
Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ) хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.
Тус хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ) -ийг төлөөлж, Азийн бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др. Жэйсон Ли нар гарын үсэг зурлаа.
Монгол Улс 2013 онд Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын гишүүнээр элсэж, 2014 оноос Монгол Улсад Хөтөлбөрийн газраа байгуулан, ногоон эдийн засгийн шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, ногоон санхүүжилт, тогтвортой хот байгуулалт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийн чиглэлээр хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж ирсэн.
Өнгөрсөн хугацаанд ДДНХИ нь Монгол Улсад хэрэгжүүлсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд 375 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэхэд дэмжлэг үзүүлж, үндэсний хөгжлийн бодлого, стратегийн баримт бичгүүдийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулж иржээ.
Тухайлбал, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC), Эрчим хүчний салбарын ногоон хөгжлийн стратеги, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулахад техникийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн байна.
Түүнчлэн эрчим хүч, ногоон санхүүжилт, тогтвортой хот байгуулалтын чиглэлээр 20 гаруй суурь судалгаа, үнэлгээ хийж, жишиг ногоон цэцэрлэг, Сайншандын нарны дулааны станц, орон сууцны дулаан техникийн шинэчлэл, Монголын Ногоон санхүүгийн корпораци зэрэг төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, олон улсын уур амьсгалын болон хөгжлийн санхүүжилтийг татахад шаардлагатай суурийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлжээ.
Уг хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс болон ДДНХИ-ийн хамтын ажиллагааны эрх зүйн үндэс улам баталгаажиж, Монгол Улсад хэрэгжиж буй болон цаашид хэрэгжүүлэх ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн чиглэлийн техникийн хамтын ажиллагаа, олон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг тасралтгүй үргэлжлүүлэх таатай нөхцөл бүрдэнэ.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, ногоон шилжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд эрх зүйн орчноо боловсронгуй болгохын зэрэгцээ олон улсын хамтын ажиллагаа, уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалтыг үр дүнтэй татах, удирдах институцийн чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байна.
Иймд ДДНХИ-тай тогтоосон хамтын ажиллагааны эрх зүйн үндэсийг баталгаажуулж буй энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын ногоон шилжилтийг дэмжих, олон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой үйл явдал болж байна” гэлээ.

ДДНХИ-ийн Азийн бүсийн үүрэг гүйцэтгэгч Др. Жэйсон Ли “Энэхүү хэлэлцээр нь зөвхөн эрх зүйн баримт бичиг төдийгүй Монгол Улсын ногоон хөгжлийн зорилт, уур амьсгалын талаарх зорилтуудыг урагшлуулах чиглэлээр бидний хамтын үүрэг, амлалтыг дахин баталгаажуулж буй чухал алхам юм.
ДДНХИ-ийн Монгол Улстай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн цар хүрээг өргөжүүлэх, олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улмаар Монгол Улсыг ногоон, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, хүртээмжтэй эдийн засагт шилжих үйл явцыг дэмжих бат бөх суурийг бүрдүүлнэ” хэмээн онцоллоо.
Тус хэлэлцээр нь Монгол Улсын Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль, ногоон шилжилтийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай олон улсын техникийн болон санхүүгийн дэмжлэгийг үргэлжлүүлэн татах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.

"Горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
"Төмөр зам доогуурх нүхэн гарц, ДЦС 5-ын бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд үргэлжилнэ"
ЭЦА: Химийн хортой бодис ашигласан, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан үйлдлийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

Эдийн засаг, хөгжлийн сайд махны үнийг буурч 20 мянган төгрөгт хүрсэн гэтэл 26-35 мянган төгрөгийн үнэтэй байна
“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
25 жилийн өмнөх эл өдөр дэлхийг айдаст автуулсан халдлага болж байв
Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа “хувьсах зардал нэхээгүй” гэв
Т.Аубакир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг буцаалаа
Самрын нөөц бага байгаа тул түүж, бэлтгэхийг хориглолоо
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй
Төсвийг мөшгөе: Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад инженерийн бэлтгэл ажилд 2 тэрбум 57 сая төгрөгийг зарцуулна
ФОТО: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг угтан авлаа
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт ням гарагт дуусгавар болно
Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
М.Нарантуяа-Нара: Өмнө нь урваж байсан учраас Монгол Улс бодлогын яамаа хасаг хүнд хариуцуулмааргүй байна
Т.Аубакир: М.Нарантуяа-Нара фашист үйлдэл хийж байна
Өнөөдөр Дулаан хангамжийн байгууллага үүсэж хөгжсний 67 жилийн ойн өдөр тохиож байна
Б.Жавхланд Ерөнхийлөгчид нэр дэвших эрх байхгүй
Ард түмний гэгддэг Таван толгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай
БАЙР СУУРЬ: Төсвийн тодотголын талаар хэн, хэн юуг өгүүлэв
С.Зоригийн хөшөөг зөөсөн компанийг 1000 нэгжээр торгов
ТАНИЛЦ: Үхрийн цул, хонины мах, нэгдүгээр зэргийн гурил, луувангийн үнэ өсжээ
Фото: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Цагдаагийн хурандаа К.Женисгүл М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.