ТАНИЛЦ: “COP-17” уулзалттай холбоотойгоор Нийслэлд хичээлийн шинэ жилийг эхлүүлэхэд оруулсан дараах өөрчлөлтүүдийг хийлээ

2 цаг 16 минутын өмнө

“COP-17” уулзалттай холбоотой

 

“COP-17” уулзалттай холбоотойгоор Нийслэлд хичээлийн шинэ жилийг эхлүүлэхэд оруулсан дараах өөрчлөлтүүдийг хийж буйгаа Боловсролын яамнаас мэдээллээ.

  • Цэцэрлэгийн бүртгэл 2026.08.10-23 ний өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ
  • Нэгдүгээр ангийн сурагчдыг 2026.8.17-28 ний өдрүүдэд Е-Монголиа системээр бүртгэнэ.
  • Их дээд сургуулийн хичээл 9 сарын 1- нд цахимаар эхэлж 9 дүгээр сарын 14 ний өдрөөс танхимаар хичээллэнэ.
  • Оюутнуудыг 9 дүгээр сарын 13 ны өдрөөс дотуур байранд оруулж эхэлнэ.
  • 2026.08.17-28 өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгүүдийн ажлын байранд элсэлт болон бусад ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй.
  • Сурагчдын бие даалтын 7 хоногийг Цагаан сарын баярын өдрүүдтэй тааруулна
  • Орон нутгийн сурагчдын 3 дугаар улирлын амралт болон бие даалтын 7 хоногийг мал төллөх үетэй тохируулж 14 хоног амраана.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



"Mongolic Тойм" Ep167 сар 24. 14:32
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.