
ХДХВ-ийн нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны их эмч А.Индратай ярилцлаа.
-Манай улсад өнөөдрийн байдлаар ДОХ өвчний хэдэн тохиолдол илэрсэн байна вэ. Тандалт судалгаагаар ямар дүн гардаг вэ?
-Монгол Улсын хэмжээнд 2026 оны эхний хагас жилийн байдлаар ХДХВ-ийн тохиолдол өссөн дүнгээр нийт 441 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс нас баралт 73, идэвхтэй хяналтад 327, гадаадад 40 тохиолдол байна. Хүйсийн харьцаагаар авч үзвэл, нийт тохиолдлын 14.3 хувийг эмэгтэйчүүд, үлдсэн 85.7 хувийн тохиолдол нь эрэгтэйчүүд байгаа. Манайх хоёр жилдээ нэг удаа харуулдан тандалтын судалгаа хийгддэг. Энэхүү судалгаагаар халдварын тархалтын байдал ямар хэмжээнд яваад байгаа вэ, тооцооллоор ямар байх боломжтой вэ гэдгээ тоо баримттайгаар гаргаж ирдэг. Өнгөрсөн жилээс эхлээд жил бүр хялбаршуулсан харуулдан тандалтын судалгааг хийдэг болсон. 2025 оны харуулдан тандалтын судалгаагаар ХДХВ ДОХ-ын тохиолдлоор төвлөрсөн тархалттай улс орны нэг хэвээр явж байгаа. Хүн амын өсөлтийг дагаад өвчлөлийн байдал нэмэгдэнэ, нөгөөтэйгүүр тогтмол илрүүлэлт сайн хийгдэж байна. Мөн нийт хүн амд 0.1 хувиас бага тархалттай, нийт хүн амыг одоогоор хамраагүй гэж үзэж болно. Харин бусад бэлгийн замаар дамжих халдварын тохиолдлууд нь харьцангуй байгаа. Нийт халдварт өвчин дотор нэгдүгээрт, амьсгалын замын тохиолдлууд орж байна.
Түүний араас бэлгийн замаар дамжих халдварууд эзэлдэг. 2026 оны хагас жилийн байдлаар шинээр тохиолдож байгаа бэлгийн замаар дамжих халдварын 4658 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс тэмбүү 2074, заг хүйтэн 1528, трихомониаз 1042, үлдсэн нь бусад бэлгийн замаар дамжих халдварууд явж байна гэсэн үг. Өмнөх оны хагас жилийн байдалтай харьцуулахад 754 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй харагдаж байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн ХӨСҮТ-өөс хийгдсэн судалгааны тоо. Бусад хувийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа тоон мэдээлэл, өгөхгүй байгаа тоонууд бас орж ирвэл зөрүүтэй гарч ирнэ.
-Өссөн дүнгээр гэж хэллээ. Энэ нь анх илэрснээс хойших нийт тохиолдол гэсэн үг үү?
-1992 онд анх манай улсад ХДХВ тохиолдол бүртгэгдсэнээс өнөөдөр хүртэлх тоон мэдээ байгаа. Давхардсан тоогоор биш. Энэ оны хагас жилд 14 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Манай тандалт судалгааны алба жил болгон тооцоолол гаргадаг. Нийт ХДХВ-ийн халдвартай байх боломжтой тоо, түүнээс тухайн жилдээ шинээр илрэх боломжтой тоо гэж тооцоолдог. 2025 оны байдлаар нийт 694 халдвартай хүн байх боломжтой гэж тооцоолсон. Түүнээс шинээр тохиолдох нь 48 гэж тооцоолсон. Тэгээд манайх тухайн тоогоо яг илрүүлж чадсан байна. Энэ оны байдлаар 48 шинэ тохиолдол гаргах боломжтой буюу нийт 710 тохиолдол байх боломжтой гэж тооцоолсон байгаа. Энэ тооцооллуудыг жил бүр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаад манай халдвар судлаач нар гаргадаг.
-Өнөөдөр дэлхий дээр ямар нөхцөл байдалтай байгаа вэ. Манай улсад эмчилгээний илрүүлэлт, үр дүн хэр байдаг вэ?
-2025 оны байдлаар дэлхийд 41 сая хүн халдвартай байх боломжтой гэж үзсэн. Үүнээс 35.3-47.5 сая хүн халдвартай байх боломжтой гэж үзээд үүнийг 39.7 сая нь насанд хүрсэн хүмүүс гэж тооцоолсон байна. 2025 оны байдлаар 570 мянган хүн ХДХВ халдвараас үүдэлтэй ДОХ-оор нас барсан байна гэж үзэж байгаа. Гэхдээ 2004 оноос хойш нас баралтын түвшин харьцангуй буурч байгаа гэж үзэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 95/95/95 гэсэн зорилтыг тавьсан. Энэ нь хүмүүсийн 95 хувь нь өөрийнхөө статусыг мэддэг байх, тэр хүмүүсээс 95 хувийг нь эмчилгээнд хамруулах. Эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн 95 хувьд нь вирусийн ачаалал тоологдохгүй буюу эмчилгээ нь үр дүнтэй байх гэсэн зорилтын дагуу явдаг. Манай улс ч энэ зорилтынхоо дагуу явж байгаа. Тиймдээ ч бид 94 хувь буюу эмчилгээний үр дүн өндөртэй явдаг. Харин илрүүлэлт, статусаа мэдэж байгаа хүн болон эмчилгээнд хамрагдах хүн харьцангуй бага байгаа. Нэгэнт илрээд, эмчлүүлж байгаа хүмүүсийн эмчилгээний үр дүн өндөр байна.
ХДХВ халдвар авснаас хойш 8-10 жилдээ шинж тэмдэггүй байдлаар явах боломжтой гэж үздэг. Энэ өвчин хүний дархлааны эсийг гэмтээгээд дархлааны эс цөөрч эхэлдэг. Дархлааны эс тодорхой хэмжээнд маш бага болоод ирэхээр тухайн хүнд зовуурь өгч эхэлдэг. Гадны халдварт өртөмхий болсонтой холбоотойгоор зовууриуд өгч эхэлнэ. Ерөнхий биеийн талаас огцом жин буурах, халуурах, булчингаар өвдөх, үе мөч эрвэгнэх зэргээр эдгээр шинж тэмдэг илэрдэг. Энэ ерөнхий халдварын шинж тэмдэг томуу, томуу төст өвчин болон бусад халдварын үед илэрдэг шинж тэмдэгтэй төстэй байдаг. ХДХВ халдвар авснаас хойш 8-10 жилдээ шинж тэмдэггүй байдлаар явах боломжтой байдаг болохоор бэлгийн идэвхтэй амьдралтай бол зургаан сардаа заавал шинжилгээ өгчихдөг байх хэрэгтэй.
-Сүүлийн үед сошиалд худал, үнэн нь мэдэгдэхгүй УИХ-д энэ өвчнөөр өвчилсөн гишүүд байдаг юм байна. Зарим урлаг соёлынхноос ч илэрсэн байна. Манай улсад их тохиолдол илэрч байдаг юм байна. Дарж мэдээлдэг юм байна зэргээр бичсэн харагдах юм. Энэ талаар үнэн бодит мэдээллийг та хэлж өгөхгүй юу?
-Манай эмнэлэг бол бодит тоон мэдээллийг иргэддээ хүргэдэг. Яагаад гэвэл, ҮАБЗ, ЭМЯ руу батлагдсан үнэн, зөв бодит тоон мэдээлэл явуулах үүрэгтэй. Мөн жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдөр иргэд, олон нийтэд хандсан олон үйл ажиллагааг таниулан сурталчилж явуулдаг. Тоон мэдээллийг бид дарах ямар ч боломжгүй. Үүнээс үндэслэн хэлэхэд, гишүүд болон олны танил хүмүүс ХДХВ халдвар авсан гэдэг мэдээ мэдээлэл, тохиолдол огт байхгүй. Энэ бол хувь хүний нууцлалын байдалтай шууд хамааралтай асуудал.
-ХДХВ нь эмчлэгддэг архаг өвчний ангилалд орчихсон байгаа гэж та ярилцлага эхлэхээс өмнө хэлж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Өнөөдөр дэлхий нийтэд өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлье гэдэг байдал, чиг хандлага илүү давамгайлж явагдаад байгаа, ямар ч өвчин дээр.
Үүнтэй холбоотой өртөлтийн өмнөх сэргийлэлт буюу тухайн хүн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ гараад эхэлсэн. 2025 оны 12 дугаар сараас эхлэн манай улс энэ хандлагыг бүрэн нэвтрүүлээд үйл ажиллагаагаа сайжруулаад явж байна. 2026 оны наймдугаар сарын 31-ний байдлаар өртөлтийн өмнөх сэргийлэлтэд хамрагдахаар шинжилгээ өгсөн 221 хүнээс 123 хүн нь үйлчилгээгээ аваад явна. Мэдээж хянагддаг. Энэ өртөлтийн өмнөх сэргийлэлт нь зөвхөн ХДХВ халдвараас сэргийлнэ үү гэхээс бусад бэлгийн замаар дамжих халдварыг сэргийлэхгүй.
Тэгэхээр өөрийгөө бэлгийн замаар дамжин халдварлах болон ХДХВ-ийн халдвараас бүрэн сэргийлье гэж хүсч байгаа бол бэлгэвчийг 100 хувь хэрэглэвэл илүү үр дүнтэй сэргийлэлт болно гэж хэлмээр байна. Өнөөдөр ХДХВ нь эмчлэгддэг архаг өвчний ангилалд орчихсон байгаа. Тэгэхээр бүрэн эдгэрдэггүй ч эмчлэх эм тариа дэлхий дахинаа гараад ирсэн байна. Манай улсад ч энэ төрлийн эмчилгээнүүд нэвтэрсэн байгааг би түрүүн цухас дурдсан. Хамгийн гол нь тухайн хүн эрт оношлогдоод, эрт эмчлэгдвэл хөдөлмөрийн чадвар алдагдахгүй. Эрт нас барахгүй гэсэн үг. Эмчилгээгээ тогтмол хийлгээд, хяналтад тогтмол яваад байвал вирусийн ачаалал тоологдохгүй. Бусдад 99 хувьтай халдвар тараахгүй гэсэн үг.
Б.НАНДИН
ӨДРИЙН СОНИН

"Горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
"Төмөр зам доогуурх нүхэн гарц, ДЦС 5-ын бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд үргэлжилнэ"
ЭЦА: Химийн хортой бодис ашигласан, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан үйлдлийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

Эдийн засаг, хөгжлийн сайд махны үнийг буурч 20 мянган төгрөгт хүрсэн гэтэл 26-35 мянган төгрөгийн үнэтэй байна
“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
25 жилийн өмнөх эл өдөр дэлхийг айдаст автуулсан халдлага болж байв
Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа “хувьсах зардал нэхээгүй” гэв
Т.Аубакир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг буцаалаа
Самрын нөөц бага байгаа тул түүж, бэлтгэхийг хориглолоо
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй
Төсвийг мөшгөе: Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад инженерийн бэлтгэл ажилд 2 тэрбум 57 сая төгрөгийг зарцуулна
ФОТО: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг угтан авлаа
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт ням гарагт дуусгавар болно
Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
М.Нарантуяа-Нара: Өмнө нь урваж байсан учраас Монгол Улс бодлогын яамаа хасаг хүнд хариуцуулмааргүй байна
Т.Аубакир: М.Нарантуяа-Нара фашист үйлдэл хийж байна
Өнөөдөр Дулаан хангамжийн байгууллага үүсэж хөгжсний 67 жилийн ойн өдөр тохиож байна
Б.Жавхланд Ерөнхийлөгчид нэр дэвших эрх байхгүй
Ард түмний гэгддэг Таван толгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай
БАЙР СУУРЬ: Төсвийн тодотголын талаар хэн, хэн юуг өгүүлэв
С.Зоригийн хөшөөг зөөсөн компанийг 1000 нэгжээр торгов
ТАНИЛЦ: Үхрийн цул, хонины мах, нэгдүгээр зэргийн гурил, луувангийн үнэ өсжээ
Фото: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Цагдаагийн хурандаа К.Женисгүл М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.