
УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа. Тэрбээр саяхан Төрийн ордонд ирэх оны төсөвтэй холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
-Төрийн ордонд хийсэн хэлэлцүүлгийн тань гол зорилго юу байв. Энэ хэлэлцүүлгээс ямар үр дүн хүлээж байна вэ?
-Бид жил бүр дараа жилийнхээ улсын төсвийг хэлэлцэж баталдаг. Ингэхээс өмнө бүх төсвийн захирагч нар тухайн төсөв нь зөв үү, нээлттэй байна уу, зорилтод бүлэгтээ хүрч байгаа юу гэдэг дээр хэлэлцүүлгийг салбар бүрд хийдэг. Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ гүүр болж, УИХ-д сонгогдсоны хувьд улсын төсвийг хэлэлцэх гэж байна.
Одоо ийм асуудлыг хэлэлцэнэ, үүн дээр нь хэдүүлээ ямар санал хүргүүлэх вэ гэдгийг нэгтгэж, давхар дуу хоолой болж ажиллахыг зорьдог. Зарим хүмүүс маань яам, тамгын газруудад хийж байгаа хэлэлцүүлгүүдэд тэр бүр очиж, мэдээллийг нь авч чаддаггүй. Эсвэл 100, 200 хүнтэй хэлэлцүүлэг дунд очсон ганц хоёрхон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань хүчтэй дуугарч, саналаа илэрхийлж чаддаггүй. Үүнийг мэддэг болохоор л улсын төсөвтэй холбоотой хэлэлцүүлгийг би хоёр дахь жилдээ хийж байна. Нөгөө талаар ноднин жил төсвийн захирагч нараас хөгжлийн бэрхшээлтэй эрхийн асуудлаар ямар зүйлийг тусгасан бэ гэж асууж байсан. Тэгвэл энэ жил илүү нарийвчилж, амьдралын насны мөчлөгөөр нь сэдвийг нь өгчихсөн байгаа. Тухайлбал 0-2 нас, 3-5, 6-18 насныхан нийгмийн амьдралд яах юм гэдэг дээр хэлэлцүүлэг хийхээр маш олон цоорхой харагдаж байна. Гэтэл зарим зөвхөн төсөв байгаад ч шийдэгдэхгүй асуудал байгаа.
Хүний нөөц, арга аргачлал тэр чигтээ байхгүй. Тэгэхээр улсын төсвийн хэлэлцүүлэг чуулганаар хэлэлцэгдэх үед миний ярих сэдэв маань хоёр, гурван хуудас болчихоод л сууж байна. Тийм болохоор гол зорилго маань яг энэ байгаа юм.
Таны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн хууль, журмын асуудал дээр нэлээд хүчтэй дуу хоолойгоо илэрхийлдэг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд парламент маань таны хүсэж хүлээж байсан шиг шийдвэрүүдийг гаргаж чадав уу?
-Ер нь бол энэ хаврын чуулган л хамгийн ажил хэрэгчээр ажилласан. Яагаад гэхээр бид хаврын чуулганаар Гэр бүлийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг нэлээд хөдөлгөж, ярилцсан. Энэ дотор дандаа хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой харилцаанууд яригдаж байгаа учраас саналаа оруулах боломжтой байсан. Мөн Нийгмийн ажлын тухай хуулиа өргөн барьсан. Тэр үед нийгмийн маш олон асуудлыг шийдэж байгаа юм байна гээд гишүүд маань их сайн дэмжсэн. Энэ утгаараа хамгийн бүтээмжтэй нь хаврын чуулган байлаа. Түүнээс өмнөх чуулганууд ерөнхийдөө улс төрийн тэмцэл дунд явагдаж, засаг нь байн байн солигдчихоор ажил явахад хүндрэлтэй байсан.
-Сүүлийн жилүүдэд парламент, Засгийн газрын түвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой асуудлуудыг ярьж, сонсдог болж байна. Гэхдээ зарим тохиолдолд гишүүд нэлээд ялгавартай хандаад байх шиг анзаарагддаг. Ийм байдал хэр гарсан бэ?
-Тийм, хувь хүн талаасаа надад нэг их асуудал тулгарч байгаагүй. Миний хувьд дуу хоолой нь энэ ширээний ард ирэхгүй байгаа хүмүүсийг дандаа бодож ярьдаг. Тэгж л үгээ хэлдэг. Тийм болохоор жаахан ууртай, гомдолтой дүрээр харагдаад байгаа юм. Ингэхээр зарим нь хүлээж авахгүй байх зэрэг жижиг сажиг зүйлс гарсан. Үүнийг үгүйсгэхгүй, энэ бол байдаг л харилцаа юм билээ л дээ.
Гэхдээ өмнө нь чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр ийм олон удаа хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаар ярьж байсан түүх байхгүй. Ж.Баясгалан гишүүн ч гэсэн нөгөө талд яриад л байгаа. Үүнийгээ дагаад эргэн тойрны хүмүүс өөрчлөгдөж байна. Одоо заримдаа Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр би дуугүй л сууж байхад бусад маань хүртээмжийн тухай хоорондоо яриад байдаг болчихсон. Зарим нэг тохиолдолд буруу ярьж байгаа хүмүүс миний оронд байж үзээгүй учраас мэдэхгүй л байгаа хэрэг шүү дээ. Дээрээс нь энэ улс оронд чинь дан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс амьдардаггүй. Тэгэхээр нийгмийн бусад асуудлуудын ачаалал их байгаа учраас жинлэдэг л байх. Тийм болохоор би ихэнхдээ 2-3 хувилбартай саналууд барьж явдаг юм. Нэг зүйлийг нэмж хэлэхэд энэ зунжингаа болсон бүх баяр наадамд хүртээмжийг оруулж өгсөн. Тусгай бие засах газар, тэргэнцэртэй хүмүүсээ оруулах тусгай тавцан зэргийг засаж янзалсан. Энэ бол үнэхээр том жишээ, хандлагын нэг илрэл. Мөн маш олон сургууль энэ жил хүртээмжээ засаж байгаа. Энэ мэтээр сайжирч байгаа зүйлүүд бий, бий.
-Төсвийн хэлэлцүүлгээ та хэдэн удаа хийх вэ. Мөн ирэх жилийн төсөвт хүсэж байгаа үр дүнгээрээ суулгуулах итгэл найдвар байна уу?
-Монгол Улс олон улсын маш олон гэрээ конвенцид элсэн орсон. Ингэхдээ энэ бүхнийг хийнэ гэдэг амлалт өгдөг. Үүний нэгд нь би өөрөө оролцсон. Хоёр жилийн өмнө Германд болсон Берлин-Амманы тунхаглалд манай улс нэгдэн орсон. Ингэхдээ хөгжлийн зорилтод төслийнхөө 15 хувийг нь хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад зориулна гэдэг амлалт өгсөн. Тийм болохоор би энэ зорилгыг л биелүүлэх гээд яваад байгаа хэрэг.
Бид яг нарийн хэмжиж гаргаж ирэхгүй л байгаа болохоос биш ер нь 15 хувийг зарцуулж байгаа. Гол нь оновчтой байгаа эсэхийг нарийн харах хэрэгтэй. Тийм ч учраас хэлэлцүүлгийн явцад Сангийн яаман дээр очиж уулзахдаа хүртээмж гэдэг чинь зөвхөн налуу зам биш юм шүү гэдгийг зааж өгөх ажлууд хийж байгаа. Сая бид үндсэн хэлэлцүүлгээ хийчихсэн. Энэ жилийн хувьд хүүхдүүд рүү хандсан, тэгш хамруулахтай холбоотой асуудлууд дээр тогтож ажиллахаар бодож байгаа. Ноднин жил би хөдөлмөр эрхлэлт рүү анхаарч ажилласан. Манай улсын хувьд хүүхдүүдийн тухай дата маш муу. Хэдэн хүүхэд хөлөө хаагуур нь тайруулсан, аутизмын хавсарсан оноштой хүүхэдтэй өрх толгойлсон ээжүүд хэд байна зэрэг мэдээлэл байхгүй. Тоогоо цэгцэлж чадахгүй болохоор төсөв, үйл ажиллагаа, цэцэрлэг, сургууль, хүртээмжээ хүргэж чадахгүй байгаа юм. Тиймээс энэ рүү нэлээд чиглэж ажиллах гэж байгаа болохоор аутизмтай хүүхдүүдийн ээж, аавуудтай уулзсан. Ингээд дараа дараагийн уулзалтуудаа хөгжлийн бэрхшээлийнх нь төрлөөр аав, ээжүүдтэй нь уулзахаар төлөвлөж байна. Насанд хүрсэн хүмүүс дуу хоолойгоо илэрхийлчихдэг бол хүүхдүүд чаддаггүй. Тиймээс ээж, ааваас нь дуу хоолойг нь сонсож байж боломжит бүх хувилбараар улсын төсөв рүү оруулахын тулд ийм цуврал уулзалт хийж байгаа юм.
-Таны ярьж байгаа дата мэдээлэл, стандарт, хүртээмж гээд зүйлүүд албан ёсны хууль болж байж л илүү амьдралд ойр хэрэгжих болов уу. Тийм болохоор энэ парламент үлдсэн хугацаандаа таны хүсэж байгаа шиг хуулиудыг баталж чадах болов уу?
-Яах вэ, 99 хувьтай. Би дөнгөж Засгийн газарт хүргүүлчихсэн байгаа Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийнхаа хариуг хүлээж байна. Энэ долоо хоногт ирнэ гэсэн. Миний авсан мэдээллээр Засгийн газар ямар ч байсан дэмжсэн юм билээ. Энэ хуулийн үзэл баримтлалыг Ж.Баясгалан гишүүнтэй хамтран баталсан. Хоёр талаас нь үзэж байгаад л энэ хуулиа ямар ч байсан өргөн барина. Засгийн газар дэмжинэ гэдэг бол төсөв, төлөвлөгөөндөө тодорхой хэмжээнд оруулах боломжтой гэсэн үг. Тийм болохоор намар хэлэлцэх байх. Энэ хууль маань анхдагч хууль, дагалдаад бараг 30-40 хуульд өөрчлөлт оруулна.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
ӨДРИЙН СОНИН

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?
Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй
Э.Галбадрал: Манай Ардчилсан намын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой
Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй болсон

Эдийн засаг, хөгжлийн сайд махны үнийг буурч 20 мянган төгрөгт хүрсэн гэтэл 26-35 мянган төгрөгийн үнэтэй байна
“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
25 жилийн өмнөх эл өдөр дэлхийг айдаст автуулсан халдлага болж байв
Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа “хувьсах зардал нэхээгүй” гэв
Т.Аубакир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг буцаалаа
Самрын нөөц бага байгаа тул түүж, бэлтгэхийг хориглолоо
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй
Төсвийг мөшгөе: Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад инженерийн бэлтгэл ажилд 2 тэрбум 57 сая төгрөгийг зарцуулна
ФОТО: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг угтан авлаа
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт ням гарагт дуусгавар болно
Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
"Горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
М.Нарантуяа-Нара: Өмнө нь урваж байсан учраас Монгол Улс бодлогын яамаа хасаг хүнд хариуцуулмааргүй байна
Т.Аубакир: М.Нарантуяа-Нара фашист үйлдэл хийж байна
ЭЦА: Химийн хортой бодис ашигласан, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан үйлдлийг шалгаж байна
Өнөөдөр Дулаан хангамжийн байгууллага үүсэж хөгжсний 67 жилийн ойн өдөр тохиож байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Б.Жавхланд Ерөнхийлөгчид нэр дэвших эрх байхгүй
"Төмөр зам доогуурх нүхэн гарц, ДЦС 5-ын бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд үргэлжилнэ"
Ард түмний гэгддэг Таван толгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай
БАЙР СУУРЬ: Төсвийн тодотголын талаар хэн, хэн юуг өгүүлэв
С.Зоригийн хөшөөг зөөсөн компанийг 1000 нэгжээр торгов
ТАНИЛЦ: Үхрийн цул, хонины мах, нэгдүгээр зэргийн гурил, луувангийн үнэ өсжээ
Фото: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Цагдаагийн хурандаа К.Женисгүл М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.