3011-р сар, 2026Даваа гараг

Танилц: Аймгийн наадамд зодоглосон долоон бөхөөс хориглосон бодис илэрчээ

7 сар 28. 17:122 мин унших

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас 2026 оны орон нутгийн баяр наадмын үеэр авсан допингийн шинжилгээний сорьцын лабораторийн шинжилгээний хариуг үе шаттайгаар хүлээн авч байгаа аж.

Одоогийн байдлаар лабораторийн шинжилгээний дүнгээр дараах үндэсний бөхчүүдийн сорьцод хориотой бодис илэрсэн байна. Үүнд:

1. Баянмөнхийн Батжаргал (Говьсүмбэр аймгийн баяр наадам)
2. Санжсүрэнгийн Амарсанаа (Налайх дүүргийн баяр наадам)
3. Төрмөнхийн Төгсдөлгөөн (Өмнөговь аймгийн баяр наадам)
4. Мягмарын Тэгшбаяр (Төв аймгийн баяр наадам)
5. Мөнхбаярын Өсөхбаяр (Төв аймгийн баяр наадам)
6. Мөнхбаярын Даваадэмбэрэл (Төв аймгийн баяр наадам)
7. Балтмөнхийн Бадамдорж (Сүхбаатар аймгийн баяр наадам)

Мөн дараах дөрвөн тамирчны сорьцыг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн TD2022IRMS техникийн баримт бичгийн шаардлагын дагуу GC/C/IRMS (Gas Chromatography/Combustion/Isotope Ratio Mass Spectrometry) нарийвчилсан шинжилгээнд хамруулж байна. Энэхүү шинжилгээнд хамруулж байгаа нь тухайн сорьцод хориотой бодис илэрсэн гэсэн үг биш бөгөөд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн техникийн баримт бичгийн шаардлагын дагуу лабораториос нэмэлтээр хийдэг шинжилгээ юм. Үүнд:

1. Мөнгөнцоожийн Мягмарцэрэн
2. Бярваагийн Ганбат
3. Жаргалсайханы Буянхишиг
4. Даваадоржийн Төгсбаатар

Нийт 80 сорьцын шинжилгээний эцсийн хариугаар дараах аймаг, дүүргийн баяр наадмын үеэр цуглуулсан сорьцод хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна. Үүнд:

  • Баянхонгор аймаг
  • Булган аймаг
  • Дархан-Уул аймаг
  • Дорноговь аймаг
  • Дорнод аймаг
  • Орхон аймаг
  • Сэлэнгэ аймаг
  • Увс аймаг
  • Хөвсгөл аймаг
  • Хэнтий аймаг
  • Багануур дүүрэг
  • Багахангай дүүрэг

Харин үлдсэн 4 сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд эцсийн хариу хараахан ирээгүй байна. Шинжилгээ үргэлжилж байгаа нь тухайн сорьцод заавал хориотой бодис илэрсэн гэсэн үг биш бөгөөд лабораторийн шинжилгээ бүрэн дууссаны дараа эцсийн хариуг мэдээлэх болно.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Нүцгэн гарын боксын анхны тамирчин Б.Энхтөр Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа

Холимог тулааны мэргэжлийн тамирчин, нүцгэн гарын боксын анхны монгол тамирчин Б.Энхтөр /2026.11.26/ өдөр Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулжээ. Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч П.Пүрэвдагва гардуулав. Б.Энхтөрийн хувьд спортын түүхэнд өөрийн нэрээ тодоор бичиж яваа тамирчин

2 338

Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дараалан яллаа

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр WBC холбооны WBC USA super featherweight буюу 58.97 кг-ын жингийн аваргын бүсний төлөө тулалдаж, ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч Тажикистаны боксчин Мухаммад Якубов байсан ба бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй амжилт үзүүлжээ. Харин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 15 тулаан хийж, нэг ч ялагдалгүй явсан юм

9 621

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Азийн наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчидтайгаа уулзлаа. “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд манай улсын 300 орчим тамирчин спортын 31 төрөлд хурд хүч, авьяас чадвараа сорьж байна. Дугуйн спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртсэнд Ерөнхий сайд баяр хүргээд баг, тамирчдынхаа дараагийн уралдаан, тэмцээнд нь амжилт хүслээ. Тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо далбааг мандуулж, нэрийг цуурайтуулдаг тамирчдаараа монголчууд бахархдаг

2 114


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.