
Оюу толгой ордыг ашиглах төсөлд “Рио Тинто” групп 66 хувь, Монгол Улсын Засгийн газар 34 хувийг эзэмшдэг. Хэдийгээр төсөл хэрэгжээд 17 жил өнгөрсөн ч хоёр тал ойлголцолд хүрээгүй л байгаа юм.
Монголчууд Засгийн газраа шинээр солигдох бүрт Оюу толгой төсөлд ахиц гаргаж, тус төслөөс ашиг хүртэх хэлэлцээ хийж чадах болов уу гэж найддаг. Гэвч олонх дээр нь энэ хүлээлт талаар болсон.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2009 онд уг гэрээг хийсэн Засгийн газраас хойшх бүх Засгийн газар Оюу толгойн гэрээг Монгол Улсад ашигтай байлгахаар “Рио Тинто” группын талтай тохирч чадахгүй байгаа юм.
Үнэндээ, “Рио Тинто” групп ч Монгол Улсын Засгийн газрыг аргалаад сурчихсан. Менежментийн зардлаа өндрөөр тогтоож, түүнийгээ зээлээр санхүүжүүлэн, зээлийн хүүний 34 хувийг Монгол Улсын Засгийн газрын нэр дээр бичдэг. Харамсалтай нь “Рио Тинто” ингэхдээ дэлхийд байхгүй өндөр хүүтэй зээлээр Оюу толгой төсөлд хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Монголчуудыг нэлээд хугацааны туршид гомдол хүсэлт тавьсны дараа уг өндөр хүүнээсээ бага зэргийг хасаж өгдөг. Гэтэл гадаад ертөнцөд гарч буй мэдээллүүдээс “Рио Тинто” групп Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюу толгой төслөөс ашиг олоод байгааг харж болно.
Тухайлбал, “Оюу толгой” ХХК-ийн 2026 оны эхний хагас жилийн ногдол ашиг хуваарилах боломжтой ашиг буюу чөлөөт мөнгөн урсгал 2.3-2.5 тэрбум ам.доллар болж байгаа юм. Үүнээс 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газарт оногдох ногдол ашиг 800 сая ам.доллар буюу 2.9 их наяд төгрөг гэх тооцоо гарч байна.
Ийм хэмжээний мөнгө Монгол Улсын Хуримтлалын санд орох боломжтой гэсэн үг. Түүнд задаргаа хийхэд, иргэн бүрийн нэр дээрх хуримтлалын данс 810 мянган төгрөгөөр нэмэгдэж, 1 116 000 төгрөгт хүрэх боломжтой юм. Түүнээс гадна дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өндөр байгаагаас шалтгаалж “Рио Тинто”-гийн зэсийн борлуулалтаас олох орлого 89 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл “Оюу толгой” ХХК-ийн орлого, ашиг эрс нэмэгдэж, тэр хэрээр “Рио Тинто”-гийн нийт орлого, ашигт эзлэх хэмжээ жил, улирлаар өсөж байна. Тиймээс тус групп нь сүүлийн дөрвөн жилд хамгийн өндөр ашиг олсон 2026 оны эхний хагас жилд хувьцаа эзэмшигчдэдээ 3.4 тэрбум ам.доллар буюу 12 их наяд төгрөгийн ногдол ашиг тараахаар болоод байгаа юм. Харин Монгол Улс “Зээлийн хүү 10.5 байгааг 7.9 хувь болгож буурууллаа.
Зээлийн хүүг бууруулснаар бидний төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэв” гээд байж байгаа нь Оюу толгой төсөл дээр “Рио Тинто” шударга хамтарч байгаа эсэхэд эргэлзээ төрүүлсээр байна.
Б.Баяр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
ТАНИЛЦ: Азийн наадамд өрсөлдөх Монголын 17 жүдоч
Суурьшлийн бүс рүү баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна
ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
НӨАТ: 555 баримтын сүүлийн таван орон таарснаар 60-500 мянган төгрөг хожлоо
ЗГ: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ардчилсан намын улс төр хэтэрхий бөөрөнхий байгаад гишүүд нь шүүмжлэлтэй хандаж байна
ҮНЭ ХАНШ: Лууван, нэгдүгээр зэргийн гурилын үнэ нэмэгдэж, хонь, үхрийн махны үнэ буурчээ
Б.Оюутболд: Нэр төрөө сэргээлгэж, С.Амарсайханаар уучлал гуйлгана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
Г.Занданшатар: С.Амарсайхан хуулийн байгууллагад хамт очъё, ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя
Т.Аубакир огцрох ёстой!
“Солонго-1, 2”-т орох иргэдэд: Сонгон шалгаруулалт 10 сарын 10-наас эхэлж, 14 хоног үргэлжилнэ
Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ /бичлэг/
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.