Д.Тогтохсүрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэв

2 цаг 46 минутын өмнө

 

"Монголросцветмет" ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн тав хүртэлх жилийн хорих ялтай эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн хоёр зүйл заалтаар шалгагдаж, нэг сарын хугацаатайгаар цагдан хоригдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад, "Ташаа мэдээлэл байна. Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа" гэх хариултыг өглөө.

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.