
Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.
Тэрээр Орос хэлний багшийн дээд сургуулийг дүүргээд Цагдаагийн академид багшилсан. Удирдлагын академийг төгсөөд БСШУЯ-нд мэргэжилтнээр ажилласан. НИТХ-д 2008 оноос хойш гурав дараалан сонгогдож ажилласан. Дараа нь УИХ-ын 2024 оны сонгуулиар гишүүн болсон. Үндсэндээ, мерит зарчмаар явсаар УИХ-д орж ирсэн. Энэ замнал нь нөлөөлдөг үү, чуулган дээр, ер хаана ч сул үг унагана гэж бараг үгүй. Тэрээр энэ УИХ дахь хүүхэд, эмэгтэйчүүд, боловсрол, ядуурлыг бууруулж, үйлдвэр, ажлын байрыг дэмждэг, мөн бизнесийн орчныг сайжруулах, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх дээр дориухан дуугардаг гишүүдийн нэг юм. УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар л гэхэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажиллаж батлуулсан. Уг хуулиар скүүтэр, мопед, суррон унахад тавигдах шаардлага, дээрх “тээврийн хэрэгсэл”-үүдийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэгчдийн эрх, үүрэг, бас эдгээрийг жолоодож зөрчил гаргасан этгээдүүдэд хүлээлгэх хариуцлага зэргийг тусгасан байна. Үүнээс гадна, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төсөл зэрэг дээр гишүүдтэй хамтран ажиллаж УИХ-д өргөн мэдүүлжээ.
Түүнчлэн П.Батчимэг гишүүнд цахим сүлжээнд идэвхтэй байдаг. Уг “суваг” хааяа үзэл бодлоо илэрхийлнэ. Харин сүүлд, 2026 оны долдугаар сарын 24-нд үзэл бодлоо илэрхийлсэн нь олны анхаарлыг татаж багагүй шүүмжид өртөөд байна. Тэрээр “Эр эмгүй архи “гударч”, амаар нь цутгасан мэт царайлж, гөлийж гөлтийгөөд жолоо барьж, хүн “алаад” байгааг харахаар үнэхээр хэцүү болжээ. Замын осол, үхэл хагацал дийлдэхээ байлаа. Дайн дажин болов уу, найр наадам болов уу. …Архиа өөрсдөө бүр бэлдэж аваад гарна, ууна. Бүр зорьж авч зохион байгуулалттай ууна, согтоно, дэвнэ сэвнэ. Хамт уух эр, эмээ дорхноо олчихно. Согтуу галзуу давхиж яваад бүхэл бүтэн айлыг гэр бүлээр нь сүйтгээд баахан өнчрөл хагацал, уй гашууд автуулна. Харсан дуулсан нэг хэсэг нь халаглаад нийтээрээ бүгд дөжирчихсөн. Их л сайндаа эвийлээд гаслаад тэр дороо мартана. Шөнөжин давхилдана, сүлжилдэнэ. Согтуу хөлчүү нь орилно. Солгой хоолойгоор дуулна. Энэ их дуу чимээтэй улсын маань нийслэл Улаанбаатар хот одоо амрах амсхийх болоогүй юу. Унтаж амрахгүй яваад сүүлдээ хүүхэд үүхэдгүй бүгд ядаргаандаа оржээ гэх сэтгэл аргагүй төрөх боллоо” гэсэн юм. Үүнийг нь “Өөрөө архи үйлдвэрлэдэг хүн шүү дээ. АПУ-гийн хувьцаа эзэмшигч байж агсам тавих юм. Та нар архи үйлдвэрлэхээ больчих” гэж олон нтийт шүүмжилцгээв. Учир нь тэрээр “Би АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигч” гэдгээ АТГ-т гаргадаг ХОМ-тээ мэдүүлдэг билээ. Тэрээр бас үүнд “нэгдсэн” сэтгүүлчдийг ч орхисонгүй, “Сэтгүүлчид зөв ойлгож зөв сэвээсэй билээ. Архи пиво, аваар ослын сэдэв хөндлөө гээд сүйд болж гэнэ. Ардчилсан нийгэмд үгээ хэлж, үзэл бодлоо аль ч сэдвээр хөндөнө шүү дээ” гэсэн байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 148 (7890)

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ
Х.Болормаа: Иргэдээ сонсож байж дараагийн хийх ажил, санаачлах хуулийн төслүүд тодорхой болно
Говь-Алтайн Засаг дарга Г.Чинбат ААН-ийн өр төлбөрийг барагдуулаагүйгээс болж ирэх өвөл аймгийн төв бүхэлдээ хөлдөх эрсдэл нүүрлэжээ
Популистууддаа л “…Баяртай” гэе!

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргаланд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход хоёр нисдэг тэрэг ашиглана гэв
НӨАТ-ын буцаан олголтоосоо 41,020 иргэн 779.4 сая төгрөгийн татвараа төлжээ
ТАНИЛЦ: Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүд
Арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр авагчдын үндсэн тэтгэвэр орохтой зэрэгцэн суурь тэтгэвэр нэмэгдэж орно
Монгол Улсын иргэд бүлэглэн хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ
“Солонго-1, 2” төсөл: Орон сууцны үнийг бууруулж, урьдчилгаагүйгээр өмчлөх боломжийг бүрдүүлнэ
Гурван настай хүүхдүүдийн эрт илрүүлэх үзлэгээр цус багадалт, амны хөндийн эрүүл мэндийн асуудал түгээмэл илэрч байна гэв
МАН-ЫНХАН: Намын хагарлын бэлгэ тэмдэг Г.Занданшатарыг үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдгээр өргөмжлөх юм уу…?
Н.Алтанхуяг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хууль, эрхзүйн хаалтгүй болжээ
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Малаа хайж яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай…
Мэдрэлийн эмч Б.Доржханд: Нойргүйдлээс үүссэн мэдрэлийн ядаргааг сэтгэл зүй рүү чиглэсэн аргачлалуудтай хавсарч эмчлэх нь үр дүнтэй
Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчлөл илэрсэн
78 насандаа докторын зэрэг хамгаалсан Ц.Пагмажав багш
Ерөнхийлөгчид хэрэгжүүлэх боломжгүй хуульд гарын үсэг зурахыг санал болгож байна
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.