
Шинэ “Цэнгэлдэх хүрээлэн” барина гэдэг мэдээ сайхан л сонсогдож байна. Гэхдээ хотод биш, “Хүй долоон хутаг”-т барих юм байх. “Хүй долоон худаг” нь Улаанбаатар хотын баруун хойд талд, Хүй мандалын дэнжид оршдог, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан болдог гол төв юм.
Энэ жил тэнд “Дэлхийн адууны өдөр”-ийн анхны арга хэмжээ болсон. Бичлэг, рийлүүдээр бол сүрлэг сайхан арга хэмжээ харагдсан ч очиж үзсэн иргэдийн ам төдийлөн сайнгүй байлаа.
Анхны юм алдаа мадаг гарсан л байх. Ерөнхийдөө Монголын гоё сурталчилгаа болсон. Болж өнгөрсөн үйл явдлууд, олны сэтгэгдлүүдийг харахад тэнд шинээр Цэнгэлдэх хүрээлэн барина гэдэг сэтгэлийн хөөрлөөр хийх ажил биш. Үнэндээ эдийн засаг сайнгүй ийм үед үзэл сурталд зориулсан хурдан хуумгай юм хийж, мөнгө үрмээргүй байна. Манай эрх баригчид сонгууль ойртохоор юм хийсэн болж харагдах шахаанд орчихоод үйлээ үзэж байна. Аргаа бараад болсон болоогүй баахан жижиг сажиг төсөл барьж авах гээд ядаж байгаа. Арван жил засаг барьчихаад “...одоо л МАН нь та нар дээрээ очиж байгаа шүү” гэж намын их хурлаараа мэдэгдсэн болохоор өөрөөр харах үндэслэл тун бага байна л даа. Өнгөрсөн намар хуралдсан намын их хурлынх нь гол уриа “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэдэг уриа байсныг арай мартчихаагүй биз дээ. Энэ мессэжийг би хувьдаа өнөөдрийг хүртэл ойлгох гээд чадаагүй юм. Нэг талаас аймшигтай муухай тохуурхал, доромжлол юм шиг... Юутай ч “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэх уриа нь улс төрийн гүн ухааны хувьд тун сонирхолтой парадокс үүсгээд байгаа юм.
Арван жилийн турш засаг барьж, төрийн бүх шатны эрх мэдлийг хэрэгжүүлчихээд “Одоо л та нар дээрээ бид эргэн очиж байна” хэмээн тунхаглах нь “Бид өдийг хүртэл өөр хаа нэгтээ, ард түмнээс ангид оршиж байжээ” гэдгээ өөрсдөө өмнөх үггүйгээр хүлээн зөвшөөрсөн хөгжилтэй хэрэг биш гэж үү?
Ард түмэн нь байрандаа л байсан, харин эрх баригчид хаашаа явчихаад, 2028 оны сонгуулийн сургаар ийнхүү “эргэн ирэлт” зарлаж буйг ойлгоход улс төрийн гүнзгий ухаан ч дутах шиг.
Үнэн хэрэгтээ бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд олигтой том өөрчлөлт хийхгүй, иймэрхүү популист мессэжээр хий эргэх нь нэгэнт тодорхой болсон тул одоо татвар төлөгчид өөрсдийн мөнгөөр улс төрийн намын оноо цуглуулах башир төслүүдийг санхүүжүүлэхээс татгалзаж, “үгүй” гэж хэлэх цаг болсон. Тиймээс “Төв Цэнгэлдэх Хүрээлэн” -гээ тордож, илүү гоё болгож өөрчилье. Манай “Төв Цэнгэлдэх Хүрээлэн” бол 1958 онд байгуулагдсан, 68 жилийн турш үүргээ гүйцэтгэж ирсэн газар. Одоо 12500 суудалтай, үүнийг 25000- 40000 хүртэлх үзэгчийг хүлээн авах орчин үеийн цогцолбор болон өөрчлөх боломжтой гэж үздэг. Тив дэлхийн тэмцээн уралдааны эрх авч зохион байгуулдаг, жилийн дөрвөн улирал үйл ажиллагаагаар хангагддаг ийм болгож өөрчилье л дөө.
“Хүй долоон худаг” явахдаа таван цаг, ирэхдээ таван цаг болдог газар хэн тийшээ очиж, аятай тухтай наадаж чадах юм. Дохио хангинуулсан дарга нар л хурдан ирж очдог байх. Үүнийг нь ч бүгд харлаа шүү дээ. Нөгөө талаас яг өнөөдөр “Хүй долоон худаг”-т аварга байгууламж барих нь сэтгэлийн хөөрлөөр, эсвэл сонгууль угтсан үзэл суртлын шахалтаар хийх ажил биш юм. Манай улсын эдийн засаг уул уурхайн экспорт болон Оюу толгойн далд уурхайн үйлдвэрлэлийн өсөлтөөр тэтгэгдэн, Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь 2026 онд 5.0-6.5 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна. Хэдийгээр макро тоонууд эерэг харагдаж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч байгаа ч дотоодод инфляцийн дарамт 7.5-8.0 хувь орчимд хадгалагдаж, иргэдийн амьжиргаа, худалдан авах чадварт мэдэгдэхүйц нөлөөлсөөр байна. Иймээс төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй, үзэл суртал хөөцөлдсөн төслүүдэд зориулж “хий үрэх” эрх бидэнд байхгүй. Ийм нөхцөлд манай эрх баригчид энэ шийдвэрээ баталгаажуулбал сонгуулийн мөчлөг угтсан “Үзүүлэнгийн төсөл”-ийн сонгодог жишээ л болно.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бол Цэнгэлдэх хүрээлэнг хотын захад “Тусгаарлагдсан сансрын хөлөг” шиг юм барихаас татгалзаж, хотынхоо төвд, дэд бүтцийг нь түшиглэн хөгжүүлдэг орчин үеийн спорт- энтертайнмент дүүргийн загварыг түлхүү баримталж байна.
Мексикийн Мехикод “Estadio Azteca” гэж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авдаг гоё цэнгэлдэх бий. Энэ бол Цэнгэлдэх хүрээлэнг шинээр барихаас илүү хуучин түүхт байгууламжаа үе шаттайгаар, орчин үеийн техникийн стандартад нийцүүлэн шинэчилж, олон арван жилийн турш үнэ цэнээ алдахгүй ашиглаж болдгийн тод жишээ гэгддэг юм байна. Бас Шинэ Зеландын Оклендад “Eden Park” гэж бий. Хотынхоо төвд орших тус үндэсний цэнгэлдэх хүрээлэн нь зөвхөн спорт гэлтгүй олон улсын хурал зөвлөгөөн, томоохон соёл урлагийн арга хэмжээнүүдийг тогтмол хүлээн авдаг. Жишээ нь, ердөө гурван өдрийн чуулга уулзалтаар 20000 гаруй төлөөлөгч хүлээн авч, хотын зочид буудал, нийтийн тээвэр, хоол ундны салбарт хэдэн сая ам.долларын бодит ашиг орлого оруулж байдаг.
“Төв Цэнгэлдэх хүрээлэн”-г шинэчилснээр гарах давуу талууд гэвэл нэгдүгээрт, төсвийн асар их хэмнэлт гарна. Хан-Уул дүүрэгт байрлах “Төв цэнгэлдэх хүрээлэн” нь цахилгаан, дулаан, усан хангамжийн нэгдсэн сүлжээнд аль хэдийнэ холбогдсон. Шинэ газарт дэд бүтэц татах гэж тэрбум тэрбумаар нь үрэх шаардлагагүй. Хотын иргэд 10 цагийг зам дээр үрэх шаардлагагүй болно. Жилийн дөрвөн улирлын орлоготой болно. Битүү дээвэртэй, халаалтын ухаалаг шийдэлтэй болгосноор өвлийн улиралд ч тив дэлхийн тэмцээн уралдаан, соёлын арга хэмжээ зохион байгуулж, улсын төсөвт дарамт болохгүйгээр өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг эдийн засгийн өгөөжтэй объект болно. Сонгуулийн амлалт дагаж, хотоос алслагдсан “Хүй долоон худаг” руу татвар төлөгчдийн мөнгийг цацах нь урт хугацаандаа эдийн засгийн дарамт, ашиглалтгүй хоосон барилга л үлдээх эрсдэлтэй. Харин хуучин “Төв Цэнгэлдэх Хүрээлэн”-гээ дэлхийн жишигт нийцүүлэн шинэчлэх нь хотын өнгө үзэмжийг засаад зогсохгүй, Монгол Улсын спорт, аялал жуулчлалын салбарт хийх хамгийн ухаалаг, үр ашигтай хөрөнгө оруулалт байх болно. Мэдээж “Хүй долоон худаг” аа ч хурдан морины уралдаандаа зориулсан илүү гоё орчин болгох шаардлагатай биз.
Бид юм болгоныг эсэргүүцдэг, улсаа хөгжүүлэхийн эсрэг хүмүүс биш. Гагцхүү өнөөдөр бодит хөрсөө зөв тооцож, татвар төлөгчдийнхөө мөнгийг үр ашиггүй төсөлд зориулахаа больцгооё гэж уриалж байгаа юм. Хэдий болтол бид уул уурхайн ганц хотынхоо 50 жилийн ой болоход 50 жилийн ухамсарт амьдралаа тэр үйлдвэрийн цехэд өнгөрүүлсэн мастер биш, бэлэн байгууллагыг улс төрийн томилгоогоор ирж удирдсан дарга Хөдөлмөрийн баатар болдог гунигийн орон байх юм бэ...
СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ
ӨДРИЙН СОНИН

"Горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
"Төмөр зам доогуурх нүхэн гарц, ДЦС 5-ын бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд үргэлжилнэ"
ЭЦА: Химийн хортой бодис ашигласан, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан үйлдлийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

Эдийн засаг, хөгжлийн сайд махны үнийг буурч 20 мянган төгрөгт хүрсэн гэтэл 26-35 мянган төгрөгийн үнэтэй байна
“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
25 жилийн өмнөх эл өдөр дэлхийг айдаст автуулсан халдлага болж байв
Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа “хувьсах зардал нэхээгүй” гэв
Т.Аубакир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг буцаалаа
Самрын нөөц бага байгаа тул түүж, бэлтгэхийг хориглолоо
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй
Төсвийг мөшгөе: Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад инженерийн бэлтгэл ажилд 2 тэрбум 57 сая төгрөгийг зарцуулна
ФОТО: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг угтан авлаа
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт ням гарагт дуусгавар болно
Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
М.Нарантуяа-Нара: Өмнө нь урваж байсан учраас Монгол Улс бодлогын яамаа хасаг хүнд хариуцуулмааргүй байна
Т.Аубакир: М.Нарантуяа-Нара фашист үйлдэл хийж байна
Өнөөдөр Дулаан хангамжийн байгууллага үүсэж хөгжсний 67 жилийн ойн өдөр тохиож байна
Б.Жавхланд Ерөнхийлөгчид нэр дэвших эрх байхгүй
Ард түмний гэгддэг Таван толгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай
БАЙР СУУРЬ: Төсвийн тодотголын талаар хэн, хэн юуг өгүүлэв
С.Зоригийн хөшөөг зөөсөн компанийг 1000 нэгжээр торгов
ТАНИЛЦ: Үхрийн цул, хонины мах, нэгдүгээр зэргийн гурил, луувангийн үнэ өсжээ
Фото: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Цагдаагийн хурандаа К.Женисгүл М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.