улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙН хязгаарлалт бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цаг хооронд хязгаарлалт үйлчилнэ

2 цаг 34 минутын өмнө

улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙН хязгаарлалт бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цаг хооронд хязгаарлалт үйлчилнэ

​​​​​​​

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын өмнөх талбайд хуралдаж, гарсан шийдвэрийн талаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ сарын 15-наас есдүгээр сарын 12-н хүртэл автомашины улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙГООР замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "2025, 2026 оны хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл дунджаар 8-10 хувийн өсөлттэй байгаа. Иймд тэг зогсох эрсдэлийг бууруулах үүднээс энэ сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийн хороонд хязгаарлалт хэрэгжүүлнэ. 

Тэгш өдөр тэгш тоотой, сондгой өдөр сондгой тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин есдүгээр сарын 1-ний өдөр сургууль цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаатай холбоотой ачаалал ихэсдэг учраас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцоно. 

Энэ жил ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цаг хооронд хязгаарлалт үйлчилнэ. Уулзвар бүр дээр хяналтын камерын тусламжтайгаар хяналт тавина. 

Тэгш, сондгойн дугаарын хязгаарлалтад хамаарагдахгүй тээврийн хэрэгслүүд: 

  • Ногоон дугаартай цахилгаан тэжээлийн тээврийн хэрэгсэл,
  • хэвлэл мэдээллийн байгууллага,
  • дипломат байгууллага болон зочид төлөөлөгчдийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгсэл,
  • ажилчид сургуулийн автобус,
  • стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
  • хүнсний түгээлт болон татан авалтын тээврийн хэрэгсэл,
  • оршуулгын үйл ажиллагаанд үйлчилж буй тээврийн хэрэгсэл,
  • жуулчин тээвэр,
  • эмнэлэг, цагдаа, онцгой байдлын болон нийтийн тээвэр, 
  • хот нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тусгай тээврийн хэрэгслүүдэд дугаарын хязгаарлалтад үйлчлэхгүй" гэв.


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ТААНАГҮЙ ГОВЬ7 сар 30. 13:10
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.