүхдүүдийн тоо эрс буурсан үзүүлэлттэй байгаа.
-Багш хүний нүдээр харахад өнөөгийн хүүхдүүдийн суралцаж буй хандлага ямар байна вэ?
-Намайг 10 жилд байхад багш төвтэй сургалт явагддаг байсан. Ерөнхийдөө багш ярина, хичээлээ заана, хүүхдүүд түүнийг сонсоно, дэвтэр дээрээ тэмдэглэх маягаар явж ирсэн. Сүүлд 2014 оноос хойш суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр гэж явагдсан. Энэ нь сурагч төвтэй сургалт гэж ойлгож болно. Багш бол үндсэн мэдээллийг өгөхөөсөө илүү чиглүүлнэ. Хүүхэд өөрөө үндсэн мэдлэгээ бүтээнэ гэсэн зүйл рүү орж ирсэн байгаа. Энэ үеийн хүүхдүүд чинь намайг арван жилийн сурагч байх үеийнхээс их өөр. Тэдэнд бидний үеийнх шиг багш төвтэй сургалт буухгүй байгаа юм. Эдний үеийнхний буруу биш. Цаг үе, нийгэм, дэлхий нийтийн өөрчлөлтүүдээс болж байгаа асуудал л даа. Миний өмнө нь ажиллаж байсан хувийн сургууль дээр XXI зууны боловсрол гэдэг гоё хөтөлбөр гарсан. Энэ зууны хүүхдүүдэд самбарт бэлэн юм бичиж өгөх нь буухгүй. Харин тэр хүүхэд Чингис хаан хэдэн онд төрсөн гэдгийг өөрөө эрэлхийлэн хайж олоод баримтан дээр тулгуурлаад ярих, бичих юм бол хэзээ ч тэр мэдээлэл, мэдлэгийг мартагдахгүй өөртөө бий болгож чадна гэж үзэж байгаа. Энэ сургалт хамаагүй илүү үр дүнтэй гэдгийг харуулж байна. Хүүхдүүд техник технологийг маш хурдтайгаар ашиглаж хэрэглэдэг болсон. Тиймээс хуучны арга барилаар багш нар тэдэнд хичээл заагаад ямар ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс энэ хүүхдүүдэд тааруулж багш нар өөрсдөө өөрчлөгдөж хөгжих хэрэгтэй болсон. Зарим багш нар хуучин арга барилаас салж чаддаггүй. Өдөр ирэх тусам хүүхдүүд өөрчлөгдөж байгаа юм чинь багш нар адилхан дагаад өөрчлөгдөх, шинэчлэгдэж өсч хөгжих шаардлагатай болсон гэж би боддог. Тийм ч учраас тэр шаардлагад нь нийцсэн багш байхыг хичээдэг. Сүүлийн үеийн хүүхдүүд эрс өөрчлөгдөж байгаа. Техник технологийн дэвшлийг маш ихээр ашигладаг болчихсон учраас хүүхдүүдэд хурд маш их байгаа. Тиймээс багш тэднийг зөв л чиглүүлэх хэрэгтэй юм.
-Сүүлийн үеийн хүүхдүүдийн унших, ойлгох, бичих чадвар сул байна гэж хэдэн ч жил ярьцгаав. Таныг хичээл заах үед мэдрэгдэж харагддаг байх. Түүх, нийгмийн хичээл гэхээр уншина, бичнэ, ярина шүү дээ. Ер нь хүүхдүүд тийм сул байна уу?
-Харагдана. Ерөнхийдөө түүх, нийгмийн хичээл ихэвчлэн харилцан яриа байдаг. Гэхдээ түүх, нийгэм дээр заавал тодорхой үндсэн зүйлүүдийг бичиж тэмдэглэх ёстой. Хүүхдүүд унших, бичих чадвар дээр сул байгаа. Энэ үнэн. Бага ангийн багш нар үнэхээр өөрсдөдөө байгаа бүх мэдлэгийг зааж сургадаг. Гол нь сүүлийн үеийн хүүхдүүд сургууль дээрээ сурчихаад, гэртээ ерөөсөө бататгаж давтана гэдэг зүйл, дадал байхаа больсон. Энд эцэг эхийн дэмжлэг, хяналт, халамж анхаарал маш чухал. Гэртээ гэрийн даалгавраа хийж ирдэг хүүхдүүд маш хомс болсон. Бичгийн хэв, дэвтэр ашиглалт буюу хувь хүний зохион байгуулалт гэдэг зүйл их сул, хайнга болсон нь ажиглагддаг. Унших чадвар бол яахав ээ, сайжирч болно, анги дэвших тусмаа сайжирч байгаа. Ярианы чадвар бас харьцангуй сул байгаад байна, дийлэнхээрээ. Ангийг 100 хувь гэж үзвэл, ангид 10, 20 хувь нь л яриад байдаг. Мэдээж энд анги дүүргэлт, тооны хувь нөлөөлж байгаа. Гэхдээ хүүхдүүд ар гэртээ ч амьд харилцаа бага болсон байна лээ. Зөвхөн интернэт медиа орчинд ихэнх цагаа өнгөрүүлж гэр бүлийн хоорондын дулаахан яриа хумигдсантай энэ бас холбоотой байх. Би хүүхдүүддээ байнга хэлдэг. Аливаа юмыг буруу ч, зөв ч асууж бай. Багш гэж бүхнийг мэдэгч биш. Энэ хорвоо дээр бүхнийг мэддэг хүн гэж байхгүй. Тийм учраас харилцан бие биенээсээ суралцаад, ичиж зовохгүйгээр асууж байгаарай гэж захидаг, сануулдаг, хэлдэг. Нийгмийн хичээл дээр жишээ авахад л ахлах ангийн их цөөн тооны хүүхдүүд өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээ эмх цэгцтэй илэрхийлээд ярьдаг. Дийлэнх нь ярьдаггүй. Тэгсэн мөртлөө гадаа гудамжинд зүв зүгээр хэвийн яриа хөөрөөтэй явж байдаг. Хичээл, сургуулийн орон зай, танхимд орж ирээд хичээлийн талаар ярих зүйл нь огцом буурдаг. Энэ зүйл их ажиглагддаг болсон.
-Энэ байдал юунаас болж байна гэж багш хүний хувьд та боддог вэ?
-Хүүхдүүд маш олон төрлийн мэдээлэл дунд ил тод шүүлтүүргүй юм юм үздэг, хардаг нийгэмд амьдарч байна. Наад зах нь үе тэнгийн дээрэлхэлт, эсвэл анги нь хэд хэд хуваагдчихдаг. Ялангуяа охид их хуваагдана. Хөвгүүд бол хоёр л хуваагдана. Тэр хуваагдал тойргоос гаднах хүүхдүүд гэж бас байна. Түүнээс болж өөрсдийгөө илэрхийлдэггүй байх талтай. Дээрээс нь эцэг эхчүүд хүүхдүүддээ чөлөөт цаг гаргаж чаддаггүй. Юмсыг нь хангаад, хоол ундыг нь өгөөд болчихлоо гээд орхичихдог. Үнэхээр хүүхдүүддээ үлгэр дуурайлал болоод сайхан хүмүүжүүлж төлөвшүүлээд цаг заваа зориулаад явж байгаа аав ээж нар байна. Нэг ёсондоо гэр бүлийн халуун дулаан, дотно уур амьсгал тухайн хүүхдүүдэд нөлөөлсөн юм болов уу гэж би хардаг.
-Өнгөрсөн намар багш нарын цалин нэмэгдсэн. Цалин нэмсэн ч урамшуулал зарим нэг зүйлийг хассан гэж хүмүүс сошиал орчинд бичсэн харагдсан. Ер нь та бүхний нийгмийн асуудал хэрхэн шийдэгддэг вэ?
-Өмнөх үеэ бодвол ерөнхийдөө харьцангуй гайгүй болсон. Багш нарын дундаж цалин хоёр сая хоёр зуутай байгаа. Багш нар зэргийн нэмэгдэл, анги даалт, кабинет, улсад олон жил ажилласан удаан жил, илүү цаг гээд нэмэгдлүүдээ авч байна. Багшийн цалин нэмэгдсэн гэж ярьдаг ч инфляцаа бодохоор ялгаагүй л болдог. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бензин шатахуун яаж өсч байгаа билээ дээ. Тэгэхээр нэмбэл дорвитой сайн нэмэх шаардлагатай. Багшийн үнэлэмж доогуур байгаа л гэж боддог. Уг нь ирэх 11 дүгээр сард нэмнэ гэсэн. Тэр нь нэмэгдэхгүй байх магадлалтай болсон сураг дуулдсан, нааштай л байгаасай гэж бодож сууна. Багшийн нийгмийн хангамж, үнэлэмж, цалинг сайн хангалттай байлгадаг гэж хэзээ ч хэлж чадахгүй. Дахин төлөвлөлтөөр гарч ирж байгаа орон сууцнуудаас багш нарт квот өгч байгаа сураг дуулддаг юм.Тэдгээр нь мэдээж тодорхой шалгуур, нөхцөлтэй байдаг. Нийтлэг багш нарын нөхцөл бас л хүнд шүү дээ. Ихэнх нь түрээсийн байранд урд хормойгоо хойд хормойгоороо нөхөөд л явна шүү дээ.
-Багш хүний хөдөлмөрийн үнэ цэн, бахархал юунд нь оршдог юм бэ?
-Ер нь бол багш байна гэдэг өөрөө сайхан. Багш болохын сайхан нь хүн эргээд шавь нартайгаа уулзах, эргээд шавь нартайгаа өнгөрсөн дурсамжаа хуваалцаж ярилцах, энд тэнд явж байхад “Багшаа” гэж хүмүүст дуудуулах хамгийн гоё байдаг юм. Хүүхдүүд чинь их хөөрхөн шүү дээ. Хаа байсан замын цаанаас “Сайн байна уу, багш аа” гээд олон хүмүүсийн дунд гараа даллан мэндлэх тэр мэдрэмж маш сайхан.
Б.НАНДИНЦЭЦЭГ
ӨДРИЙН СОНИН

БИЧЛЭГ: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал завсарлав
ТАНИЛЦ: ЦЕГ-ын дэд даргаар эгүүлэн томилогдсон Б.Дэлгэрсайханы ХОМ
СОНСГОЛ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 7 төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал олгосон ч үнийн дүн нь 349 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байна
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Ж.Баясгалан: Засгийн газар болон иргэдийнхээ эсрэг ажилладаг сайд Т.Аубакирыг ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна
Г.Энхтамир: Технологийн дэвшлийг ихээр ашигладаг болчихсон хүүхдүүдийг багш зөв чиглүүлэх хэрэгтэй
Ц.Идэрбат: Хятад улсаас хууль бусаар ухна ямаа оруулж ирж, годрон өвчин тараасан байж болзошгүй байна
Реппер Ginjin, жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтарлаа
Улстөрчдийн хэн нь юу хэлэв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Сурагчид аравдугаар сарын 30-нд хичээллээд нэг долоо хоног амарна
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна
Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно
А.Баярцэцэг: “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна, цагдан хорихгүйгээр шалгаач ээ
Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав
ФОТО: С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршуулжээ
ШУУД: Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Аймгууд өвөлд бэлэн үү
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүний амь нас хөнөөж, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг баривчилжээ
Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
128 иргэнд ЭМД-ын сангаас 119 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
Ахмадын баяр: Монгол улсын хамгийн өндөр настай ахмад 108 настай, урт нэртэй ахмадыг Гурвындавааотгонбаатар гэдэг
“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ
"АИ-92 автобензиний 5-6 хоногийн нөөцтэй байна"
459 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр ибаримт үүсгэж 316.2 сая төгрөгийн урамшуулал авчээ
Хөгжлийн банкны хэрэгт нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн шүүх хурлыг хойшлуулав
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Түүхийнхээ түүхийрлийг арилганаа гэдэг хялбархан ажил огт биш
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.