
Сүүлийн үед Улаанбаатар болон аймгуудаас дэлхийн хотуудад биет төлөөлөгч буюу “гадаад элч нар” суулгах тухай асуудал бодлогын түвшинд ярьж буй тухай эх сурвалжууд дурдаж буй. Гэхдээ нэг чухал зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй.
Одоогоор Улаанбаатар хот болон аймгууд дэлхийн хотуудад албан ёсны "биет төлөөлөгчийн газар" байгуулах эрх зүйн зохицуулалт хангалтгүй. Харин гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор төлөөлөгч ажиллуулах, төлөөлөгчийн цэг байгуулах, хөрөнгө оруулалт татах оффис нээх зэрэг саналууд хэлэлцэгдэж байна.
Үүнийг нийслэл болон орон нутгийн олон улсын хамтын ажиллагааны шинэ хэлбэр ч гэж үзжээ. Сүүлийн хоёр жилд Улаанбаатар хот олон улсын хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлал, томоохон арга хэмжээ (COP17 зэрэг) "ах дүү хотууд"-тай хамтын ажиллагааг идэвхжүүлэх,зорилгоор гадаад харилцаагаа эрчимжүүлж буй. Жишээлбэл, Сөүл хоттой боловсрол, хот төлөвлөлтийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байгаа. Үүнтэй зэрэгцэн аймаг, нийслэлийн гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлаар Гадаад харилцааны яам орон нутагт ажиллаж, орон нутгийн удирдлагуудтай хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Энэ үеэр гадаад бодлогын нэгдмэл байдал, орон нутгийн гадаад хамтын ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар ярилцсан мэдээлэл ч байна.
“Гадаад дахь элч”нарын томилгоо 2016 оноос эхтэй ч одоо ч үргэлжилсээр
Улаанбаатар хотоос Москва дахь биет төлөөлөгчийг 2016 оноос ажиллуулжээ. 2023 оноос Улаанбаатар хот Токио, Сөүл, Москва, Варшав болон байршил нь олон нийтэд тодорхой бус өөр нэг чиглэлд өөрийн төлөөлөгчдийг ажиллуулж, нийслэлийн төсвөөс сар бүр санхүүжүүлж иржээ. Энэ албан тушаалын талаар нийслэлийн албан ёсны цахим хуудаснаас иргэдэд зориулсан нэгдсэн танилцуулга, төлөөлөгчдийн нэрс, сонгон шалгаруулалтын журам, ажлын тайлан, гүйцэтгэлийн үзүүлэлт олоход бэрх.
Харин Шилэн дансны гүйлгээ, нийслэлийн стратегийн төлөвлөгөө, хэвлэл мэдээллийн байгууллагуудын баримтуудаас үзэхэд “гадаад улс дахь Улаанбаатар хотын төлөөлөгч” нь бодитоор ажилладаг, төсвөөс тогтмол санхүүждэг бүтэцтэй байна.
Тодруулбал, “Улаанбаатар хотын төлөөлөгч” гэх албан тушаалыг зөвхөн 2023 онд шинээр бий болгосон мэтээр ойлгож болохгүй. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 2017 оны тайланд Москва хотноо 2016 онд болсон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд “Москва хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгч М.Мөнхцэцэг” оролцож, нийслэлээ сурталчилсан тухай тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Москва дахь төлөөлөгчийн суурь бүтэц 2016 оноос өмнө бий болсон байж таарахаар байна. Улаанбаатар хот Москва зэрэг ах дүүгийн харилцаатай хотуудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, аялал жуулчлал, соёл, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлаар газар дээр нь холбоо барих хүнтэй болох зорилготой байсан гэж үзэж болно. Гэвч нэг төлөөлөгчтэй байсан бүтэц хэзээ, ямар шийдвэрээр олон улс, хотыг хамарсан сүлжээ болон өргөжсөн нь нээлттэй эх сурвалжаас тодорхой харагдахгүй байна.
2021-2024 оны төлөвлөгөөнд өргөжүүлэх бодлогыг албажуулжээ
Нийслэлийн 2021-2024 оны стратегийн төлөвлөгөөнд “Улаанбаатар хотын төлөөлөгчийг гадаад улсын хотод ажиллуулах” гэсэн арга хэмжээг тусгайлан оруулжээ. Энэ нь гадаад дахь төлөөлөгчийн тогтолцоог ганц нэг хотын харилцаа бус, нийслэлийн бодлогын түвшинд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсний нотолгоо юм.
Гэхдээ стратегийн төлөвлөгөөнд зорилгыг тусгасан ч төлөөлөгч томилох үйл явцыг ил тод болгоогүй байна. Өөрөөр хэлбэл, Төлөөлөгчийг ямар журмаар сонгодог, хэдэн жилийн хугацаатай томилдог, гадаад хэл, хөрөнгө оруулалт, дипломат харилцааны ямар шалгуур тавьдаг гэх мэт шалгуурууд ил тод биш байгаа юм.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар уу эсвэл НИТХ-ын шийдвэрээр үү гэдэг нь тодорхой бус. Мөн ийм төлөөлөгчийг ажиллуулснаар ажлын тайланг хэн хүлээн авч, ямар үзүүлэлтээр үнэлдэг. Хэрэв хангалтгүй ажиллавал эргүүлэн татах механизм бий эсэх. Эсвэл хөдөлмөрийн гэрээгээр томилдог уу гэх мэт эргэлзээ дагуулсан олон дутагдалтай зүйл байна. Ийм мэдээлэлгүй нөхцөлд төлөөлөгчийн сүлжээ нь хотын эдийн засгийн дипломат бодлого уу, эсвэл улс төрийн томилгооны суваг уу гэдгийг ялгах боломж иргэдэд алга.
Д.Сумъяабазарын үед таван төлөөлөгчийг томилжээ
2024 болон 2026 онд нийтлэгдсэн хэвлэлүүдийн мэдээллээр одоогийн таван төлөөлөгчийн ихэнхийг Д.Сумъяабазар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байх үед томилжээ. Япон дахь Ц.Сандуй, БНСУ дахь Б.Хажидмаа нарыг 2023 онд томилсон гэж хэд хэдэн эх сурвалж мэдээлжээ. Харин Москва дахь М.Мөнхцэцэгийн хувьд 2016 онд төлөөлөгчөөр ажиллаж байсан албан тайлан байгаа тул түүнийг Д.Сумъяабазар анх томилсон гэж үзэх үндэсгүй. Тэр өмнөх удирдлагуудын үед эхэлсэн бүтцэд олон жил ажилласан, эсвэл дахин томилогдсон байж болох ч анхны томилгооны захирамж нээлттэй эх сурвалжаас хайгаад олсонгүй.
Ц.Сандуй нь Токио дахь Улаанбаатар хотын “гадаад дахь биет” төлөөлөгчөөр 2023-2026 он хүртэл ажиллаж байна
Нийслэлийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын даргаар ажиллаж байсан түүнийг 2023 онд тухайн үеийн хотын дарга Д.Сумъяабазар Япон дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилсон байна.
2024 оны Шилэн дансны гүйлгээнд түүний “цалин, бусад зардал”-д нэг сард 17.2 сая орчим төгрөг шилжүүлжээ. Ц.Сандуй 2026 оны гуравдугаар сард сэтгүүлчийн асуултад цалин, орон сууц, оффисын зардлыг нийлүүлэн нийслэлээс сард 5000 ам.доллар авдаг гэсэн утгатай хариулт өгсөн талаар iSee мэдээлжээ.
Тус хэвлэлийн мэдээллээр Токио дахь төлөөлөгчийн газар өмнө нь Чиёода дүүрэгт оффис түрээсэлж байсан ч 2026 оны эхээр Ц.Сандуй гэрээсээ ажиллах болсон байна. Гэвч түүний 2023 оны томилгооны захирамжийн дугаар, гэрээний хугацаа, ажлын байрны тодорхойлолт, 2024–2025 оны гүйцэтгэлийн тайлан олон нийтэд нээлттэй олдсонгүй.
Сөүл /БНСУ/дахь Улаанбаатар хотын биет төлөөлөгч Б.Хажидмаа
МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан Б.Хажидмааг 2023 онд Сөүл дэх Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилсон гэж хэвлэлүүд мэдээлсэн. 2024 оны нэг сарын “цалин, бусад зардал”-д 13.1–13.2 сая төгрөг шилжүүлжээ. Сөүл дэх төлөөлөгчийн орон тоо Б.Хажидмаагаас өмнө ч байсан. Төсвийн мониторингийн мэдээлэлд 2020–2021 онд БНСУ-ын Сөүл хот дахь байнгын төлөөлөгч В.Болормаад сар болон улирлын зардал шилжүүлж байсан нь бүртгэгдсэн байна. Иймээс Б.Хажидмаа шинэ орон тоонд бус, өмнө байсан төлөөлөгчийн албан тушаалд халаа сэлгээгээр очсон бололтой. Гэвч В.Болормааг хэдийд чөлөөлж, Б.Хажидмааг яг ямар шийдвэрээр оронд нь томилсон нь баримт, шийдвэр баталгаажаагүй хэвээр байна.
Москва /ОХУ/ дахь Улаанбаатар хотын төлөөлөгч М.Мөнхцэцэг
М.Мөнхцэцэг бол дээрх таван хүнээс хамгийн удаан хугацаанд Улаанбаатар хотыг гадаадад төлөөлсөн байж болзошгүй хүн юм. Түүнийг 2016 онд Москва дахь төлөөлөгчөөр ажиллаж байсныг нийслэлийн албан тайлан нотолж байна. Мөн 2020, 2021, 2022-2024 оны санхүүгийн мэдээлэлд түүний нэр тогтмол гардаг. Тухайлбал, 2020–2021 онд сарын зардал нь ихэнхдээ 8.5 сая орчим төгрөг байсан бол 2024 онд 15.5 сая төгрөг болж өсжээ. Гэхдээ олон жил үргэлжилсэн энэ томилгооны хугацаа, гэрээг хэдэн удаа сунгасан, өнгөрсөн хугацаанд ямар хөрөнгө оруулалт, төсөл, хот хоорондын гэрээ авчирсан талаарх нэгтгэсэн тайлан нийтэд байхгүй байна.
Варшавт /Польш/ нийслэлээс суух төлөөлөгч Э.Цэлмүүн
Э.Цэлмүүн Польшийн нийслэл Варшав хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр ажиллах болжээ. 2024 оны нэг сарын “цалин, бусад зардал”-д 17.2 сая орчим төгрөг шилжсэн нь санхүүгийн баримтад бүртгэгдсэн байна. Гэвч Э.Цэлмүүнийг хэдэн онд, хэний шийдвэрээр томилсныг нотлох анхан шатны захирамж нээлттэй эх сурвалжаас олдсонгүй.
Харин байршил нь тодорхой бус нэг хотод төлөөлөгчөөр томилсон хүний нэр Д.Батмөнх эсвэл Д.Баянмөнх гэсэн зөрүүтэй байна. Зарим хэвлэлд хотын даргын орлогч асан Д.Баянмөнх гэж бичсэн бол Шилэн дансны гүйлгээ болон төсвийн мониторингийн мэдээлэлд Д.Батмөнх гэсэн нэрээр 9.1–9.2 сая төгрөг шилжүүлжээ.
Мөн түүнийг яг аль улс, ямар хотод ажилладаг нь тодорхой бус байна. Нэр, байршил, томилгооны шийдвэр гэсэн суурь гурван мэдээлэл хүртэл зөрүүтэй байгаа нь төлөөлөгчийн тогтолцооны ил тод байдлын бодит дүр зургийг харуулж байна. Таван төлөөлөгчид сард хамгийн багадаа нийт 72 сая төгрөг авч байна. Энэ хэмжээг 12 сараар тооцвол зөвхөн дээрх таван хүний цалин болон “бусад зардал” жилд ойролцоогоор 868 сая төгрөг болно. Гэхдээ энэ нь 2024 оны сарын гүйлгээг жилийн турш ижил байсан гэж үзсэн энгийн тооцоо бөгөөд 2025–2026 оны батлагдсан жилийн төсөв биш юм. Үүн дээр төлөөлөгчийн газрын оффис, орон сууц, даатгал, унаа, арга хэмжээ, томилолт, банкны шимтгэл зэрэг тусдаа зардал багтсан эсэх нь тодорхойгүй. Гүйлгээний утгад “цалин болон бусад зардал” гэж хамтад нь бичсэн учраас тухайн дүнгээс цэвэр цалин хэд, байр болон оффисын төлбөр хэд болохыг иргэд ялгаж харах боломжгүй юм.
Шилэн дансны мэдээллийг нэгтгэсэн Төсвийн ил тод байдал, Шилэн дансны мониторинг, судлаач С.Цэрэнпүрэв “Төсвийн мониторингийн сангаас үзэхэд төлөөлөгчдийн газар руу улирлын санхүүжилтийг бөөн дүнгээр шилжүүлсэн тохиолдол ч олон байна.
Тухайлбал, 2021 онд 243 сая, дахин 283 сая төгрөгийн улирлын санхүүжилт гэдгээр, 2022 оны эхний хагаст 383 сая болон 200.3 сая төгрөгийн санхүүжилт бүртгэгджээ. Эдгээр дүн нь зөвхөн таван хүний цалин биш, төлөөлөгчийн газруудын жилийн өргөн хүрээний зардлыг хамарсан байх магадлалтай. 2023 оны Шилэн дасны мэдээлэл байхгүй, 2024 оны огноонд алдаа орсон, 2025-2026 оны гүйлгээний бүрэн хуулга олдоогүй, мөн улирлын санхүүжилт сарын зардалтай давхардсан эсэх нь тодорхойгүй байгаа зэрэг дутагдал байгаа анхаарч үзэх хэрэгтэй” гэсэн юм. 2020 оны мэдээлэлд Москва дахь М.Мөнхцэцэг, Сөүл дэх В.Болормаа, Эрээн хот дахь Ц.Буянбадрах, Тайпэй дахь төлөөлөгчийн газар гэсэн чиглэлүүдэд зардал гаргаж байжээ. 2022 онд М.Мөнхцэцэг, З.Даваасүрэн, Ц.Сандуй гэсэн нэрс санхүүгийн гүйлгээнд ажиглагдсан. Тэгэхээр эдгээр баримтууд нь Гадаад дахь төлөөлөгчийн тогтолцоо нь нэг удаагийн, шинээр зохиосон албан тушаал биш.
Харин олон жилийн турш хотын дарга нарын үед бүтэц, байршил, хүмүүс нь өөрчлөгдөн үргэлжилсэн бодлого мэт харагдаж байгаа юм. Энэ бүтэц одоо аймгуудаар хүрээгээ тэлэхээр яригдаж байгаа нь эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй томилгоо гэж үзэхээс өөр аргагүй юм гэж хуульч анхааруулж байна.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
ТАНИЛЦ: Азийн наадамд өрсөлдөх Монголын 17 жүдоч
Суурьшлийн бүс рүү баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна
ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
НӨАТ: 555 баримтын сүүлийн таван орон таарснаар 60-500 мянган төгрөг хожлоо
ЗГ: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ардчилсан намын улс төр хэтэрхий бөөрөнхий байгаад гишүүд нь шүүмжлэлтэй хандаж байна
ҮНЭ ХАНШ: Лууван, нэгдүгээр зэргийн гурилын үнэ нэмэгдэж, хонь, үхрийн махны үнэ буурчээ
Б.Оюутболд: Нэр төрөө сэргээлгэж, С.Амарсайханаар уучлал гуйлгана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
Г.Занданшатар: С.Амарсайхан хуулийн байгууллагад хамт очъё, ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя
Т.Аубакир огцрох ёстой!
“Солонго-1, 2”-т орох иргэдэд: Сонгон шалгаруулалт 10 сарын 10-наас эхэлж, 14 хоног үргэлжилнэ
Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ /бичлэг/
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.