
УИХ-ын ээлжит бус чуулганы /2026.09.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. (Төслийг эндээс)
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслөө танилцуулахдаа, өнөөдөр монгол айл өрх, монгол хүн мах, гурил, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, түлш шатахуун, тог дулааны хомсдол, ахуй амьдралын зовлон бэрхшээлтэй өдөр тутам тулгарч байна. Засгийн газар олон түмэнтэйгээ зовлон, жаргал нэгтэй байж, үнийн өсөлтийн шуурганаас хамгаалахын төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийх үүргээ ухамсарлаж, сайд нарын зардлаас 1,4 их наяд төгрөг танаж, шинэ оныг хүлээхгүйгээр 11 дүгээр сарын 01-нээс эмч, төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин нэмэх, ахмад настанд бүрд суурь тэтгэвэр олгох зэрэгт зориулах төсвийн тодотголоо өргөн барилаа гэв. Тэрбээр, 2026 оны эхний найман сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, зарлага 19.5 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг болоод байна.
Төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наяд төгрөгөөр тасарсан тул төсвөө тодотгох зайлшгүй шаардлагатай тулгарлаа. Нүүрсний экспорт биет хэмжээгээр өсөж, уул уурхай эдийн засгийг дэмжиж байгаа ч худалдаа, үйлчилгээ зэрэг бусад салбарын идэвх сулхан байна.
Үүний үр дагавар нь аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого хумигдаж, ажлын байр, авах цалин татарч байна. Төсвийн тоо, үг бүрийн цаана монгол хүний цалин, тэтгэвэр, монгол айлын ахуй амьдрал бий. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн тодотголын төсөл бол хүнээ бодсон шийдвэр юм. Бид татвар нэмж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийнхээ нурууг чилээхгүй. Харин дарамтыг буулгаж, хувийн хэвшилдээ, хөдөлмөрлөж ажиллах хүндээ лай биш, зай болохыг хичээнэ. Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын дагуу төр хэмнэлтээ өөрөөсөө эхэлнэ. 435 мянган ахмад настан ажилласан жил, төлсөн шимтгэлээсээ хамаарч 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарынхны цалинг 20 хувь, байгаль орчин, цаг уур, хөдөө аж хөдөө аж ахуй, соёл, спорт зэрэг төрийн үйлчилгээний бүх албан хаагчдын цалинг 50 хувь нэмнэ. Боловсролын салбарын дутагдсан цалингийн зөрүү зардлыг шийдвэрлэнэ. Мах, улаанбуудай, хүнсний ногоо нөөцөлнө. Төрийн өмчит компаниудын 1,6 их наядын ноогдол ашгийг иргэддээ зориулна. Төсвийн тодотголын үр дүнд 2026 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.9 их наяд төгрөг, нийт зарлагыг 34.0 их наяд төгрөг, төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувьтай тэнцэх 2.0 их наяд төгрөг байхаар тооцлоо. Монголын баялгаа Монгол хүндээ зориулж, илүү маргаашийн төлөө өнөөдөр шийдье хэмээв.
Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Монгол Улсын 2026 оны төсөвт оруулах өөрчлөлтийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа. (Аудитын дүгнэлтийг эндээс)
Ерөнхий аудитор төсвийн тодотголд тусгасан өөрчлөлтүүд нь үндэсний аюулгүй байдал болон хөгжлийн бодлогын зорилттой нийцэж байгаа боловч урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь төсвийн болон үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүйг сануулав.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998.0 тэрбум төгрөгөөр өсгөж, төсвийн алдагдлыг 2,048.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр төлөвлөсөн нь төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй тохиолдолд төсвийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй байна. Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогын холбогдох зорилтуудтай нийцсэн боловч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангаагүй гэж дүгнэснийг онцлов.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг тус Зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан танилцууллаа. Уг дүгнэлтэд, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг төсвийн бодлогоор дамжуулан шийдвэрлэх нь зохисгүйг дурджээ. Төсвийн бодлогод дорвитой өөрчлөлт хийх шаардлага нэгэнт бий болсон гэж дүгнэв. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зүгээс төсвийн тодотголын шаардлага, зорилгыг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд иргэдийн амьжиргааг хамгаалах, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулахад чиглэсэн бодлогыг төсвийн зарлага, алдагдлыг нэмэгдүүлэх аргаар үргэлжлүүлэн явуулах нь алдаанд хүргэж болзошгүйг санууллаа. Мөн эрх зүйн орчны өөрчлөлт төсвийн зарлагын өсөлтийн гол нөхцөл болж байна. Төсвийн орлогын бүтэц, эмзэг байдал нэмэгдэж буйг анхаарч, зарлагын бодлого, эрх зүйн орчны өөрчлөлтийг хийхдээ төсвийн зарлагад ирээдүйд үзүүлэх нөлөөллийг тооцож шийдвэрлэдэг байх хэрэгтэй гэсэн юм.
Төсвийн тодотголтой холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Г.Очирбат, С.Эрдэнэбат, Л.Энхнасан, Г.Ганбаатар, С.Эрдэнэболд, С.Одонтуяа, Г.Хосбаяр, П.Батчимэг, Ц.Туваан, М.Мандхай, Б.Уянга, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Б.Жаргалан нар Засгийн газрын төлөөллөөс асууж тодруулан байр суурь илэрхийллээ. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ-ын гишүүн Г.Очирбат, С.Эрдэнэболд, Д.Цогтбаатар, Б.Батбаатар, Б.Жаргалан нар үг хэлэв. Хуулийн төслүүдийг хэлэлцсэний дараа хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан 23.14 цагт өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
"Онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм"
Төсвийн тодотголыг 2027 оны төсөвтэйгээ хамт хэлэлцэж, батална
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход хоёр нисдэг тэрэг ашиглана гэв
НӨАТ-ын буцаан олголтоосоо 41,020 иргэн 779.4 сая төгрөгийн татвараа төлжээ
ТАНИЛЦ: Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүд
Арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр авагчдын үндсэн тэтгэвэр орохтой зэрэгцэн суурь тэтгэвэр нэмэгдэж орно
Монгол Улсын иргэд бүлэглэн хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ
“Солонго-1, 2” төсөл: Орон сууцны үнийг бууруулж, урьдчилгаагүйгээр өмчлөх боломжийг бүрдүүлнэ
Гурван настай хүүхдүүдийн эрт илрүүлэх үзлэгээр цус багадалт, амны хөндийн эрүүл мэндийн асуудал түгээмэл илэрч байна гэв
МАН-ЫНХАН: Намын хагарлын бэлгэ тэмдэг Г.Занданшатарыг үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдгээр өргөмжлөх юм уу…?
Н.Алтанхуяг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хууль, эрхзүйн хаалтгүй болжээ
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Малаа хайж яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай…
Мэдрэлийн эмч Б.Доржханд: Нойргүйдлээс үүссэн мэдрэлийн ядаргааг сэтгэл зүй рүү чиглэсэн аргачлалуудтай хавсарч эмчлэх нь үр дүнтэй
Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчлөл илэрсэн
78 насандаа докторын зэрэг хамгаалсан Ц.Пагмажав багш
Ерөнхийлөгчид хэрэгжүүлэх боломжгүй хуульд гарын үсэг зурахыг санал болгож байна
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.