
Элс нүүж, бэлчээр доройтож, булаг шанд татарч байгааг Монголын хөдөөд амьдардаг хүнд тайлбарлах шаардлагагүй. Цөлжилт, газрын доройтол гэдэг тэдний хувьд олон улсын тайлангийн хэдэн хувь, эрдэм шинжилгээний хурлын сэдэв биш. Өдөр тутмын амьдралд нь мэдрэгддэг бодит асуудал. Харин энэ сард Монгол Улс энэхүү асуудлыг дэлхийн анхаарлын төвд авчрах томоохон боломжийн өмнө ирээд байна.
2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 зохион байгуулагдана. Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх дэлхийн бодлогыг хэлэлцдэг энэхүү өндөр түвшний уулзалтыг Монгол Улс эх орондоо зохион байгуулж байгаа нь олон улсын хэмжээнд анхаарал татах үйл явдал. Энд Монголын асуудлыг дангаар хэлэлцэх гээгүйг анхаарах хэрэгтэй. Бодлогын асуудал хэлэлцэнэ. Нэгэнт байгаль орчны том хурал болж байгаа учраас бид ч бас эндээс олз, өв үлдээхээр төлөвлөж байна. Монгол Улсын Засгийн газар өөрсдийн төлөвлөгөөгөө танилцуулна.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 76.9 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд тодорхой хэмжээгээр өртсөн. Энэ тоог бид олон жил сонссон ч бодит байдал дээр нөхцөл байдал ямар байгаа, үүний үр дагавар юунд хүргэж буйг тэр бүр анзаарахгүй. Ялангуяа хот суурин газрын бид “Бороо, цас орлоо, халуун, сэрүүн байна” гэхчлэн тухайн өдөр, тухайн сарын цаг агаарын байдлыг л хараад өнгөрнө. Ихэнхдээ өнөөдөр дулаан хувцаслах уу, нимгэн хувцаслах уу гэсэн шийдвэр гаргахын тулд л анхаарал хандуулах нь элбэг. Гэвч мал аж ахуй, газар тариалан эрхлэгчид маань уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн уршгийг өдөр тутмын амьдралдаа хамгийн ихээр мэдэрч байдаг.
Газрын доройтол гэдэг зөвхөн элсэн манхан нэмэгдэхийг хэлэхгүй. Бэлчээрийн ургамлын гарц буурах, хөрсний үржил шим муудах, булаг шанд ширгэх, гангийн давтамж ихсэх, малын тарга хүч муудах, малчин өрхийн орлого буурах зэрэг нь бүгд хоорондоо холбоотой. Өнөөдөр Монголын эдийн засаг, хүнсний хангамж, хөдөө аж ахуй, орон нутгийн иргэдийн амьдрал газрын төлөв байдалтай салшгүй холбоотой хэвээр байна. Хэрэв газар доройтвол энэ нь зөвхөн байгаль орчны салбарын асуудал болоод үлдэхгүй. Иймээс Монголд зохион байгуулагдах COP17-ыг байгаль орчны салбарын ээлжит арга хэмжээ гэхээс илүүтэй Монгол Улсын хөгжлийн асуудалд өгөөж үлдээх томоохон талбар гэж харж болох юм.
COP17-д олон улсын байгууллага, улс орнуудын төр засгийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, бизнесийн байгууллагууд, иргэний нийгэм, орон нутгийн төлөөлөл оролцоно. Монголчууд олон зууны турш эрс тэс уур амьсгалтай орчинд мал аж ахуй эрхэлж, улирал цаг уурын онцлогтой зохицон амьдарч ирсэн туршлагатай. Нүүдлийн мал аж ахуй өөрөө газар, ус, бэлчээрийн нөөцийг улирлын онцлогоор ашиглах уламжлалт мэдлэг дээр тогтож ирсэн. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Малын тоо, бэлчээрийн ачаалал, уур амьсгалын өөрчлөлт, усны хүртээмж, уул уурхай, суурьшлын бүсийн тэлэлт зэрэг олон хүчин зүйл газрын доройтлыг улам хүндрүүлж байна. Энэ нөхцөлд Монголын өмнө нэг чухал асуулт тавигдана. Уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, технологитой хэрхэн хослуулах вэ? Хиймэл дагуулын мэдээлэл, хиймэл оюун ухаан, дата шинжилгээ ашиглан бэлчээр, ус, хөрсний өөрчлөлтийг цаг тухайд нь хянах боломж бий. Гэхдээ технологийн шийдэл дангаараа хангалтгүй. Түүний хажууд малчдын оролцоо, орон нутгийн шийдвэр гаргалт, эдийн засгийн зөв хөшүүрэг хэрэгтэй. Газрыг нөхөн сэргээх бодлогыг зөвхөн мод тарих аянтай адилтгаж болохгүй. Хөрс, ус, ургамал, бэлчээр, орон нутгийн иргэдийн амьжиргааг нэг цогц систем гэж харах шаардлагатай. Иймээс COP17 Монголд ийм шинэ ойлголт, шинэ хамтын ажиллагааг авчрах ёстой.
Олон улсын томоохон арга хэмжээний өмнө зохион байгуулалт хамгийн их анхаарал татдаг. Зочид төлөөлөгчдөө хэрхэн хүлээж авах, замын хөдөлгөөн, аюулгүй байдал, хотын өнгө төрх, үйлчилгээний чанар зэрэг асуудал яригдана. Мэдээж энэ бүхэн чухал. Гэхдээ COP17-ын жинхэнэ үр дүн хурлын танхимын гадна хэмжигдэх ёстой.
Доройтсон газрыг нөхөн сэргээх ямар шинэ төсөл хэрэгжих вэ? Олон улсын ямар санхүүжилт, хамтын ажиллагаа бодит ажил болох вэ? Малчдын оролцоо хэр нэмэгдэх вэ? Шинжлэх ухаан, технологийн ямар шийдэл Монголд нутагших вэ? Ус, бэлчээрийн менежментийн бодлогод ямар өөрчлөлт орох вэ? Эдгээр асуултад хэдэн жилийн дараа бодит хариулт өгч чадвал COP17 Монголд зохион байгуулагдсаны үнэ цэн тэр болно. Монгол Улс хурлыг зохион байгуулаад өнгөрөх бус, хурлын үр дүнг өөрийн үндэсний бодлого, орон нутгийн хөгжил, малчдын амьдралтай холбож чадвал энэхүү арга хэмжээ жинхэнэ утгаараа түүхэн боломж болж чадна.
Наймдугаар сарын 28-нд COP17 өндөрлөнө. Гадаадын зочид төлөөлөгчид буцна. Хурлын танхимууд хоосорно. Дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарал дараагийн үйл явдал руу шилжинэ. Харин Монголын бэлчээр, хөрс, ус эндээ үлдэнэ. Цөлжилт ч үлдэнэ. Тиймээс бид COP17-ын амжилтыг хэдэн мянган төлөөлөгч ирсэн, хэдэн арга хэмжээ зохион байгуулсан гэдгээр хэмжихээс илүүтэй хурлын дараа Монголд юу өөрчлөгдсөнөөр хэмжих хэрэгтэй. Энэ бол Монгол Улсад тулгарч буй нэг том сорилтыг олон улсын хамтын ажиллагааны боломж болгон хувиргах мөч. Тиймээс COP17-ын өмнө тавих хамгийн чухал асуулт нь “Монгол Улс энэ хурлыг хэр сайн зохион байгуулах вэ?” биш. Харин “COP17-ын үр дүн юу байв гэдэг асуулт юм.
Б.Номин

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
Сэрэмжлүүлэг: ХХБ-ны системийн шинэчлэлийг далимдуулж иргэдийг залилж байна
ХУУЛЬ: АМНАТ, ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ БАТЛАВ
Хуурамч баримтаар 2.5 тэрбум төгрөгийн урамшуулал авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход хоёр нисдэг тэрэг ашиглана гэв
НӨАТ-ын буцаан олголтоосоо 41,020 иргэн 779.4 сая төгрөгийн татвараа төлжээ
ТАНИЛЦ: Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүд
Арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр авагчдын үндсэн тэтгэвэр орохтой зэрэгцэн суурь тэтгэвэр нэмэгдэж орно
Монгол Улсын иргэд бүлэглэн хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ
“Солонго-1, 2” төсөл: Орон сууцны үнийг бууруулж, урьдчилгаагүйгээр өмчлөх боломжийг бүрдүүлнэ
Гурван настай хүүхдүүдийн эрт илрүүлэх үзлэгээр цус багадалт, амны хөндийн эрүүл мэндийн асуудал түгээмэл илэрч байна гэв
МАН-ЫНХАН: Намын хагарлын бэлгэ тэмдэг Г.Занданшатарыг үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдгээр өргөмжлөх юм уу…?
Н.Алтанхуяг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хууль, эрхзүйн хаалтгүй болжээ
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Малаа хайж яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай…
Мэдрэлийн эмч Б.Доржханд: Нойргүйдлээс үүссэн мэдрэлийн ядаргааг сэтгэл зүй рүү чиглэсэн аргачлалуудтай хавсарч эмчлэх нь үр дүнтэй
Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчлөл илэрсэн
78 насандаа докторын зэрэг хамгаалсан Ц.Пагмажав багш
Ерөнхийлөгчид хэрэгжүүлэх боломжгүй хуульд гарын үсэг зурахыг санал болгож байна
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.