3011-р сар, 2026Даваа гараг

ҮНЭ ХАНШ: Хонины мах килограмм нь 31500 бол үхрийн мах 42800 төгрөгт хүрчээ

7 сар 22. 12:482 мин унших

Баяр наадмын өмнө махны үнэ, өргөн хэрэглээний зарим барааны үнэ өссөн талаар мэдээлсэн билээ. Тэгвэл Улаанбаатар хотод 2026 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.9 хувиар, өмнөх 14 хоногоос 0.5 хувиар тус тус өсжээ. 

Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж буй нь иргэдийн амжиргаанд ихээхэн нөлөөлж буй гэдэгтэй хэн ч маргахгүй. Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнах үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат махны үнийг бууруулахаар тодорхой арга хэмжээ авч байгаа, наадмын дараанаас махны үнэ нэмэгдэхгүй, нийлүүлэлт асуудал үүсэхгүй хэмээн индер дээрээс амлаж байв. Уг нь монголчууд зуны дэлгэр цагт махаа хамгийн хямдаар иддэг ард түмэн. Гэхдээ энэ жилийн хувьд монголчууд махаа хамгийн өндөр үнээр буюу 43 мянган төгрөгөөр худалдан авч байна. 

Тодруулбал, хонины ястай мах нэг килограмм нь Барс, Шонхор, БЗД-ийн зах, Бөмбөгөр худалдааны төв, Хархорин захуудад 25-26 мянган төгрөгийн ханштай байгаа бол Сансар супермаркет 28480, Саруул зах 31800, Миний дэлгүүрт 27900, Номин супермаркет 27480, Макс супермаркет 31500, Имарт 27480 төгрөгийн ханштай байна. 

Харин үхрийн цул мах нэг килограмм нь БЗД-ийн зах, Шонхор, Хархорин захуудад 36-37 мянган төгрөг бол Бөмбөгөр худалдааны төвд 40 мянга, Саруул захад 42800 төгрөг, Барс захад 37500 төгрөг, Миний дэлгүүрт 38900 төгрөг, Номин супермаркет 38480 төгрөг, Их наяд худалдааны төвд 41800 төгрөгөөр тус тус худалдаалагдаж буй ажээ. 

БЗД-ийн захад адууны ястай мах 19 мянга 500, цул нь 21 мянга 500 төгрөг. Ямааны цул мах 27 мянга 750 төгрөгийн үнэтэй байна.

Өргөн хэрэглээний бараа бүтэгдээхүүний үнэ ирэх долоо хоногт дахин хэдэн хувиар өсөх нь дамжиггүй ээ. Учир нь АҮЭБЯ-наас долдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн АИ92 төрлийн автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлэх, дизель түлшний үнийг литр тутамд 150 төгрөгөөр бууруулж байна хэмээн баяр наадмын үеэр мэдэгдсэн. 

Манай улсад шатахууны үнэ нэмэгдэхээр дагаж өдөр тутмын хэрэглээний хүнсний үнэ өсчихдөг жамтай. Гэвч шатахууны үнэ буурсан ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эргэн буурдаггүй бичигдээгүй хуультай. Эл хуулийг л халчихвал дагаад хөөсөрсөн үнэ буух нь ойлгомжтой юм.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ҮНЭ ХАНШ: Талх, махны үнэ өсжээ

Өдрөөс өдөрт өндөг, гурилан бүтээгдэхүүн зэрэг гол нэрийн зарим барааны үнэ нэмэгдэж байна. Арваннэгдүгээр сарын 25-ны байдлаар гэхэд өмнөх сараас 2.1 хувиар, өмнөх 7 хоногоос 0.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Атар, мишээл, хар талх, хонины мах, үхэр, адууны махны үнэ захуудад өсжээ. Тухайлбал, Атар талх 2800-3500 төгрөгийн үнэтэй байна

3 854

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн олон улсын төлбөр тооцоо, гадаад гуйвуулгын боломжуудыг өргөжүүлж, гадаад гүйлгээний гарцыг хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч ирсэн. Бид одоогийн байдлаар дэлхийн нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллага руу 14 төрлийн валютаар гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна. Тэр дундаа БНХАУ руу төлбөр тооцоо, гадаад гуйвуулга хийх шийдлийг хүртээмжтэй хүргэж, харилцагчдад юанийн төлбөр тооцоогоо төрөл бүрийн сувгаар, сонголттой гүйцэтгэх боломжийг олгодог. БНХАУ руу мөнгөн шилжүүлэг хийх сонголтууд: ·Гадаад гуйвуулга: Голомт банкны салбарт хандан эсвэл Smart bank, Интернэт банкны үйлчилгээг ашиглан үнийн дүн хамаарахгүй шилжүүлэг хийх боломжтой. Бүтээгдэхүүний нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу. ·Alipay шилжүүлэг: SocialPay аппликэйшний “Нэмэлт” цэсийг ашиглан Alipay хэрэглэгч рүү гадаад мөнгөн гуйвуулгыг хамгийн хурдан шилжүүлнэ

13.8K

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар нэмэгджээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Дотоод аудит, хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга Н.Мөнхбаяр өнөөдөр /2026.11.17/ танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсөж, инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн бөгөөд тус бүлгийн үнэ 19.8 хувиар өссөн байна. Мөн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 19.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 19.3 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 16.5 хувиар нэмэгджээ. Түүнчлэн боловсролын үйлчилгээний үнэ 17.7 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээ 17.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 8.5 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.7 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.9 хувиар өссөн байна. Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.9 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 8.4 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ 1.2 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцын түвшнийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзвэл барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувиар өссөн байна. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2026 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ

11.7K

ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ долоо хоног тутамд гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг судалж гаргадаг. Энэхүү судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас хоёр хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ

11.9K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.