Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна

3 цаг 10 минутын өмнө

Дорноговь аймгийн Алтанширээт

АҮЭБ САЙД Г.ДАМДИННЯМ  ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭРЧИМТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА хэмээн мэдэгдлээ.

  • Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна.

 

  • Олон улсад геополитикийн бэрхшээлтэй байдал үргэлжилж буй энэ цаг үед газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд техник, тоног төхөөрөмж, технологийн багц байгууламжууд үе шаттайгаар нийлүүлэгдэж, угсралтын ажил эрчимтэй өрнөж байна.

  • Хоёр сарын өмнө Атмосферийн нэрлэгийн цамхагийг (CDU Column) үйлдвэрийн талбайд хүлээн авсан бол энэ удаад Энэтхэгт үйлдвэрлэгдсэн Вакуум нэрлэгийн цамхаг (VDU Column) Арабын тэнгисийн Мумбайн боомтоос далайгаар тээвэрлэгдэн БНХАУ-ын Тяньжин боомтод бууж, хүнд даацын ачааны машинаар Дорноговь аймаг дахь Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд амжилттай авчирлаа.

 

  • Дотооддоо газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг хангах, импортын хамаарлыг бууруулах стратегийн өндөр ач холбогдол бүхий Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлахад УИХ, Засгийн газраас онцгой анхаарч холбогдох шийдвэрүүдийг шуурхай гарган ажиллаж байна.

Мөн дотоодын газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх хүрээнд Петрочайна компанитай үүсээд байсан 30-д жилийн маргааныг шийдвэрлэх тусгайлсан эрх зүйн орчин бий болгож маргааныг шийдвэрлэж олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ҮНЭ ХАНШ: МАХНЫ ҮНЭ БУУРЧЭЭ1 цаг 22 минутын өмнө
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.