
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан дарга нар цуглана биз гэж хүлээж байтал тэгсэнгүй, нийгмийн олон хэсгийн харилцааны талбар байлаа.
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцид нэгдэн орсон 197 улсын 15 мянга гаруй хүн хэлэлцээ болох Цэнхэр бүсэд бүртгүүлсэн уг хуралд өнөөдрийн байдлаар 172 орны төлөөлөгчид ирээд байгаа гэх. Оролцогчдын бүртгэл цаашид ч үргэлжилнэ.
Гадаад дотоодын зочид чинь хурлаа таслаад дэлгүүрт явна шүү гэх хошигнол ч цахимд яваа харагдана лээ. Хурлын бүх л өдөр 15 мянгуулаа суугаад л яриад байна гэсэн хэрэг биш л дээ. Тухайн хэрэгцээт хуралдаа тодорхой асуудлаар саналаа илэрхийлээд л явна аа гэсэн үг. Тийм болохоор зарим хурал хэт цөөн хүнтэй ч юм шиг санагдахыг ч үгүйсгэхгүй.
За тэр ч яахав. КОП17 бидэнд анзаарагдахгүйгээр зарим шинэ соёлыг түгээж байна. Нэн түрүүнд минимал гэж хэлж болохуйц нүсэр биш эко барилга байгууламж. Эх байгалиа сэргээх талаар хуралдаж байгаа хурал юм чинь аргагүй дээ гэж бодогдмоор илүүдсэн хэрэглээгүй, тав тухтай орчин зорьж очсон бүгдэд таатай санагдаж байх шиг..
Дэлхий ертөнц хэтийдсэн тансаглалаас илүү энгийн тухтай зүйлсэд “дурладаг” болсныг сануулахуйц байгаа нь болж л өгвөл нүсэр зүйлд дуртай манай дарга нарт нэгийг бодогдуулсан биз гэж найдна.

КОП17-ын Цэнхэр бүсийн зарим хурлууд хаалттай ч олонх нь нээлттэй, түүгээр зогсохгүй шууд дамжуулж байгаа. Аль ч асуудлыг хэлэлцсэн хурал төр засгийн шийдвэр гаргах түвшний, хувийн хэвшлийн, эрдэмтдийн, иргэний нийгмийн, уугуул иргэдийн, малчдын тариаланчдын гээд төлөөллийг хангаж ний нуугүй яриулж байгаа нь бидэнд бас л шинэхэн. Манай улс ч сүүлийн үед хурал форумдаа бүх талын төлөөллийг оролцуулахыг хичээдэг болсон ч нэг л тийм “хайрцагласан” байдалтай санагддагийг нуумгүй. Харин энд ёстой бүх л талынхны санал бодлыг нийлүүлж, тал талаас нь шүүсийг нь шахтал хэлэлцэх юм. Ийнхүү хэлэлцээд эцэстээ улстөрийн шийдвэр гаргаад байдаг гэсэн санал гомдол талуудаас цөөнгүй сонсогдож байсан хэдий ч оролцоог бүрэн хангаж, нээлттэй ярилцана гэдэг бол том ололт юм.
Төр засгийн шийдвэр гаргагчдаас илүү жинхэнэ ёсоор байгалийг хамгаалагчид, газрыг эзэмшигчид, малчид, мөн ган гачгийн улмаас шилжин суурьшигчид гээд бодит амьдрал дээр цөлжилт, газрын доройтлыг шууд мэдэрч буй иргэдийн төлөөллийн саналыг ихээхэн үнэ цэнтэй гэж КОП17-д оролцогч олон орныхон үзэж байгаа нь илт.
Уур амьсгалын өөрчлөлтийн КОП нь хамгийн том нь шүү, Цөлжилтийнх бол хамгийн бага санхүүжилттэй нь гэсэн үгс цахим сүлжээнд харагдав.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх КОП жил бүр хуралддаг бөгөөд хамгийн их анхаарал татдаг нь үнэн. Парисын хэлэлцээрийн хүрээнд дэлхийн дулаарлыг 1.5 градусаас нэмэгдүүлэхгүй байх уур амьсгалын зорилт бүтэшгүй зүйл гэж үзэх болсон нь бас л үнэн. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор өндөр хөгжилтэй орнууд санхүүжилт өгөх хэлэлцээр байгуулж, жил бүр нэлээд их хөрөнгө зарцуулагддаг ч үр дүн нь тодорхой бус, хэмжигддэггүй, хий хоосон, амлалтаа биелүүлдэггүй гэсэн шүүмжлэл тасардаггүй. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп уур амьсгалын өөрчлөлтийн талаарх энэ асуудлыг “дэлхийн хамгийн хуурмаг явдал” гэж үздэгээ ч илэрхийлсэн. Нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх КОП чулуужсан нүүрс, газрын тосноос татгалзах асуудалд тулдаг учир зарим томоохон гүрнүүдийн ашиг сонирхолтой зөрчилддөг.

Ногоон соёлтой нүүдэлчин монголчууд бид тэнгэр эцэг, газар эх хэмээн дээдэлдэг. Цөлжилттэй тэмцэх хурал газрын доройтолтой тэмцэх асуудлыг тал талаас нь хэлэлцэж байна. Эх болсон газрын тулгамдсан асуудлыг бид 197 орны бүх л хэсгийн төлөөлөлтэй хамтран хэлэлцэхдээ зөвхөн Монголоороо хязгаарлахгүй, дэлхий нийтийн цөлжилт, газрын доройтол, ус, цаашилбал эдгээртэй холбоотойгоор хүн төрөлхтөнд тохиолдож буй бэрхшээл хүндрэлийг шийдэх гарцыг хайж байна.
Хий хоосон үг лоозон биш, ажил хэрэгч яриа өрнөж байгаа нь хэлэлцүүлэг бүрээс тодхон харагдаж байна. Зохион байгуулагч улсын хувьд манай туршлагыг бүхий л хэлэлцүүлэгт ярьж, саналыг сонсож байгаа нь том давуу тал юм.
Үг хэлж буй улс орны төлөөлөл бүр Монголын ард түмэнд баярлалаа хэмээн хэлж буй нь ч бас сайхан л сонсогдож байгаа. Газрын доройтлын асуудал аль нэг Засгийн газрын биш, ард түмний, бүх хүн төрөлхтний асуудал болсон нь хэлсэн үг бүрээс ярилцаж буй сэдэв бүрээс тодорхой байна. Сайн туршлага иш татахдаа Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод төслийг цөөнгүй дурдаж буйг ч онцлох нь зүй. Цаашдаа эх орны минь нэртэй сайн туршлага олноор нэмэгдэнэ, ялангуяа малчдад чиглэсэн зүйлс багагүй хийгдэх байх гэж найдна. Байгалиараа дамжиж хүнийхээ амьдралд нөлөөлөх л гол нь шүү гээд л бодлого гаргах түвшнийхэн, олон улсын төлөөллүүд дахин дахин хэлээд байна лээ.
Манай улс КОП17-д Тал хээрийн төлөвлөгөө нэрийн дор
- -Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
- -Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга
- -Байгальд суурилсан шийдэл бухий тогтвортой дэд бүтцийн санаачилга гэсэн 3 санаачилгыг дэвшүүлнэ.
Хоёр жилийн өмнө Саудын Арабад КОП16 маш амжилттай болсон ч хэлэлцээрээ бүрэн баталж чадаагүй, Гангийн асуудал нь өдгөө яригдаж байгаа. Тиймдээ ч дэлхийн олон улсын төлөөлөгчид КОП17-г шийдлийн, хэрэгжилтийн КОП байх болно хэмээж буй. Энэ нь зохион байгуулж буй манай улсын хувьд таатай нөхцөл гэж харж байгаа.

Цөлжилттэй тэмцэх конвенцын тооцооллоор өдөр тутам 1 тэрбум ам.доллар зарцуулж байж байгаль эх дэлхий, усаа сэргээж чадна гэж үзэж байна. Гэхдээ тийм их санхүүжилт гаргах боломж мэдээж үгүй.
Санхүүжилт дутагдалтай, хамгийн чухалд нь бодитой тооцож үр өгөөжтэй зүйлд хөрөнгө оруулах, бизнесийг харах өнцгөө өөрчлөх, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих, газар эзэмших эрхэд нь анхаарах, хувийн хэвшлийг татаж оролцуулах гэх мэт олон зүйлийг оролцогчид тал талаас нь ярьж байна. Цөлжилт, газрын доройтол, ган, хүн амын сөрөн тэсвэрлэх чадвар, тогтвортой санхүүжилт, хүнсний аюулгүй байдал, малчид, уугуул иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжиж буй орны асуудлыг шийдвэрлэх гээд олон чиглэлээр бодит ахиц дэвшлийг хүлээж буйгаа бүлэг бүрийн төлөөлөл хэлж байсан юм. Ядуурал, өлсгөлөн, тэгш бус байдал, хүн амын шилжин суурьшилт гээд маш олон асуудал хэлэлцүүлгийн үеэр яригдаж байна. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 55 хувь нь газраас хамаарч байгаа учир бүх л асуудал яригдах нь зүйн хэрэг биз ээ. Газраас хүнс, хувцас гээд хүнд хэрэгтэй бүхий л зүйл “үүсэлтэй” бөгөөд хөрс, усандаа анхаарлаа хандуулахгүй бол орших уу, эс орших уу гэдэгтээ тулна гэдгийг дурдах хүн ч цөөнгүй байсан. Шинжлэх ухааны үндэслэлтэй, өгөгдөлд суурилсан шийдэл байх, өгөгдөл нь ил байх зэргийг хүсэж буйгаа ч илэрхийлсэн нь цөөнгүй.

Байгальд ээлгүй техник технологиос татгалзах, санхүүжилтийн үр дүнг бодитоор хэмжих зэрэг бүхий л өнцгөөс асуудлыг тун ч өргөн хүрээтэй хэлэлцэж буй КОП17 бодит үр дүнтэй, ахиц дэвшилтэй шийдлийн хурал болох нь тодорхой гэж найдна. Монголд болсон КОП ийм асуудлыг шийдсэн гэх түүх удахгүй бичигдэх биз ээ.
КОП17-ын бидэнд авчирч буй өөр нэг том ололт бол ногоон санхүүжилтийг нийтээрээ сонирхож эхэлсэн явдал. Энэ хурлаас өмнө Уур амьсгалын өөрчлөлтийн хуулиа баталж, ногоон санхүүжилт татах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Зохион байгуулагч эх орны минь хувьд Цэнхэр, Ногоон бүсэд хэдэн зуун зэрэгцээ арга хэмжээ хийж, төр засаг, хувийн хэвшил, банк санхүү, малчид, тариаланчид, эрдэмтэд мэргэд, залуус хүүхдүүд, сайн дурынхан хэн бүгд олон улсын болон дотоодын байгууллагаас суралцсан өдрүүд болж байна. Уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа яаж солонгоруулах вэ гэж бид ярьдаг. Дэлхий даяар яригдаж буй ногоон эдийн засаг ийнхүү солонгоруулах нэг том гарц гэдэг нь тодорхой.


Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
Сэрэмжлүүлэг: ХХБ-ны системийн шинэчлэлийг далимдуулж иргэдийг залилж байна
ХУУЛЬ: АМНАТ, ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ БАТЛАВ
Хуурамч баримтаар 2.5 тэрбум төгрөгийн урамшуулал авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наядыг иргэн бүрд хувааж дансанд нь өгөхийг шаардаж, гарын үсэг цуглуулж эхэлжээ
Монголын далбаатай хөлөг онгоцноос 1.16 тонн кетамин хураан авчээ
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргаланд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход хоёр нисдэг тэрэг ашиглана гэв
НӨАТ-ын буцаан олголтоосоо 41,020 иргэн 779.4 сая төгрөгийн татвараа төлжээ
ТАНИЛЦ: Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүд
Арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр авагчдын үндсэн тэтгэвэр орохтой зэрэгцэн суурь тэтгэвэр нэмэгдэж орно
Монгол Улсын иргэд бүлэглэн хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ
“Солонго-1, 2” төсөл: Орон сууцны үнийг бууруулж, урьдчилгаагүйгээр өмчлөх боломжийг бүрдүүлнэ
Гурван настай хүүхдүүдийн эрт илрүүлэх үзлэгээр цус багадалт, амны хөндийн эрүүл мэндийн асуудал түгээмэл илэрч байна гэв
МАН-ЫНХАН: Намын хагарлын бэлгэ тэмдэг Г.Занданшатарыг үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдгээр өргөмжлөх юм уу…?
Н.Алтанхуяг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хууль, эрхзүйн хаалтгүй болжээ
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Малаа хайж яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай…
Мэдрэлийн эмч Б.Доржханд: Нойргүйдлээс үүссэн мэдрэлийн ядаргааг сэтгэл зүй рүү чиглэсэн аргачлалуудтай хавсарч эмчлэх нь үр дүнтэй
Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчлөл илэрсэн
78 насандаа докторын зэрэг хамгаалсан Ц.Пагмажав багш
Ерөнхийлөгчид хэрэгжүүлэх боломжгүй хуульд гарын үсэг зурахыг санал болгож байна
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.