3011-р сар, 2026Даваа гараг

ҮНЭ ХАНШ: Махны үнэ гурван сарын дотор 6-11 мянган төгрөгөөр нэмэгдэж, халуун чулуу атгаж хорхог, боодог идэх лөөлэй болов

6 сар 29. 12:442 мин унших

Өнгөрсөн долоо хоногт хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх 7 хоногоос 0.8 хувиар, өмнөх сараас 3.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарав.

Хавраас хойш махны үнэ тэнгэрт хадсан. Өнөөдөр ч үнийн өсөлт хэвээрээ байна. Тун удахгүй наадам болох гэж буй энэ үеэрээ халуун чулуу атгаж, хорхог боодог хийх гээд махны эрэлт нийлүүлэлт өсдөг. Харин энэхүү эрэлтээс үүсэж махны үнэ буурч магадгүй гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсжээ.

Өнгөрсөн долоо хоногт хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх 7 хоногоос 0.8 хувиар, өмнөх сараас 3.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарав.

  •  Төмсний үнэ 4.2 хувь,
  •  Луувангийн үнэ 2.3 хувь,
  • Хонины ястай махны үнэ 1.6 хувь,
  •  Үхрийн цул махны үнэ 1.3 хувиар тус тус өссөн байна.

Тэгвэл одоогоос гурван сарын өмнө хонины мах нэг килограмм нь 22 мянган төгрөг, үхрийн мах 27 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин өнөөдөр махны үнэ огцом өссөн буюу хонины мах 6000 төгрөг, үхрийн мах 11 мянган төгрөгөөр нэмэгджээ.

  • 2022 онд нэг килограмм үхрийн мах 16 мянган төгрөг,
  • 2023 онд 18,800 төгрөг,
  • 2024 онд 20 мянган төгрөг,
  • 2025 онд 23 мянган төгрөг байсан бол энэ оны гуравдугаар сараас эхлэн 37 мянган төгрөг болж махны үнэ тэнгэрт хадлаа.

Махны үнийг хөөрөгдөлд оруулсан эздийг бараг л олоод хариуцлага тооцох юм дээдсүүд яриад хоёр сарын нүүрийг үзэх нь ээ. Гэвч бодит байдал дээр өссөн үнэ нь буурах биш улам нэмэгдсээр юун нөгөө халуун чулуу атгаж хорхог боодог идэх. Махны үнэ асуусан залус уулга алдаж байна. Ахмадууд тэтгэврийн хэдээ маханд л өгдөг болсноо учирлав. Нэг сайд нь тахиа, шувууны мах хямд түүгээр хоолло гэж ард иргэдээ дорд үзсэн. Түүний хэлснээр нэг хэсэг нь тахианы мах авч хооллож үзсэн ч хоол болохгүй байна хэмээн ахмад настангууд яриа өгч байв. 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ҮНЭ ХАНШ: Талх, махны үнэ өсжээ

Өдрөөс өдөрт өндөг, гурилан бүтээгдэхүүн зэрэг гол нэрийн зарим барааны үнэ нэмэгдэж байна. Арваннэгдүгээр сарын 25-ны байдлаар гэхэд өмнөх сараас 2.1 хувиар, өмнөх 7 хоногоос 0.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Атар, мишээл, хар талх, хонины мах, үхэр, адууны махны үнэ захуудад өсжээ. Тухайлбал, Атар талх 2800-3500 төгрөгийн үнэтэй байна

3 917

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн олон улсын төлбөр тооцоо, гадаад гуйвуулгын боломжуудыг өргөжүүлж, гадаад гүйлгээний гарцыг хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч ирсэн. Бид одоогийн байдлаар дэлхийн нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллага руу 14 төрлийн валютаар гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна. Тэр дундаа БНХАУ руу төлбөр тооцоо, гадаад гуйвуулга хийх шийдлийг хүртээмжтэй хүргэж, харилцагчдад юанийн төлбөр тооцоогоо төрөл бүрийн сувгаар, сонголттой гүйцэтгэх боломжийг олгодог. БНХАУ руу мөнгөн шилжүүлэг хийх сонголтууд: ·Гадаад гуйвуулга: Голомт банкны салбарт хандан эсвэл Smart bank, Интернэт банкны үйлчилгээг ашиглан үнийн дүн хамаарахгүй шилжүүлэг хийх боломжтой. Бүтээгдэхүүний нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу. ·Alipay шилжүүлэг: SocialPay аппликэйшний “Нэмэлт” цэсийг ашиглан Alipay хэрэглэгч рүү гадаад мөнгөн гуйвуулгыг хамгийн хурдан шилжүүлнэ

13.8K

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар нэмэгджээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Дотоод аудит, хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга Н.Мөнхбаяр өнөөдөр /2026.11.17/ танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсөж, инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн бөгөөд тус бүлгийн үнэ 19.8 хувиар өссөн байна. Мөн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 19.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 19.3 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 16.5 хувиар нэмэгджээ. Түүнчлэн боловсролын үйлчилгээний үнэ 17.7 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээ 17.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 8.5 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.7 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.9 хувиар өссөн байна. Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.9 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 8.4 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ 1.2 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцын түвшнийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзвэл барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувиар өссөн байна. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2026 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ

11.7K

ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ долоо хоног тутамд гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг судалж гаргадаг. Энэхүү судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас хоёр хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ

12K


Сэтгэгдэл 1

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

бат
Мах авахгүй л байлдаа тэгээд л бууна
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.