3011-р сар, 2026Даваа гараг

Мэс засалд ороод удаагүй ч Д.Лүндээжанцан Ерөнхийлөгчөөс Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлд нь олгосон Төрийн шагналаа хүртлээ

7 сар 6. 14:491 мин унших

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ.

Энэ үеэр  Д.Лүндээжанцанд Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн агуулга, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, төрийн байгууллын талаарх суурь ойлголтуудын онолын үндсийг тайлбарлан таниулж, нийтийг соён гэгээрүүлэх, Үндсэн хуульт ёсыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессорт ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЭЭЛЭЭ.

Тэрээр тавхан хоногийн өмнө  "Нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн Мэдрэлийн мэс заслын эрчимт эмчилгээний тасагт ухаан оров, мэс засал амжилттай болсныг надад дуулгав. Цаг алдалгүй хурдан шуурхай мэс засал хийсний хүчинд эмчилгээ амжилттай болж миний амь нас аврагдав" хэмээж байсан юм.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөөд удаагүй байгаа У.Хүрэлсүхийг өчигдөр Төрийн ордонд хуучин өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу таржээ. Үнэн худлыг нь шалгасан хүн амьтан ч алга байна

14.1K

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй, өөрийн хүсэлтээр Төрийн тэргүүний албан тушаалаа хүлээлгэн өгсөн нь Монголын улс төрийн түүхэнд урьд өмнө болж байгаагүй үйл явдал байв. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх тухай мэдэгдэл хийж, улмаар УИХ-д хүсэлтээ хүргүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн хүсэлтийг лхагва гарагийн хуралдаан хэлэлцэн дэмжиж, пүрэв гарагт нэгдсэн чуулганаар хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв. Баасан гарагт Монгол Улс зургаа дахь Ерөнхийлөгчөө хуулийн дагуу Төв талбайгаас үдэн гаргав

11.5K

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

10.9K

У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч огцрох нь шинэ юм болохоос У.Хүрэлсүх огцрох хаяж явах нь бол шинэ юм биш

13.2K


Сэтгэгдэл 1

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Зочин
haha shaaldaaa
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.