
1980-аад оны сүүлээр Дорнод, Дорноговь аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн даргаар ажилласан Б.Дэлгэрсайхан 1993 оноос “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан, “Болдтөмөр Ерөө гол”-ын Б.Дэлгэрсайхан гэгддэг болсон.
2016 онд УИХ-ын гишүүн болж, 2023 онд Монгол Улсын сайд бөгөөд нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга, 2024 оноос Зам тээврийн сайдаар ажиллаж байгаа. Тэрбээр анх 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод АТГ-т тайлагнасан ХОМ-тээ “Би “Дорнын говь” ХХК, “Монголиан Транс Ложистик” ХХК, “Монтай Эрдэнэ” ХХК, “Дорнын говь Шанд Анд” ХХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, “Их говийн Шанд” ХХК, “Их Дэлгэрэх хэт” ХХК, “Ди Эс Эн Кей” ХХК, “Монтаймайнз” ХХК, “Миллениум Саксэс” ХХК, “Дорнын төмөр зам” ХХК, “Эйфел Вью Юниверсал Холдингс” ХХК гэх 12 компанийг эзэмшдэг” гэж мэдүүлж байв. 2016 онд “Би “Дорнын говь” ХХК,” Монголиан Транс Ложистик” ХХК, “Монтай Эрдэнэ” ХХК, “Дорнын говь Шанд Анд” ХХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, “Эйфел Вью Юниверсал Холдингс” ХХК гэх зургаан компани эзэмшдэг” гэсэн. Эзэмшдэг компанийх нь тоо багасссар 2021 онд “Би “Монтай Эрдэнэ” ХХК, “Дорнын говь” ХХК гэдэг хоёр компани эзэмшдэг”, 2022 оноос хойших ХОМ-тээ “Ганцхан “Монтай Эрдэнэ” ХХК-ийг эзэмшдэг” гэж мэдүүлжээ.
Анх гишүүн болохдоо 12 компанитай гэж мэдүүлж, хойтон жил нь зургаан компани, өнөөдөр нэг л компани эзэмшдэг гэж АТГ-т мэдүүлдэг болсон. Энд гол яригдах “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийг мэдүүлэхээ больсон. Б.Дэлгэрсайханы олон компаниар төрөл бүрийн бизнес хийж, тэдгээрийн дундаас “Болдтөмөр Ерөө гол” ХХК-иар хэрхэн будлиан хутгасныг Монголын ард түмэн 10 гаруй жилийн өмнөөс мэддэг болсон. “Болдтөмөр Ерөө гол” ХХК өнөөдөр ашиглалтын 275.01 га газартай Хандгайт MV-017607, 1405.41 га газартай Баянгол MV-008888, 761.13 га газартай Баянгол MV-021585 лицензүүдийг, хайгуулын MV-021585, Дулаанхаан XV-014453, Дулаан уул XV-013814, Хонгор-1 XV-012602 лицензүүдийг эзэмшдэг. Эдний дундаас Баянголын төмрийн орд нь ойролцоогоор 110 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй, Монголын томоохон стратегийн шинжтэй ордуудын нэг. Тус ордыг “Болдтөмөр Ерөө гол” ХХК ил болон далд уурхайн аргаар ашигладаг. Олборлосон хүдрээ Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгон дахь Цагаан хаалга өртөө болон салбар төмөр замаар дамжуулан үндсэн сүлжээнд холбон тээвэрлэдэг. Тэрбээр 2020 оны сонгууль дөхсөн зургадугаар сарын 29-нд Төрийн ордонд “Монголын стратегийн төмрийн хүдрийн ордын лицензийг эзэмшигч “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийнхаа хувийг албан ёсоор бусдад шилжүүлж, оффшор бүсээс хөрөнгөө татаж авсан” гэж мэдээлэл хийсэн. Тэгэхэд “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн толгой компани болох “Mongolian Dornun Gobi Iron Ore Company Limitd” нь Их Британийн Умард Ирладын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй болсон байв. Их Британийн Умард Ирладын Нэгдсэн Вант Улс манай улсын зарласан оффшор бүсийн жагсаалтад багтдаггүй учир тэрбээр хөрөнгөө цэвэр харагдуулахаар тооцсон бололтой.
Гэхдээ УБЕГ-ын бүртгэлээр “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хамаарал бүхий этгээдээр Б.Дэлгэрсайхан бүртгэлтэй хэвээр байна. Хэдий “Болдтөмөр Ерөө гол” ХХК-иа Их Британийн Умард Ирладын Нэгдсэн Вант Улс руу цөлж холдуулсан ч тэндэх болон Монгол Улсын бүртгэлийн баримтаар тус компанийн 78 хувийг Хятадын иргэн Ли Шаомин эзэмшиж, Б.Дэлгэрсайхан 22 хувийг эзэмшдэг хэвээрээ байна. Харин одоо түүний “Болдтөмөр Ерөө гол” ХХК-иа нуухгүйгээр мэдүүлдэг байсан, УИХ-д ороогүй байх үеийн гэмт үйлдлүүд одоо сөхөгдөж эхлэх нь.
“Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хувьцааны 78 хувийг эзэмшдэг Ли Шаомин болон түүний хөрөнгө оруулалтын баг тус компанийн хяналтын хувьцааг бүрдүүлдэг. Аливаа бизнесийн 78 хувийг эзэмшигч гэдэг бол түүнийхээ хэмжээгээр хөрөнгө оруулсан гэсэн үг. Тэрбээр “Болдтөмөр Ерөө гол” ХХК Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг ашиглаж байхаас уурхайн бүтээн байгуулалт, түүний дотор уурхайн барилга байгууламж, олборлолт, баяжуулах, тээвэрлэлт, дэмжих дэд бүтцийг хөгжүүлэхтэй холбогдуулан ойролцоогоор 1.89 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Ли Шаоминий баг үйлдвэрлэлийн зургаан шугам, ойролцоогоор 130 километр төмөр зам барьсан. Мөн Хятадад үйлдвэрлэсэн 2007 ширхэг ачааны вагон, Орост үйлдвэрлэсэн 1000 ширхэг ачааны вагон, Хятадад үйлдвэрлэсэн 12 ширхэг зүтгүүр нийлүүлжээ. Үүний дээрээс ойролцоогоор 25 километр урттай цахилгаан дамжуулах шугам, цахилгааны хоёр дэд станц, ойролцоогоор 60 километр урттай зам, төмөр замын таван ширхэг өртөө, тэсрэх бодис хадгалах байгууламж, 8000 гаруй мкв талбай бүхий оффисын барилга, ажилчдын байр, спортын байгууламж, зочдын байр, агуулах болон бусад туслах барилга, байгууламжуудыг хөрөнгө гаргаж байгуулжээ. Эдгээрт Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин зөвхөн хувьцаа эзэмшигчийн хувиар биш уул уурхай, боловсруулах, тээвэр, эрчим хүчний хангамж, ложистик болон туслах барилга, байгууламжуудыг хамарсан цогц аж үйлдвэр, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Тэрбээр энэ бүх хөрөнгө оруулалтыг хийхдээ өөрийн эзэмшлийн хувьцааг эргэлтэд оруулах замаар Хятадын хөрөнгө оруулалтын корпораци, Хятадын хөгжлийн банк, Хятадын экспорт-импортын банк, Хятадын амь насны даатгалын компани зэрэг Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудаас 1.89 тэрбум ам.долларын санхүүжилт авчээ. Гэтэл эдгээр хөрөнгө оруулалтаар боссон бүтээн байгуулалтууд дууссанаас хойш “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хувьцааны 22 хувийг эзэмшдэг Б.Дэлгэрсайхан нь 78 хувийн хяналтын хувьцааг эзэмшдэг Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаоминий хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа ноцтойгоор зөрчих болжээ. Б.Дэлгэрсайхан “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Чулуунхүү нар нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаа больжээ. Үүний үр дүнд Ли Шаомин нь гүйцэтгэх захирал болон түүний багийн гишүүдийг томилох, тэдний эрх мэдлийг тодорхойлох, ногдол ашгийн хуваарилалтын хэмжээг батлах, хөрөнгө оруулалтаа эргүүлэн авах, аудитын компанийг томилох, компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг хянаж үзэх зэрэг хууль ёсны хувьцаа эзэмшигчдийн үндсэн эрхээ хэрэгжүүлэх боломжоо бүрэн алдсан байна. Энэ хууль бус үйлдлээс шалтгаалан 2016 оноос хойш Хятадын хөрөнгө оруулагч талд ногдол ашиг тараагдаагүй байна. Хэдийгээр тус компани хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, орлого, ашиг олсоор байгаа ч Хятадын хөрөнгө оруулагчид болон холбогдох Хятадын төрийн өмчит санхүүгийн байгууллагуудад төлөх ёстой төлбөрүүд олон жилийн турш хойшлогдож, шийдэгдэлгүй өнөөдрийг хүрчээ.
Энэ бүхэн нь Б.Дэлгэрсайхан бүх хөрөнгө оруулалтыг өөрийн болгох шуналд хөтлөгдсөнтэй холбоотой. Тэрбээр Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаоминыг өөрийн компанийн нярав О-гийн хамтаар Монгол Улсын шүүхээр шийтгүүлж, гэмт хэрэгтэн хэмээн цоллох үйл ажиллагааг зохион байгуулж, Монгол Улсад ирэх боломжгүйгээр хөөж явуулжээ. 2022 онд Монгол Улсын шүүх, ХЗДХЯ-ны мэдээлэлд “Болдтөмөр Ерөө гол” компанийн хувьцаа эзэмшдэг байсан Хятадын иргэн Ли Шаомины хөрөнгийг нярав О гэж эмэгтэй нь 317 сая ам.долларын зээл авахад хамтран оролцож, хувьдаа 612 сая төгрөгийн мөнгийг завшсан гэж байв. Монгол Улсаас хөөгдөөд эх орондоо очсон Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин хөрөнгө оруулалтын асуудлаараа холбогдох газруудад ханджээ. Үүний дагуу Бээжин дэх арбитрын шүүхээс “Б.Дэлгэрсайханаас Хятадын хөрөнгө оруулалтын корпораци, Хятадын хөгжлийн банк, Хятадын экспорт-импортын банк, Хятадын амь насны даатгалын компани зэрэг Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудад учруулсан хохирол гэж 2 тэрбум гаруй ам долларыг төлүүлэх” шийдвэрийг гаргажээ. Харин Б.Дэлгэрсайхан нь Бээжингийн арбитрын шүүх өөрийнх нь өр төлбөрийг хэлэлцэхийг мэдээд өмнө нь бүх мөнгөө Зүүнбаян-Хангимандалын төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлсэн байна. Тэрбээр 400 сая ам.доллар зарцуулсан. Өнөөдөр энэ мөнгөө Монгол Улсын Засгийн газраас гаргуулж авахаар хөөцөлдөж байгаа.
Ийм байдлаар Хятадын Засгийн газраас Б.Дэлгэрсайханы Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудыг хохироосон асуудалд анхаарч, өөрийн иргэн, хөрөнгө оруулагч Ли Шаоминд эрх зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг эхлүүлжээ. Нэг ёсоор Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ. Үүний эхлэл болж, “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хувьцааны 78 хувийг эзэмшдэг, Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаоминаас Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудыг хохироосон Б.Дэлгэрсайханаар өрийг нь төлүүлэхэд анхаарч өгөхийг хүссэн тайлбар бүхий захидлыг манай улсын гадаад харилцааны шугамаар холбогдох байгууллагад ирүүлсэн байна. Түүнд “Уул ус, гол мөрнөөр холбогдсон найрсаг хөрш орнууд болох Монгол, Хятад улсын харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг сүүлийн жилүүдэд бэхжүүлсээр байна. Хоёр улсын харилцаа гүнзгийрч, томоохон хамтын ажиллагааны төслүүд хэрэгжиж байгааг би үргэлж сайшааж, үнэлж ирсэн. Харамсалтай нь, Монгол Улсад хэрэгжиж буй төмрийн хүдрийн уурхайн төсөлтэй холбогдуулан Хятадын хөрөнгө оруулагчид, түүний дотор Хятадын төрийн өмчит санхүүгийн байгууллагуудын хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж, эдийн засгийн ихээхэн хохирол амссан. Энэхүү маргаан нь зөвхөн Хятадын хувийн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд хамаарахаас гадна Хятадын хөрөнгө оруулалтын корпораци, Хятадын хөгжлийн банк, Хятадын экспорт-импортын банк, Хятадын амь насны даатгалын компани зэрэг Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудын олгосон санхүүжилттэй холбоотой үндсэн зээл, хөрөнгө оруулалтын өгөөж, хуримтлагдсан хүү, боломжийн зардлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой юм. Энэ асуудал нь санхүүгийн болон хууль эрх зүйн хувьд чухал үр дагавартай. Дээрх нөхцөл байдал нь Хятадын хөрөнгө оруулагчдад ихээхэн хэмжээний эдийн засгийн хохирол учруулж, тэдний болон санхүүгийн байгууллагуудын Монголд хөрөнгө оруулах итгэлд сөргөөр нөлөөлсөн. Мөн Хятадын хөрөнгө оруулалтыг хамгаалах, Хятадын санхүүгийн байгууллагуудын хууль ёсны ашиг сонирхол, Монгол-Хятадын эдийн засгийн өргөн хүрээтэй хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх боломжтой. Өнгөрсөн хугацаанд миний бие хоёр орны хоорондын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны харилцааг хадгалах, хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлөхөөс зайлсхийж маргааныг яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, эв найртай зөвлөлдөх замаар шийдвэрлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажилласан. Харамсалтай нь эдгээр хүчин чармайлтын дүнд ямар ч чухал ахиц дэвшил гарсангүй” гэжээ. Үүнийг дүгнэхэд Б.Дэлгэрсайханы Хятадын төрийн өмчит компаниудад үлэмж хэмжээний хохирол учруулсан эл асуудал нь түүнийг Хятад улсын хар жагсаалтад оруулж магад. Зөвхөн Б.Дэлгэрсайхан ч бус түүний энэ үйлдлээс болж улсаараа хар жагсаалтад багтаж, хөрөнгө оруулалт, томоохон санхүүгийн хоригт ороход бэлэн болсон байна. Хятадад шүүх болон арбитрын шийдвэрийг биелүүлээгүй хувь хүн, хуулийн этгээдийг Хятадын Улсын Дээд Шүүхээс гаргадаг "Итгэл алдагдагсдын хар жагсаалт" буюу List of Dishonest Judgment Debtors /хятадаар Lao lai/-д оруулдаг систем үйлчилдэг байна. Нэг үгээр хэлэхэд, хоёр улсын харилцаанд сөрөг нөлөөтэй. Нэн ялангуяа Монгол Улсын эдийн засагт асар хохиролтой. Хятад улсаас Монголд оруулах хөрөнгө оруулалт царцах эрсдэлтэй. Жишээ нь, зам тээвэр, уул уурхайн төслүүд зогсож болзошгүй. Маш ноцтой нь Хятад улс өр төлбөрөө авахын тулд хүч хэрэглэхийг ч үгүйсгэхгүй нөхцөл үүслээ.
Х.Ганжуур
ӨДРИЙН СОНИН


Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход хоёр нисдэг тэрэг ашиглана гэв
НӨАТ-ын буцаан олголтоосоо 41,020 иргэн 779.4 сая төгрөгийн татвараа төлжээ
ТАНИЛЦ: Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүд
Арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр авагчдын үндсэн тэтгэвэр орохтой зэрэгцэн суурь тэтгэвэр нэмэгдэж орно
Монгол Улсын иргэд бүлэглэн хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ
“Солонго-1, 2” төсөл: Орон сууцны үнийг бууруулж, урьдчилгаагүйгээр өмчлөх боломжийг бүрдүүлнэ
Гурван настай хүүхдүүдийн эрт илрүүлэх үзлэгээр цус багадалт, амны хөндийн эрүүл мэндийн асуудал түгээмэл илэрч байна гэв
МАН-ЫНХАН: Намын хагарлын бэлгэ тэмдэг Г.Занданшатарыг үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдгээр өргөмжлөх юм уу…?
Н.Алтанхуяг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хууль, эрхзүйн хаалтгүй болжээ
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Малаа хайж яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай…
Мэдрэлийн эмч Б.Доржханд: Нойргүйдлээс үүссэн мэдрэлийн ядаргааг сэтгэл зүй рүү чиглэсэн аргачлалуудтай хавсарч эмчлэх нь үр дүнтэй
Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчлөл илэрсэн
78 насандаа докторын зэрэг хамгаалсан Ц.Пагмажав багш
Ерөнхийлөгчид хэрэгжүүлэх боломжгүй хуульд гарын үсэг зурахыг санал болгож байна
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
Хүн сайн шоолбол тусгай албанд суга өөд нь татнаа л гэсэн таг чиг шү 10аад жил өнгөрлөө шд