3011-р сар, 2026Даваа гараг

Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “сэдэв” нь авлига, амьжиргааны өртөг байх уу

7 сар 15. 11:221 мин унших

Наадам сайхан боллоо.




Наадам сайхан боллоо. Бөх, морь, сурын харваанд элдэв гомдол будилаан, хэрүүл тэмцэл гарсангүй. Харин наадмын айраг, хуушуурын ширээний ард улс төр яригддаг хэвээр байна. Тийм ярианы нэг нь Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль байв. “МАН-аас хэн бэ, АН хэнийгээ вэ, яагаад нам жим байна вэ ” гэлцлээ. Гэхдээ нэг анхаарахаар зүйл “Ерөнхийлөгчийн сонгуулиар АН авлига, амьжиргааны өртөг хоёрын өсөлтөөр балбаж, МАН тэр хоёрыгоо хамгаалах гэж балрах нь” гэж байна. Гэвч үүнийг зөвхөн наадмын айраг хуушуурын хачир төдий гэж ойлговол эндүүрэл болно. МДА судалгааны байгууллагаас л гэхэд ээлжит аналитик нийтлэлдээ “2026 оны тавдугаар сарын инфляц 11.2 хувь хүрэв. Монголбанкны 1,848 иргэнийг хамруулсан судалгаанд оролцогчдын 73 хувь нь ирэх 12 сард үнийн өсөлт улам нэмэгдэнэ гэж хүлээжээ. Улаанбаатарын иргэдийн 12 сарын инфляцын хүлээлт 9.9 хувь байв. Ажил эрхлэлт, эдийн засгийн өсөлт, төгрөгийн ханшийн талаарх хүлээлт ч өөдрөг биш байна.Тэгэхээр 2027 онд амьжиргааны өртөг, төрийн тогтвортой байдал, авлига, хариуцлага хүчтэй сэдэв болж мэднэ” гэсэн байна. Нээрэн л, өнөөдрийн бодит байдлыг харвал тэгж мэдэхээр нөхцөл бүрдээд байгаа билээ.

Б.Баяр

 

www.Polit.mn

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөөд удаагүй байгаа У.Хүрэлсүхийг өчигдөр Төрийн ордонд хуучин өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу таржээ. Үнэн худлыг нь шалгасан хүн амьтан ч алга байна

14.1K

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй, өөрийн хүсэлтээр Төрийн тэргүүний албан тушаалаа хүлээлгэн өгсөн нь Монголын улс төрийн түүхэнд урьд өмнө болж байгаагүй үйл явдал байв. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх тухай мэдэгдэл хийж, улмаар УИХ-д хүсэлтээ хүргүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн хүсэлтийг лхагва гарагийн хуралдаан хэлэлцэн дэмжиж, пүрэв гарагт нэгдсэн чуулганаар хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв. Баасан гарагт Монгол Улс зургаа дахь Ерөнхийлөгчөө хуулийн дагуу Төв талбайгаас үдэн гаргав

11.5K

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

10.9K

У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч огцрох нь шинэ юм болохоос У.Хүрэлсүх огцрох хаяж явах нь бол шинэ юм биш

13.2K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.