2911-р сар, 2026Ням гараг

Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна

8 сар 5. 14:002 мин унших

Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлыг танилцуулж байна. Шатахууны асуудалтай холбоотойгоор Шуурхай штабаас зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж буй. 

Тухайлбал шатахууныг автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор ээлжлэн олгож эхэлсэн. Ингэхдээ нэг машинд 50 мянган төгрөг хүртэл хэмжээнд шатахуун өгч байна. Мөн иргэд саванд шатахуун авах боломжгүй. 

Энэ арга хэмжээ хэрэгжсэн эхний өдрийн байдлаар зарим нэг эерэг үр дүн гарсан гэдгийг салбарын сайд Г.Дамдинням онцлов. 

Мөн тэрбээр цаашид шатахуун оруулж ирэх улсын тоог нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа гэв. "Иргэд БНСУ-аас яаж шатахуун оруулж ирэх гэж байгаа талаар гайхаж байх шиг байна. Бид энэ улсаас шатахуун авдаг. Сингапураас бас авдаг. Хэмжээг нь нэмэгдүүлэх талаар л ярьж байгаа юм. 

Шатахууны үнэ дээр тохиролцох боломжгүй. Одоогоор олдож байгаа газраас нь л авч байна.

Монгол улс өдөрт 2000 тонн бензин хэрэглэдэг бол "айдас, түгшүүрийн" өдрүүдэд 3000-4000 тонн болж өсдөг. Одоо ийм хэрэглээ ийм хэмжээнд байна.

Шатахууны нөөц, сав барих ажлыг эхлүүлсэн. Монгол улс шатахууны нэг сарын нөөц л хадгалах савтай улс. Ирэх жилийн өдийд бид хоёр сарын нөөцөө хадгалах, 2028 оны өдийд гурван сарын нөөц хадгалах савтай болох болно" хэмээн ярилаа. 

Түүнчлэн үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд шатахуун, түлш, газрын тосны бүх бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлсөн байна.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Өнөөдөр та бүхэнд танилцуулах гол үндсэн асуудал маань Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хууль байгаа юм. Энэ хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжээд, энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар тогтсон. Бидний хувьд өнөөдөр авлигын гэмт хэрэгтэй тэмцэхдээ зөвхөн гэмт хэрэг илрүүлэх төдийгөөр хязгаарлахгүйгээр тогтолцоогоор нь харж, суурь өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ хүрээнд татварын тайлагнал болон буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг Сангийн яамтай санал солилцож, үзэл баримтлалын түвшинд боловсруулж байна. Өнөөгийн тогтолцоогоор хувь хүний орлогын албан татварын жишээн дээр авч үзэхэд цалин, орлого олсон хүн татвараа тайлагнах эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал байхгүй учраас төдийлөн тайлагнадаггүй тохиолдол бий

12.8K

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна

Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.10.23/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ерөнхий сайд Н.УЧРАЛ: Ногдол ашгийн хэмжээг яг хэдэн төгрөгөөр авах вэ гэдгээ эцэслэн тохиролцож, Монгол Улс хуулиараа баталгаажуулах шаардлагатай. Тиймээс Засгийн газар ирэх оны төсөвт “Оюу толгой” компаниас авах ногдол ашгийг тодорхой дүнгээр тусгаж, юунд зарцуулахыг нь орлого, зарлагын төлөвлөгөөнд суулган батлуулах замаар хуулийн шаардлага тавихыг зорьсон

8 366

435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 21-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ​​​​​​​ “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ. Ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна

8 308


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.