Хүндэт ард иргэд ээ,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Эрхэм Монгол Улсын Ерөнхий сайд аа.
Нар хур тэгширсэн дэлгэр зун өнгөрч, намрын их ажил хаа сайгүй өрнөн, ирэх өвлийн бэлтгэлээ шамдан базаасан энэ цаг үед хугацаа алдалгүй шийдвэрлэх асуудлууд үүсээд байгаа тул хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд миний бие Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.
Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний 7 сарын байдлаар 7.6 хувиар өсөж, экспорт 12 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 57 хувиар нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтийн үр өгөөж иргэдийн амьдралд дэм болж, ахиц дэвшил нь айл өрхийн үүдээр орлого болж орох нь чухал.
Улс орны эдийн засаг, төсөвт тулгарч буй бодит хүндрэл, нөхцөл байдлыг тооцсоны үндсэн дээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсвийн тодотголыг Улсын Их Хурал нэн даруй хэлэлцэж, ард иргэдийн амьдралд ирж буй дарамтыг бууруулах хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Энэхүү төсвийн тодотголоор хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн, шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, ахмад настны тэтгэвэр болон төрийн зарим албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зэрэг иргэдийн амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр тусгасан онцлогтой байна.
Макро эдийн засгийн эерэг үр дүнг айл өрх, ард иргэдийн амьжиргаанд шингээх хүрээнд 435 мянган ахмад настны дундаж тэтгэврийг 250 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 1.2 сая төгрөгт хүргэх, 149 мянган төрийн албан хаагчийн цалинг 20-50 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ.
Энэ нь 600 орчим мянган айл өрхийн орлогод шууд дэмжлэг болно гэсэн үг. Энэ удаагийн төсвийн тодотголыг үнийн өсөлтөд амьжиргаа нь хүндэрч буй иргэдээ хамгаалах, цалин, тэтгэврийг нэмэх, ирэх өвлийн түлш шатахуун, хүнс, эрчим хүчний болзошгүй эрсдэлийг даван туулахад зориулан боловсруулжээ. Бид хэлэлцүүлгийн шатанд төсвийн тодотголын тооцооллыг чамбайруулах, аливаа шийдэл, хувилбар, санаачилгад олонх, цөөнх гэж ялгалгүйгээр нээлттэй хандах болно. Гагцхүү тэдгээр хувилбар, санаачилга нь иргэдийн амьжиргаа, цалин, тэтгэвэр, бизнес эрхлэх орчныг улам бүр сайжруулахад чиглэх ёстой.
Бид өнгөрсөн хугацаанд төсөв хэлэлцэхдээ гагцхүү “ХЭДЭН ТӨГРӨГ ТАВЬСАН БЭ” гэдгээр л хэмждэг байсан бол одоо харин “ЧУХАМ ЯМАР ҮР ДҮН ГАРСАН БЭ” гэдгээр хэмждэг болох хандлагын өөрчлөлт рүү зоригтой шилжье.
Олонх цөөнхөөрөө хуваагдсан, орлого зарлага тойрсон хий хоосон, популист талцлаа хойш нь тавьж, улс орны нийтлэг эрх ашиг, ард иргэдийнхээ амьдралыг нэн тэргүүнд бодох цаг үе гэдгийг Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, гишүүддээ сануулъя.
Энэ удаагийн төсвийн тодотголтой хамт Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд өргөн мэдүүлжээ.Эдгээр нь зөвхөн энэ удаагийн төсвийн тодотголд хамаарах зохицуулалтын шинжтэй өөрчлөлт бус, харин төсвийн тусгай шаардлага, тогтвортой байдал, цаашдын төсөв бүрдүүлэх механизмыг үндсээр нь өөрчлөх суурь зарчмын асуудлууд тул Улсын Их Хурал нухацтай хандах учиртай.
Төсвийн тодотголд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийн орлогыг төсөвт төвлөрүүлэх, ногдол ашгийг нэмэгдүүлэхээр тооцож оруулж ирсэн нь ард түмэндээ байгалийн баялгийн өгөөжийг тэгш шударга хүртээж, жинхэнэ утгаараа БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ болох цаг үеэ олсон сайн өөрчлөлтийн эхлэл хэмээн үзэж байна.
Эрхэм гишүүд ээ,
Геополитикийн нөхцөл байдал, дайн байлдааны үр дагавар нь дэлхийн улс орнуудын эдийн засагт хүндээр тусаж, ЭРЧИМ ХҮЧ, ГАЗРЫН ТОС, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭЭР дамжин улс орон, айл өрх, хүн бүрийн амьдралд сөргөөр нөлөөлж байна.
Ийм эгзэгтэй цаг үед бидэнд УЛС ТӨРЖСӨН ТӨСӨВ БУС, УЛСАА БОДСОН ХАРИУЦЛАГАТАЙ төсөв, өнөөдрийг АРГАЦААСАН ЗОХИЦУУЛАЛТ БУС харин маргаашийн тогтвортой байдлыг ХАМГААЛСАН БОДЛОГО хэрэгтэй.
Иймд Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнийг 2026 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхдээ улс орны эдийн засаг, хамгийн гол нь иргэдийнхээ амьдрал ахуй, эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ажил хэрэгч, хариуцлагатай, алсын хараатай хандахыг хүсье.
Одоогийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрчээ.
Төсвийн тодотгол бол үр ашиггүй зардлаа танаж чаддаг, зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой. Цалин тэтгэвэр, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхдээ инфляцад үзүүлэх сөрөг нөлөөлөл, төсвийн даац, эдийн засгийн бодит боломжтойгоо нягт уялдуулах шаардлагатай. Мөн хувийн хэвшлийн орон зайг хумих биш тэлж, эдийн засгийн эрх чөлөөг тэдэнд олгосон шиг олгох, амласан амлалт, баталсан хуулиндаа эзэн болоход анхаарахыг уриалж байна. Түлш, шатахууны тасалдал, эрчим хүчний доголдол зөвхөн нэг салбарын асуудал биш. Үүний шалтгаан нь дотоодоос биш гадаад хүчин зүйлээс хамаатай ч бурууг бусдаас хайж, шалтаг тоочиж суух цаг биш. Өнгөрөгч хаврын чуулганы төгсгөлд Улсын Их Хурлаас түлш шатахуун, мах, хүнсний ногооны үнэ, хангамжид онцгой анхаарч, намрын ажил, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах талаар Засгийн газарт анхааруулсан. Үүний хэрэгжилтийг нэхэж ажиллах болно.
Эрхэм гишүүд ээ.
Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх мэдлийн хуваарилалт, хариуцлагын заагийг маш тодорхой тогтоосон. Улсын төсвийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрх. Харин түүнийг ард түмний нэрийн өмнөөс хэлэлцэж, хянаж, батлах эсэхээ шийдэх нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх юм. Энэ хоёр бүрэн эрхийг хольж хутгах, мөн төсвийн төсөл нь аль нэг улс төрийн хүчинд таалагдаагүй гэх шалтгаар төсөв санаачлах Үндсэн хуульд заасан Засгийн газрын бүрэн эрхийг хязгаарлах хууль тогтоомж Монгол Улсад байхгүй. Нөгөө талаар оруулж ирсэн төсвийн төслийг хэлэлцэж, эцэслэн шийдэх эрх гагцхүү парламентад хадгалагдаж буйг онцлон сануулъя.
Нэг зүйлийг энд зориуд тодруулж хэлье.
Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ирүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурлын Тамгын газар бүрдлийг нь шалгах, хянах зохицуулалттай. Энэ нь нэг талаас Үндсэн хуульд заасан хууль санаачлагчийн эрхийг хамгаалах, нөгөө талаас өргөн мэдүүлэх хуулийн төслийн бүрдлийг бүрэн хангуулах нөхцөл бүрдүүлж байгаа хэрэг юм. Харин хууль санаачлагчийн энэхүү эрхийг хязгаарлаж, бүрдэл хангагдсан хуулийн төслийг буцаах эрх Улсын Их Хурлын даргад ч, ерөөс хэнд ч байхгүй.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ.
Та бүхнийг “...нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн хамгаална” хэмээн өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр улсынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан, улс орны эдийн засгийн тогтвортой байдал, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг нэн тэргүүнд тавьж, зарчимч, зөв мэргэн шийдвэр гаргахыг хүсье. Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаан нээснийг мэдэгдье.

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
"Онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм"
Төсвийн тодотголыг 2027 оны төсөвтэйгээ хамт хэлэлцэж, батална
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход хоёр нисдэг тэрэг ашиглана гэв
НӨАТ-ын буцаан олголтоосоо 41,020 иргэн 779.4 сая төгрөгийн татвараа төлжээ
ТАНИЛЦ: Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүд
Арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр авагчдын үндсэн тэтгэвэр орохтой зэрэгцэн суурь тэтгэвэр нэмэгдэж орно
Монгол Улсын иргэд бүлэглэн хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ
“Солонго-1, 2” төсөл: Орон сууцны үнийг бууруулж, урьдчилгаагүйгээр өмчлөх боломжийг бүрдүүлнэ
Гурван настай хүүхдүүдийн эрт илрүүлэх үзлэгээр цус багадалт, амны хөндийн эрүүл мэндийн асуудал түгээмэл илэрч байна гэв
МАН-ЫНХАН: Намын хагарлын бэлгэ тэмдэг Г.Занданшатарыг үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдгээр өргөмжлөх юм уу…?
Н.Алтанхуяг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хууль, эрхзүйн хаалтгүй болжээ
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Малаа хайж яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай…
Мэдрэлийн эмч Б.Доржханд: Нойргүйдлээс үүссэн мэдрэлийн ядаргааг сэтгэл зүй рүү чиглэсэн аргачлалуудтай хавсарч эмчлэх нь үр дүнтэй
Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчлөл илэрсэн
78 насандаа докторын зэрэг хамгаалсан Ц.Пагмажав багш
Ерөнхийлөгчид хэрэгжүүлэх боломжгүй хуульд гарын үсэг зурахыг санал болгож байна
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.