
Дэлхийн хиймэл оюуны хоёр төвт өрсөлдөөн
Дэлхийн хиймэл оюуны хөгжил АНУ, Хятад тэргүүтэй хоёр өрсөлдөгч экосистем болон хуваагдах хандлагатай байна. 2026 оны 7 дугаар сарын 16-нд Шанхай хотноо “Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллага” (世界人工智能合作组织)-ыг байгуулах тухай хэлэлцээрт Ази, Африк, Латин Америк, Европын 29 улсын төлөөлөгч гарын үсэг зурж, үүсгэн байгуулагч гишүүн болов.[1]
Үүний зэрэгцээ АНУ хиймэл оюун болон стратегийн технологийн нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангах “Pax Silica” санаачилгыг өргөжүүлж, 2026 оны 6 дугаар сарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсны дараа нэгдэж орсон орны тоо 24 болсон байна.
[2] Хятадын санаачилга хөгжиж буй орнуудын хиймэл оюуны чадавхыг нэмэгдүүлэх, хөгжлийн стратеги, засаглалын дүрэм, техникийн стандартыг уялдуулах, нээлттэй эхийн экосистем болон хэрэглээний хамтын ажиллагааг дэмжихийг онцолж байгаа бол АНУ-ын санаачилга чухал ашигт малтмал, эрчим хүч, хагас дамжуулагч, дэвшилтэт үйлдвэрлэл, тооцооллын дэд бүтэц зэрэг хиймэл оюуны нийлүүлэлтийн сүлжээг “итгэлцсэн түншүүд”-ийн хүрээнд бэхжүүлэхэд төвлөрч байна. Ийнхүү АНУ–Хятадын хиймэл оюуны өрсөлдөөн компани, загварын гүйцэтгэлийн түвшнээс хальж, улс орнуудыг өөр өөр технологийн стандарт, дэд бүтэц, нийлүүлэлтийн сүлжээ, өгөгдлийн засаглалын тогтолцоонд татан оролцуулах институцийн өрсөлдөөн болон өргөжиж байна.[3]
Хятадын хиймэл оюуны бодлого
Хятад улсын хиймэл оюуны өнөөгийн бодлогын тогтолцоо 2017 онд Төрийн зөвлөлөөс баталсан “Шинэ үеийн хиймэл оюуны хөгжлийн төлөвлөгөө” (新一代人工智能发展规划)-өөс эхтэй. Уг баримт бичигт 2020 он гэхэд дэлхийн тэргүүлэх түвшинтэй зэрэгцэх, 2025 он гэхэд суурь онолд томоохон ахиц гаргаж, зарим технологи, хэрэглээгээр тэргүүлэх, 2030 он гэхэд дэлхийн хиймэл оюуны инновацын гол төв болох гурван үе шаттай зорилтыг дэвшүүлсэн.[4] Улмаар 2018–2020 онд туршилтын бүс, нээлттэй инновацын платформ болон үйлдвэрлэл, хотын удирдлага, тээвэр, санхүүгийн хэрэглээг төр–компанийн хамтын ажиллагаагаар өргөжүүлсэн бол 2021 оны XIV таван жилийн төлөвлөгөөнд хиймэл оюуныг үндэсний стратегийн тэргүүлэх технологийн нэг болгон тодорхойлж, суурь алгоритм, тусгай зориулалтын чип, нээлттэй эхийн платформ, тооцооллын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлийг зорилт болгон дэвшүүлж байжээ.[5]
2022–2023 онд алгоритмын зөвлөмж, гүн нийлэгжилт болон генератив хиймэл оюуны үйлчилгээний зохицуулалтыг дараалан нэвтрүүлснээр бодлого нь технологийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ өгөгдөл, агуулга, алгоритм, платформ болон үндэсний аюулгүй байдлыг хянах давхар тогтолцоонд шилжив.[6]
Харин 2024 оны Засгийн газрын ажлын тайланд “хиймэл оюун+” (人工智能+) санаачилгыг анх дэвшүүлж, 2025 онд Төрийн зөвлөлөөс үүнийг шинжлэх ухаан, аж үйлдвэр, хэрэглээ, нийгмийн үйлчилгээ, төрийн засаглал, олон улсын хамтын ажиллагаанд өргөн нэвтрүүлэх тусгай бодлого болгон баталсан нь Хятадын хиймэл оюуны хөгжлийг технологийн туршилтаас эдийн засаг, нийгмийн өргөн хэрэглээнд шилжүүлэх шинэ үе шат болгожээ.[7] Улмаар 2026–2030 оны XV таван жилийн төлөвлөгөөнд олон модал загвар, хиймэл оюуны агент, биежсэн оюун, салбарын том загвар, дотоодын чип–тооцооллын систем болон “ухаалаг эдийн засаг”-ийг хөгжүүлэхээр тусгасан. Ийнхүү 2017 оноос хойших бодлого нь стратегийн зорилт тогтоох–дэд бүтэц, инновацын экосистем бүрдүүлэх–зохицуулалтын тогтолцоо байгуулах–эдийн засаг, нийгэмд өргөн нэвтрүүлэх гэсэн шат дарааллаар хөгжсөн байна.[8]
Бодлогын зорилтын хэрэгжилт ба 2030 он хүртэлх төлөв
2017 оны төлөвлөгөөний эхний шатны зорилт буюу “2020 он гэхэд хиймэл оюуны технологи, хэрэглээгээр дэлхийн тэргүүлэх түвшинтэй зэрэгцэх” зорилтыг үндсэндээ биелсэн гэж үзэж болно. Тухайн үед Хятад судалгааны хэмжээ, патент, компани, хэрэглэгчийн зах зээл болон үйлдвэрлэл, үйлчилгээний хэрэглээгээр дэлхийн тэргүүлэх бүлэгт орж, томоохон технологийн экосистем бүрдүүлсэн.
Гэхдээ “дэлхийн тэргүүлэх түвшинтэй зэрэгцэх” гэсэн зорилт нь хэмжих нарийн шалгуургүй байв. Мөн хамгийн дэвшилтэт хагас дамжуулагч, тооцооллын тоног төхөөрөмж болон өндөр чанартай суурь судалгааны зарим үзүүлэлтээр АНУ-аас хоцорч байсан тул уг зорилтыг технологийн бүх бүрэлдэхүүнээр бус, судалгаа–зах зээл–хэрэглээний нийлбэр чадавхаар биелсэн гэж үнэлэх нь илүү үндэслэлтэй.[4][9]
Хоёрдугаар шатны “2025 он гэхэд хиймэл оюуны суурь онолд томоохон ахиц гаргаж, зарим технологи, хэрэглээгээр дэлхийд тэргүүлэх” зорилт ихэнхдээ хэрэгжсэн боловч бүрэн биелээгүй байна. Stanford-ийн 2026 оны AI Index-ийн мэдээллээр Хятад хиймэл оюуны өгүүллийн тоо, эшлэл, патентын олголтоор тэргүүлж, дэлхийн хамгийн их эшлэгдсэн 100 AI өгүүлэлд эзлэх тоогоо 2021 оны 33-аас 2024 онд 41 болгож нэмэгдүүлжээ. Хятад 2025 онд 35 чухал загвар бүтээсэн бол АНУ 59 загвартайгаар тэргүүлсэн хэвээр байв. Харин хоёр улсын шилдэг загварын гүйцэтгэлийн зөрүү эрс багасаж, 2026 оны 3 дугаар сарын байдлаар АНУ-ын тэргүүлэх загварын давуу тал 2.7% болсон байна.[9] Хятадад 2025 онд хиймэл оюуны үндсэн салбарын хэмжээ 1.2 их наяд юанийг давж, төрөлжсөн AI компанийн тоо 6200 гаруй болсон; мөн генератив буюу Хятадад текст, зураг, дуу, видео зэрэг шинэ агуулга үүсгэдэг хиймэл оюуны үйлчилгээг хэрэглэгчдийн тоо 602 сая буюу интернэт хэрэглэгчдийн 42.8 хувьд хүрчээ.[10] Гэхдээ 2025 оны зорилтыг “суурь онол болон хамгийн дэвшилтэт технологийн нийт түвшнээр дэлхийд тэргүүлсэн” гэж дүгнэх боломжгүй. Хятад судалгааны хэмжээ, патентын тоо, нээлттэй загвар болон үйлдвэрлэлийн хэрэглээгээр давуу боловч хамгийн өндөр нөлөөтэй патент, frontier загварын тоо, дэвшилтэт загвар сургах тооцооллын хүчин чадал, өндөр хүчин чадлын GPU, өндөр зурвасын санах ой (HBM), чип үйлдвэрлэлийн зарим тоног төхөөрөмжөөр АНУ болон түүний холбоотнуудаас хамааралтай хэвээр байна.
АНУ-ын дэвшилтэт тооцоолол, хагас дамжуулагчийн экспортын хяналт энэ эмзэг байдлыг нэмэгдүүлж байгаа боловч дотоодын чип, программын стек, хэмнэлттэй архитектур, нээлттэй эхийн загвар хөгжүүлэх Хятадын хүчин чармайлтыг мөн түргэсгэж байна.[11]
2030 онд “дэлхийн хиймэл оюуны инновацын гол төв болох” гуравдугаар шатны зорилт биелэх магадлал өндөр боловч үүнийг Хятад бүх үзүүлэлтээр АНУ-ыг бүрэн гүйцэж түрүүлнэ гэж ойлгож болохгүй. Хятад дэлхийн хоёр гол AI төвийн нэг хэвээр үлдэх, патент, нээлттэй загвар, робот, ухаалаг автомашин, дрон, үйлдвэрлэлийн автоматжуулалт болон төрийн үйлчилгээний хэрэглээгээр тэргүүлэх магадлал өндөр. Том дотоодын зах зээл, үйлдвэрлэлийн бүрэн сүлжээ, 600 сая гаруй генератив AI хэрэглэгч, төрийн санхүүжилт, өргөн хэрэглээний орчин нь энэ төлөвийг дэмжинэ.[8]–[10] Түүнчлэн Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллагыг байгуулах үйл явц нь Хятад технологийн бүтээгдэхүүнээс гадна AI-ийн стандарт, засаглал, нээлттэй эхийн экосистемийг Глобал Өмнөдийн орнуудад түгээх институцийн суурь бүрдүүлж эхэлснийг харуулж байна. Гэхдээ дэвшилтэт чипийн хамаарал, экспортын хяналт, өндөр чанартай өгөгдөл, эрчим хүч–усны хэрэгцээ, орон нутгийн давхардсан хөрөнгө оруулалт болон зохицуулалтын хатуу орчин нь зорилтыг хязгаарлах хүчин зүйл хэвээр үлдэнэ. Иймээс 2030 оны зорилтыг “Хятад дэлхийн AI-ийн цорын ганц төв болно” гэхээс илүү “АНУ-тай зэрэгцэх дэлхийн хоёр гол төвийн нэг болж, үйлдвэрлэлийн болон өргөн хэрэглээний AI-аар тэргүүлнэ” гэсэн утгаар биелэх магадлал өндөр гэж үзэж болно.
АНУ–Хятадын хиймэл оюуны ноёрхлын жижиг, дунд улсуудад үзүүлэх нөлөө
АНУ, Хятад хоёрын хиймэл оюуны ноёрхол жижиг, дунд улсуудад нэг талаас хөгжлийн шинэ боломж нээх боловч нөгөө талаас технологийн хараат байдал, геополитикийн сонголтын дарамтыг нэмэгдүүлнэ. Chatham House-ийн дүгнэснээр AI-ийн өрсөлдөөн загварын гүйцэтгэлээс дэд бүтэц рүү шилжсэнээр улс орнууд Америк эсвэл Хятадын үүлэн үйлчилгээ, чип, дата төв, программын платформ, техникийн стандартаас алийг нь ашиглах, стратегийн өгөгдлөө ямар нөхцөлөөр боловсруулах тухай шийдвэртэй тулгарч байна.
Тус хүрээлэн бүрэн бие даасан байдал бодитой бус ч нийлүүлэгчээ төрөлжүүлэх, тодорхой салбарт дагнан чадавх бүрдүүлэх, түнш орнуудтай нөөцөө нэгтгэх, эсвэл их гүрнүүдийн технологийг хослуулан ашиглах замаар стратегийн уян хатан байдлаа хадгалж болно гэж үзжээ.[12]
Carnegie Endowment-ийн дүгнэлтээр бараг бүх улс AI-ийн чип, үүлэн платформ, дата төв, суурь загвар зэрэг аль нэг давхаргад гадаад хамааралтай бөгөөд АНУ, Хятадын компаниуд дэлхийн системийн гол бүрэлдэхүүний ихэнхийг нийлүүлж байна. Суурь систем нь гадаадын эзэмшил, удирдлагад байх нь эмзэг өгөгдлөө хамгаалах, эдийн засгийн өгөөжийг дотооддоо хадгалах, хэл–соёлдоо тохирсон систем хөгжүүлэх боломжийг хязгаарлаж болох тул “бүрэн тусгаар тогтнол”-оос илүү “удирдаж болох харилцан хамаарал” бодитой хувилбар гэж үзсэн байна.[13] Brookings-ийн шинжилгээгээр тооцоолох хүчин чадал, эрчим хүч, дата төв, нийлүүлэлтийн сүлжээ, хүний нөөцийн ялгаа үргэлжилбэл AI-ийн хуваагдал бүтцийн тэгш бус байдлыг гүнзгийрүүлэх эрсдэлтэй; харин зөв бодлого хэрэгжүүлбэл жижиг дунд орнууд уламжлалт хөгжлийн зарим үе шатыг алгасан, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, төрийн үйлчилгээг шинэчлэх боломжтой.[14]
CSIS мөн хямд загвар, дэд бүтцийн өрсөлдөөн хөгжиж буй орнуудын сонголтыг нэмэгдүүлэх боловч тооцооллын дэд бүтэцтэй болох нь дангаараа хангалтгүй, хиймэл оюуныг хэрхэн удирдах, нутагшуулах, эдийн засгийн өгөөжийг хуваарилахад эдгээр улсын оролцоо зайлшгүй гэж онцолжээ.[15]
Эндээс үзвэл жижиг, дунд улсын оновчтой хувилбар нь аль нэг блокт бүхэлдээ түгжигдэх бус, нийлүүлэгчээ төрөлжүүлэх, стратегийн өгөгдлийн хадгалалт ба боловсруулалтад үндэсний шаардлага тавих, систем хооронд шилжих боломжийг гэрээгээр баталгаажуулах, үндэсний хэлний өгөгдөл болон хүний нөөцөө зорилтот чиглэлээр хөгжүүлэх явдал юм.
Аюулгүй байдал судлалын хүрээлэн бэлтгэв

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
Сэрэмжлүүлэг: ХХБ-ны системийн шинэчлэлийг далимдуулж иргэдийг залилж байна
ХУУЛЬ: АМНАТ, ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ БАТЛАВ
Хуурамч баримтаар 2.5 тэрбум төгрөгийн урамшуулал авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход хоёр нисдэг тэрэг ашиглана гэв
НӨАТ-ын буцаан олголтоосоо 41,020 иргэн 779.4 сая төгрөгийн татвараа төлжээ
ТАНИЛЦ: Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүд
Арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр авагчдын үндсэн тэтгэвэр орохтой зэрэгцэн суурь тэтгэвэр нэмэгдэж орно
Монгол Улсын иргэд бүлэглэн хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ
“Солонго-1, 2” төсөл: Орон сууцны үнийг бууруулж, урьдчилгаагүйгээр өмчлөх боломжийг бүрдүүлнэ
Гурван настай хүүхдүүдийн эрт илрүүлэх үзлэгээр цус багадалт, амны хөндийн эрүүл мэндийн асуудал түгээмэл илэрч байна гэв
МАН-ЫНХАН: Намын хагарлын бэлгэ тэмдэг Г.Занданшатарыг үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдгээр өргөмжлөх юм уу…?
Н.Алтанхуяг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хууль, эрхзүйн хаалтгүй болжээ
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Малаа хайж яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай…
Мэдрэлийн эмч Б.Доржханд: Нойргүйдлээс үүссэн мэдрэлийн ядаргааг сэтгэл зүй рүү чиглэсэн аргачлалуудтай хавсарч эмчлэх нь үр дүнтэй
Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчлөл илэрсэн
78 насандаа докторын зэрэг хамгаалсан Ц.Пагмажав багш
Ерөнхийлөгчид хэрэгжүүлэх боломжгүй хуульд гарын үсэг зурахыг санал болгож байна
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.