
“Хэт задгай хувцаслажээ”, “Ингэж хувцаслаад залуу охидод ямар үлгэр дуурайлал үзүүлэх вэ”, “Эмэгтэй хүн цэгцтэй, даруухан хувцаслах хэрэгтэй”, “Монгол эмэгтэй ил задгай хувцаслаж явдаг ёс байхгүй” зэргээр задгай хувцасласан эмэгтэйчүүдийг шүүмжлэх, гадуурхах, харааж зүхэх тохиолдол олонтаа гардаг.
Ялангуяа олны танил эмэгтэйчүүд биеэ ил гарсан, задгай хувцас өмссөн зураг сошиал хуудастаа нийтлэхэд тухайн хувцаснаас нь илүү түүний хүмүүжил, ёс суртахуун, амьдралын хэв маяг, хувь хүн рүү чиглэн шүүмжилсэн сэтгэгдлүүд хөвөрсөөр байдаг. Тэгвэл хэдийнээ хүнийг өмссөн хувцсаар нь дүгнэж, элдвээр хэлэх хандлага нийгэмд тогтсон хэвшмэл ойлголт болжээ. Хэн нэгэн өөрийн сонирхлоороо хувцасласныхаа төлөө бусдад элдвээр шүүмжлүүлж, өөртөө итгэлгүй болох, цаашлаад бэлгийн хүчирхийлэлд хүртэл өртөх зэргээр олон дарамтад ордог байна. Хэн нэгэн хүссэнээ өмсөж, эдлэх нь хувь хүний бус олон нийтийн сонголт болсон уу.
“Задгай хувцас хямдхан, үнэ цэнгүй” гэх хандлага бол өнөө үед хуучирсан бодол”
Хувцаслалттай холбоотой дээрх ойлголтыг Б.Мишээл өөрийн цахим хуудаснаа ийн тайлбарлажээ.
Тэрээр “Би анх задгай хувцас өмсөж чаддаггүй байлаа. Яг л бусдын адил “Хүмүүс намайг юу гэж бодох бол”, “Таньдаг хүмүүс элдвээр хэлэх вий” гэж санаа зовон, урт юбка өмсөхөд хүртэл эвгүй санагддаг байсан. Харин манай нөхөр үргэлж л “Гоё байна. Залуу байгаа дээрээ хүссэнээ өмс” гэдэг байсан. Гэтэл би авсан гоё хувцаснуудаа өмсөлгүй хадгалаад л. Хоёр хүүхэд төрүүлснийхээ дараа “Яагаад өөгүй сайхан биетэй байхдаа хүссэн хувцсаа өмсөөгүй юм бол” гэж үнэхээр их харамссан. Одоо бол хөдөлмөрлөсөн бас хүүхэд төрүүлсэн биедээ хайртай. Тиймээс хэний ч бодол надад хамаагүй. Гоё байгаа дээрээ music festival, тайз гээд залуучуудын арга хэмжээнд хүссэн хувцсаа өмсдөг.
Задгай, биеийн хэсгүүд ил гарсан хувцас өмсөхөөр “Нөхөртэй, хүүхэдтэй хүн байж”, “Залуу охидод буруу үлгэр дуурайлал үзүүлж байна” гэх мэтээр хүмүүс нэлээд шүүмжилдэг. Үнэнийг хэлэхэд хүүхэдгүй, нөхөргүй байсан ч гэсэн өөрөөр шүүмжлэх л байсан байх.
Зарим хүн задгай хувцсыг бусдад таалагдахын тулд өмсдөг гэж боддог. Харин хүн өөрөө өөртөө таалагдах гэж л өмсдөг. “Задгай хувцас хямдхан, үнэ цэнгүй” гэх хандлага бол өнөө үед хуучирсан бодол. Хэдэн жилийн дараа манайхан илүү нээлттэй сэтгэж, дийлэнх хүмүүс аливааг илүү эергээр хүлээж авдаг болно гэдэгт итгэж байна” гэжээ.
“Зөв үлгэр дуурайлал хувцаслалтаар бус үг, үйлдлээр илэрдэг”
Хэн нэгэнд зохимжгүй санагдсан хувцас өөр нэгний хувьд өөрийнхөөрөө байх эрх чөлөөний нэг хэлбэр байж болно. Тиймээс бид өөрсдийн хувцасны сонголтыг бусдад тулгах шаардлагагүйн дээр бусдын сонголтыг өөрийн хэмжүүрээр дүгнэх шаардлага ч байхгүй юм. Таалагдахгүй байх эрх бидэнд бий. Хамгийн гол нь хувцасны сонголт хүний үнэ цэнийг тодорхойлохгүй. Хүний үнэ цэн, зан чанар, хүмүүжил бол үүнээс хавьгүй том ойлголт юм.
Тэгвэл “Задгай хувцас” гэж юу вэ. Хүн бүр үүнийг өөрөөр тодорхойлох болов уу. Хэн нэгний хувьд өвдөгнөөс дээш банзал хэвийн санагдах ч нөгөөд нь хэт богино санагдаж болно. Мөр ил гарсан даашинзыг зарим нь энгийн гэж үзэхэд өөр нэгэн “задгай” хувцас гэж бодож болно.
“Задгай” гэдэг нь бүх цаг үе, нийгэмд адилхан үйлчилдэг хэмжүүр биш. Хувцасны талаарх ойлголт цаг хугацааны явцад өөрчлөгдөж ирсэн. Өнөөдөр бид өдөр тутмын хувцас гэж үздэг загвар, стилиүд өмнөх нийгэмд зохисгүйд тооцогдож байсан байдаг. Цаашилбал зарим цаг үед эмэгтэйчүүд өмд өмсөхөд хүртэл эсэргүүцэлтэй тулгарч байсан түүх бий. Харин одоо өмд эмэгтэй хүний хамгийн энгийн хувцасны нэг болсон. Өөрөөр хэлбэл, хувцасны хэлбэр өөрчлөгдөхийн зэрэгцээ түүнд өгдөг нийгмийн үнэлэмж ч өөрчлөгддөг байна. Тиймээс өнөөдөр “Задгай” хэмээн нэрлэж буй хувцас ирээдүйд өөр үнэлэмжтэй болохыг үгүйсгэхгүй. Бид хэн нэгэнтэй анх уулзаад хэдхэн секундийн дотор л түүнд ямар нэгэн үнэлгээ өгдөг. Нүүр царай, үсний засалт, биеэ авч яваа байдал, дуу хоолой, хувцас зэрэг нь анхны сэтгэгдэлд хамгийн их нөлөөтэй. Австралийн Флиндерсийн их сургуулийн судлаачид эмэгтэйчүүдийн хувцаслалтын сонголт, биеийн талаарх ойлголтын хоорондын хамаарлыг судалсан байна.
Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн хувцас сонголтод өөрийн биеийн талаарх ойлголт, биеэ хэрхэн мэдэрдэг байдал, өөрийгөө хэрхэн харуулах хүсэл зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг болохыг авч үзжээ. Өөрөөр хэлбэл, хүн хувцас сонгохдоо зөвхөн “Бусад хүн намайг юу гэж бодох бол” гэж боддоггүй байна.
Өөрийн биеэ хэрхэн мэдэрч байгаа, өөртөө хэр итгэлтэй байгаа, ямар харагдахыг хүсэж байгаа, ямар хувцсанд дуртай зэрэг олон хүчин зүйл давхар нөлөөлдөг гэжээ. Зөв үлгэр дуурайлал гэдэг нь бүгд ижил хувцаслах тухай биш, ялгаатай сонголтыг хүндэтгэж сурах тухай байж болох юм. Сургууль, ажлын байр, албан ёсны арга хэмжээ зэрэг тодорхой орчинд хувцаслалтын дүрэм байж болно. Гэхдээ дүрэм мөрдүүлэх болон хүний ёс суртахууныг хувцсаар нь дүгнэх хоёр өөр зүйл. Тиймээс нэгнийхээ сонголтыг хүндэлж, өөрийн бодлыг бусдад тулгахгүй байцгаая.
Т.ХАЛИУНАА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
Сэрэмжлүүлэг: ХХБ-ны системийн шинэчлэлийг далимдуулж иргэдийг залилж байна
ХУУЛЬ: АМНАТ, ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ БАТЛАВ
Хуурамч баримтаар 2.5 тэрбум төгрөгийн урамшуулал авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход хоёр нисдэг тэрэг ашиглана гэв
НӨАТ-ын буцаан олголтоосоо 41,020 иргэн 779.4 сая төгрөгийн татвараа төлжээ
ТАНИЛЦ: Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүд
Арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр авагчдын үндсэн тэтгэвэр орохтой зэрэгцэн суурь тэтгэвэр нэмэгдэж орно
Монгол Улсын иргэд бүлэглэн хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ
“Солонго-1, 2” төсөл: Орон сууцны үнийг бууруулж, урьдчилгаагүйгээр өмчлөх боломжийг бүрдүүлнэ
Гурван настай хүүхдүүдийн эрт илрүүлэх үзлэгээр цус багадалт, амны хөндийн эрүүл мэндийн асуудал түгээмэл илэрч байна гэв
МАН-ЫНХАН: Намын хагарлын бэлгэ тэмдэг Г.Занданшатарыг үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдгээр өргөмжлөх юм уу…?
Н.Алтанхуяг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хууль, эрхзүйн хаалтгүй болжээ
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Малаа хайж яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай…
Мэдрэлийн эмч Б.Доржханд: Нойргүйдлээс үүссэн мэдрэлийн ядаргааг сэтгэл зүй рүү чиглэсэн аргачлалуудтай хавсарч эмчлэх нь үр дүнтэй
Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчлөл илэрсэн
78 насандаа докторын зэрэг хамгаалсан Ц.Пагмажав багш
Ерөнхийлөгчид хэрэгжүүлэх боломжгүй хуульд гарын үсэг зурахыг санал болгож байна
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.