
Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна. Гэтэл Хөгжлийн банк, өөр бусад сангуудаас асар их хэмжээний зээл аваад, түүнийгээ төлөхгүй гүрийж, найдваргүй зээлийн тоонд оруулаад бултдаг явдал газар авчээ. Эдгээрийн нэг нь Хөгжлийн банкнаас “Хуурай сүүний үйлдвэр байгуулна” гээд “Монгол драй милк” ХХК-иараа зээл авсан “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ юм. Тэрээр “Монгол драй милк” ХХК-иа 2016 оны наймдугаар сарын 12 буюу УИХ-ын 2016 оны сонгуулийн дараахан байгуулсан. Ингээд дараа жил нь 2017 онд зургаан жилийн хугацаатайгаар уг зээлийг Хөгжлийн банкнаас авсан байдаг. Гэсэн хэдий ч “Үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүд Монгол Улсад орж ирээгүй- гэсэн шалтгаанаар төслөө хэрэгжүүлэлгүй хаяжээ. Мөн 2022 оныг хүртэл 2.9 орчим тэрбум төгрөг төлөөд алга болсон. Зээлийн өрийн үлдэгдэл нь өдгөө 74 тэрбум төгрөг болоод байна.
Хамгийн ноцтой нь Х.Бат-Эрдэнэ анхнаасаа “Энэ зээлийг төлөхгүй” гэсэн зорилготой байсан байж магадгүй гэж хардахаар үндэслэл байгаа юм. Учир нь, түүний Хөгжлийн банканд тавьсан барьцаа нь эрсдлээ даах боломжгүй болсон. Тодруулбал, Х.Бат-Эрдэнэ уг зээлийг авахдаа 9.7 тэрбумаар үнэлэгдсэн үйлчилгээний үл хөдлөх нэгийг, 1.1 тэрбумаар үнэлсэн газар гурвыг, 34.6 тэрбумаар үнэлэгдсэн нүүрсний лиценз нэгийг, 500 саяар үнэлсэн тоосгоны лиценз нэгийг, 16.1 тэрбумын үнэтэй ИББХ тоног төхөөрөмж, нийт 63.1 тэрбумын үнэлгээтэй, зээлийн дүнгийн 74 хувьтай тэнцэх барьцаа хөрөнгийг тавьжээ. Гэвч зээлээ төлөхөө больсноос нь хойш барьцаа хөрөнгүүдээс зарим үл хөдлөхийг албадан дуудлага худалдаанд оруулах гэхээр үндсэн эзэмшигч нь гарч ирж, шүүхэд хандах зэргээр гацаадаг байна. Ер нь бол, Х.Бат-Эрдэнийн барьцаанд тавьсан хөрөнгө, лицензүүдийн үнэлгээ нь бодит байдлаас хэт өндөр үнэлэгдсэн байдаг аж. Тийм байтал хэт өндөр үнэлгээтэйгээр нь Хөгжлийн банканд “шахах”-ыг оролддог. Үүнд тухайн үед үнэлгээ тогтоосон албан тушаалтнууд буруудаж таарахаар болоод байна.
Тухайлбал, Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт байрладаг Хашаатын цавын хүрэн нүүрсний ордын буюу өдгөө “Меланж” ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын MV-020936 дугаартай лицензийг 34.6 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Хэдийгээр энэ нь дангаараа зээлийн төлбөрийн нийт дүнд хүрэхгүй ч барьцааны бусад эд зүйлийг бодвол үнэлгээ нь өндөр аж. Тиймээс, уг лицензийг өр төлбөрт нь тооцож авах нэхэмжлэлийг Хөгжлийн банкнаас 2019 оны есдүгээр сарын 23-нд шүүхэд гаргасан байна. Энэ асуудлыг шүүх шийдвэж явсаар 2023 оны аравдугаар сарын 5 гэхэд дуусжээ. Түүгээр “Лицензийг өр төлбөрт тооцон шилжүүлсүгэй” гэсэн гурван шатны шүүхийн эцсийн шийд гарчээ. Гэтэл Х.Бат-Эрдэнэ уг нэхэмжлэлийг шүүхээр явж байх үед, 2021-2022 онд лицензийг “Скай меридиан” ХХК-д хоёр хуваагаад шилжүүлчихсэн байх нь тэр. “Скай меридиан” ХХК нь 2017 оны есдүгээр сарын 5-нд байгуулагдсан. Эзэмшигч нь Д.Эрдэнэсүрэн, гүйцэтгэх захирал нь Д.Баасан гэдэг хүмүүс байдаг байна. Тус “Скай меридиан” ХХК нь “Меланж” ХХК-ийг эзэмшдэг. Хашаатын цавын лиценз ч тус компанид шилжжээ. “Меланж” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Д.Цэндсүрэн, эцсийн өмчлөгч нь Д.Эрдэнэсүрэн нарын хүмүүс юм байна. Лиценз нэгэнт “Меланж” ХХК-ийн нэр дээрх ашиглалтын лицензтэй нүүрсний ордын борлуулалтаас зээлийн төлбөрт 58.4 төгрөгийг төлүүлэхээр 2022 онд дөрвөн талт хэлцлийг хийжээ. Гэвч “Меланж” ХХК-иас Х.Бат-Эрдэнийн төлбөрт ямар ч мөнгө төлөлгүй, үүргээ биелүүлэлгүй, товчхондоо уг гэрээ хэрэгжилгүй өнгөрчээ. Тиймээс, 2025 оны нэгдүгээр сараас Хашаатын цавын хүрэн нүүрсний ордын уурхайн үнэлгээтэй маргаан эхэлж, шүүх хурал нь ирэх сарын 16-ныг хүртэл хойшлоод байна. Тэгвэл Х.Бат-Эрдэнэ энэ зээл, тэр дундаа барьцаалсан лицензийнхээ талаар юу ярьдаг вэ. Тэрээр 2023 оны тавдугаар сарын 3-ны өдөр шүүх хурал дээр прокурорын асуултад хэрхэн хариулж байсныг сануулъя.
- Дорнод аймагт нүүрсний уурхайн ашиглалтын лиценз эзэмшдэг “Меланж” ХХК гэх компанийг Хөгжлийн банканд барьцаа тавьсан. Энэ лицензээр “Монгол драй милк” ХХК-ийн зээлийн барьцааг хангуулах боломжтой юу, барьцааны гэрээ хүчингүй болсон уу?
- “Меланж” ХХК нь нүүрсний экспортоо эхлүүлээд явж байгаа уурхай учир яаж боломжгүй байх вэ дээ. Хүчингүй болсон асуудлыг би мэдэхгүй. Хөрөнгөө барьцаалуулсны төлөө 2019 оноос хойш намайг иргэний хэргийн шүүхээр шалгаад явж байгаа.
Эндээс гол барьцааны талаар тэр ямар байр суурьтай байгаа нь тодорхой харагдана.
Ер нь бол, Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкнаас зээлсэн 74 тэрбум төгрөгийг төлөлгүй гүрийж, түүнийх нь хохирлыг татвар төлөгчдийн нуруун дээрх ачаа болж нэмэгдсэн.
Гэтэл Х.Бат-Эрдэнэ 74 тэрбум төгрөгийн зээлээ дөрвөн жилийн өмнөөс төлөлгүй “царцааж”, харин өөрөө урьдынх шигээ “тансаглаад” эхэлснийг олон нийт ихээхэн шүүмжилж байна. Тухайлбал, өнгөрсөн зуны Үндэсний их баяр наадмаар “Ерөөлтийн халтар морийг Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбум төгрөгөөр авсан” хэмээн уяанаас уяа дамжин сонин болж яригдаж байв. Үнэхээр ч, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд Х.Бат-Эрдэнийн халтар морь түрүүлсэн. Энэ халтар морь нь Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Б.Ерөөлтийнх бөгөөд Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд хол тасархай түрүүлж, түмэн эх болсон, өнөө цагийн цагт Монголын морин спортын хамгийн хурдан, өндөр чансаатай их насны хүлэг морьдын нэг юм.
Уг нь, хууль номоороо бол Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй компаниудаас шүүх, хуулийн байгууллагаар дамжуулан албадан гаргуулах, барьцаа хөрөнгийг нь хураах ажиллагаа явагддаг. Гэвч энэ мэт чанаргүй, муу зээлийн хохирлыг эцсийн дүндээ Монгол Улсын татвар төлөгчид буюу ард иргэд өөрсдийн халааснаас төлөх болдог. Учир нь Хөгжлийн банк нь 100 хувь төрийн өмчит банк хуулийн дагуу тус банкны гадаад, дотоод зах зээлээс бонд гаргаж босгосон хөрөнгөд Засгийн газар бүрэн баталгаа гаргадагтай холбоотой юм. Зээл чанаргүй болж, хохирол учрах үед эхлээд зээлдэгч компаниудыг шүүхэд өгч, барьцаа хөрөнгийг нь хураах замаар хохирлыг барагдуулах ажиллагаа явагддаг. Энэ бүтэлгүйтвэл Хөгжлийн банк өөрийн ашгаас эрсдэлийн сан байгуулж, муу зээлээ хаадаг. Гэвч чанаргүй зээлийн хэмжээ хэт ихэссэн үед банк өөрөө дампуурах эрсдэлтэй. Тиймээс, эцсийн арга хэмжээ нь, хэрэв зээлдэгч компаниуд мөнгөө төлж чадахгүй, эсвэл зориулалтын бусаар ашиглаад алга болсон, мөн банкны эрсдэлийн сан хүрэлцэхгүй бол Хөгжлийн банкны олон улсын зах зээлд гаргасан бондуудын өрийг улсын төсвөөс шууд гаргаж төлдөг хуультай юм. Гэхдээ Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлдөг “гажиг”-ийг засахад Хөгжлийн банк, ШШГЕГ, холбогдох бусад байгууллага, албан тушаалтнууд анхаарал хандуулах цаг болсон байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 179 (7921)

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Б.Ган-Очир: Өнгөрсөн хугацаанд 900-аад хүн угаартаж нас барлаа, хэн хариуцлага хүлээх вэ?
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ
Ш.Алтантуяагийн хэргээр 20 жилийн дараа Монгол Улс Малайзад албан ёсны шаардлага хүргүүллээ
Усны тухай хуулийг зөрчиж онцгой хамгаалалтын бүсэд "Авлига хороолол" сүндэрлэсэн болохыг УДШ тогтоолооо
Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ
Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина
"Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны харьяа төсөлд байр захиалаад өнөөдөр тартагтаа тултал явж байна"
Хөлгөн туульс, ардын язгуур урлаг, яруу найргийн гайхамшиг “Монгол найраг” тоглолт болно
Дуучин Б.Замбалгарав "Цаг хугацаа" цомгоо гаргалаа
Бичлэг: Т.Даваадалайгийн өмгөөлөгч ирээгүй улмаас хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгч хүлээж авсангүй
Оюу толгойн ногдол ашгийг ард түмэн бид ам.доллараар авъя!
“ОВГОР” киног 30 хоногт 108 мянган үзэгч үзжээ
31 ширхэг хөөрөг, 19 даалин, үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ
Сэрэмжлүүлэг: БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
Хүчингийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан Монгол иргэнийг Австралийн шүүх буруугүйд тооцжээ
Өнөөдөр Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг хэлэлцэнэ
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Г.В.Плехановын нэрэмжит сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллээс үүдэж өнөөдөр хичээллэхгүй гэв
С.Бямбацогт: Өнөөдөр бол өвөг дээдсийнхээ байгуулсан төрт улсаар бахархаж, тэдний үлдээсэн үнэт өвийг хамгаалан бэхжүүлж, ирээдүй хойч үедээ уламжлан өвлүүлэх эрхэм үүрэг, түүхэн хариуцлагаа ухамсарлах бэлгэдэлт өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Монгол бахархлын өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсний 864 жилийн ой тохиож байна
ТАНИЛЦ: Жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол төлөх торгууль
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
Н.Дамдинсүрэн: Ерөнхийлөгчийн ХОМ-т хийсэн шалгалтаар зөрчил илрээгүй
АТГ: Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий хувь хүн, хуулийн этгээдэд 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж байна
Сайд Ч.Номинг шалгахад Англи улсын холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна гэв
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг саатуулжээ
ТАНИЛЦ: “Чингис хаан” одонг хүртсэн эрхэмүүд
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.