ОХУ-аас 18 мянган тонн, БНХАУ-аас 8 мянган тонн шатахуун нийлүүлнэ гэв

2 цаг 43 минутын өмнө

Шатахууны нийлүүлэлтийн талаар АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлэл өглөө.

Тэрбээр ОХУ-тай байгуулсан гэрээний дагуу авах шатахууны 18 мянган тонн үлдсэн бөгөөд БНХАУ-аас мөн 8000 тонн шатахуун орж ирж байгаа гэв. Иймд үлдсэн хоногуудад шатахууны нийлүүлэлт тасалдахгүй гэж мэдээллээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 105 шатахуун түгээх станцад 987 тонн, орон нутгийн 28 ШТС-д 815 тонн АИ-92 шатахуун түгээсэн байна. Мөн боомтууд дээр шатахууны нөөц бүрдүүлж, Улаанбаатар болон орон нутаг руу тасралтгүй ачилт хийж байгаа гэдгийг хэлэв.

ОХУ-ын дайны нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улс руу ачих шатахууны хэмжээ буурсан байна. Үүний улмаас зарим үед шатахууны зургаан хоногийн нөөцтэй байх нөхцөл үүссэн гэж Б.Дашпүрэв мэдээллээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.